Эрдэнэцагаан сумын удирдлагууд хариуцлагагүй уул уурхайд эрх олгосон уу?

2019-04-09

Эрдэнэцагаан сумын удирдлагууд хариуцлагагүй уул уурхайд эрх олгосон уу?

Сүхбаатар аймгийн Засаг дарга болон ИТХ-аас иргэдийн тавьсан шаардлагыг хүлээж авахгүй,  тээвэрлэлтийн замаа сайжруулахгүй байгаа  уул уурхайн компаниудтай хариуцлага ярина гэж мэдэгдээд  14  ч хоноогүй байна. Салбарын яамд, уул уурхайн компаниуд, иргэдийн төлөөллийг оролцуулсан  “Сүхбаатар аймаг дахь уул уурхайн өнөөгийн байдал” сэдэвт хэлэлцүүлэг, зөвлөгөөнөөр ярьсан асуудлууд нь хуучраагүй байгаа. Гэтэл эрх мэдэлтнүүд ярьсан хэлсэндээ байсангүй, компаниудтай нууцаар гэрээ хэлцэл хийж, зөвшөөрөл өгсөн гэх гомдлыг эх сурвалжууд өглөө.

Уг нь Сүхбаатар аймагт болсон дээрх  хэлэлцүүлгийн үеэр Эрдэнэцагаан сумын иргэдийн зүгээс шаардлага тавьж зарим компанитай хийх орон нутгийн гурвалсан гэрээг тодорхой хугацаагаар хойшлуулаад байсан юм. Гурвалсан гэрээ гэдэг нь аймаг, сумын Засаг дарга, уул уурхайн компанийн хооронд байгуулдаг эрх, үүрэг хариуцлагын баримт бичиг. Иргэдийн эрх ашиг хөндөгдөж буй бол заавал гэрээ зурах шаардлагагүй. Гэтэл нэгэнт зөвшөөрөл авсан компани үйл ажиллагаа явуулж байгаа тохиолдолд орон нутаг хоосон хараад сууж байж боломгүй.

Эрдэнэцагаан  сум бол аймгийн  байтугай улсын хэмжээнд хамгийн олон буюу ашигт малтмалын 33 лиценз олгогдсон нутаг. Бичигтийн  боомт нь олон улсын зэрэглэлтэй, урд хөрштэй хиллэдэг. Тус аймгийн сумдаас болон зүүн бүс нутгаас  урд хөрш рүү чиглэсэн уул уурхайн тээвэрлэлтийн зам дамжин өнгөрдөг. Энэ хэрээр байгаль орчин доройтож, тоосжилтод хүн, мал  амьдрах аргагүйд хүрч, тэр байтугай  ан амьтад нь дайжиж, хөрс ургамлын бүтцэд өөрчлөлт оржээ. Энэ юунаас үүдэлтэй вэ гэвэл уул уурхайн компаниуд зөвшөөрөл авч үйл ажиллагаагаа эхлүүлэхдээ зам тавина, сайжруулсан замаар тээвэрлэлт хийнэ гэж  амладаг. Гэвч амласнаа биелүүлдэггүй. Өнөөдөр тус аймгийн нутагт стандартын зам тавьсан нэг ч компани байхгүй. Жолооч нар дуртай газраараа давхиж, бэлчээр нутгийг сүйтгэж буй.

Сүүлийн 10 гаруй жил Сүхбаатар аймаг-Эрдэнэцагаан-Бичигт боомтыг холбосон 274 км хатуу хучилттай замыг барина гэж  ярьсан ч огт хэрэгжээгүй. Энэ зам баригдвал сум, орон нутгийн хөгжилд  ач холбогдолтой. Зам баригдсанаар   дэд бүтцийг хөгжүүлэх боломж бүрдэнэ. Гол нь манай аймгийн, цаашлаад зүүн бүс нутаг, Монгол Улсын хувьд зах зээлийн харилцаа өргөжих, Хятад улс цаашлаад далайд гарцтай болно гэдгийг үе үеийн Ерөнхий сайд, тойргоос УИХ-д сонгогдсон гишүүд нь хэлдгээс биш хийж хэрэгжүүлэхэд анхааралгүй явж иржээ.

Өнөөдөр энэ нөхцөл байдлаас үүдэж, иргэд нь уул уурхайн тээвэрлэлтийн зам дээр гэрээ барьж тэмцэж ирсэн. Гэтэл  хилийн хориотой бүсэд газрын тосны хайгуул, үйлдвэр барих ажлыг эхлүүлж, хилийн тор тасалж өрөм тавьсан зэрэг хэл ам таталсан “Макс Ойл” компани, тус  сумын III багийн нутагт жоншны хайгуул, олборлолтын үйл ажиллагаа явуулж буй “АДАЭ”, нүүрс олборлож буй “Эрдэнийн босго” компанид  дээрх гурван талт гэрээг хийж, зөвшөөрөл олгосонд нутгийн иргэд бухимдаж байна. Эрдэнэцагаан сумын ИТХ-ын төлөөлөгч Ч.Адъяасүрэнгээс энэ талаар тодруулахад “Иргэд нь зөвшөөрөхгүй байхад энэ сарын 5-нд уул уурхайн компаниудтай гурвалсан гэрээ хэлцлийг хийсэн мэдээлэл байна. Иргэдийн зүгээс АТГ-т мэдээлэл хүргүүлсэн, шалгаж байгаа юм билээ” гэв. АТГ-аас энэ талаар тодруулахад иргэдээс ирүүлсэн  баримтыг нягталж  байгаа  гэдгээс өөр  мэдээлэл өгсөнгүй. Эрдэнэцагаан сумын Засаг дарга Ө.Батсайханаас энэ талаар тодруулахад “Энэ сарын 5-нд аймгийн ИТХ, Засаг даргын зүгээс намаг дуудуулсан. Аймгийн төвд ажлын хэсэг хуралдсан. Энэ хурлаар өмнө нь хойшлуулаад байсан зарим компанитай  гурвалсан гэрээ хийх  асуудлыг хэлэлцсэн. Ямар нэг зөрчилгүй, бичиг баримт нь хуулийн дагуу байгаа компанитай гэрээ хийх хэрэгтэй. Хэрэв сум гэрээ хийхгүй бол аймаг хийнэ гэдэг асуудлыг хөндсөн. Нэгэнт манай сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж, үрэгдэл чирэгдэл гаргаж байгаа учраас сум хоосон хараад суумааргүй байгааг хэлсэн. Ингээд “АДАЭ” болон “Эрдэнийн босго” компанитай аймаг, сумын Засаг дарга хамтран гурвалсан гэрээг байгуулсан байгаа” гэсэн юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

1-5 дугаар ангийн сурагчдад Монгол ёс, хүмүүжлийн хичээл орно
Франц улс юу хүлээж байна вэ?
Тарваган тахлын эсрэг дархлаажуулалт ирэх долоо хоногт орон даяар эхэлнэ
ЗГ: Хөх хот дахь Ерөнхий консулыг эгүүлэн татлаа
NASA-гийн судлах дараагийн сансрын биет нь Санчир гарагийн дагуул Титан байна
“Их 20”-ийн уулзалтын гол дүрүүд
Хөшигийн хөндийн нисэх буудлын менежментийн төслийг Монгол, Японы хамтарсан компани концессоор хэрэгжүүлэхээр боллоо
З.Орхонсүрэн: Цаг алдсаны улмаас хутгалуулсан иргэн цус алдаж, ухаан балартсан байсан
Хүүхдэд өгч болохгүй хориотой эмийн жагсаалт
Залуусыг буруу зүйлд уриалж буй шинэ цагийн ХИП ХОП
Үсчин, гоо сайхны газрууд хэрэглэсэн багажаа халдваргүйжүүлдэггүй зөрчил нийтлэг илэрчээ
Мадурогийн амийг хорлох хуйвалдааныг илрүүлснээ Венесуэлийн засгийн газар зарлажээ
Европ тивд хагас тонн жинтэй шувуу хүмүүстэй зэрэгцэн амьдарч байсныг эрдэмтэд баталжээ
Ж.Ганхуяг: Гарцын тэмдэглэгээг тодотгохын тулд шар хаалгануудыг байрлуулсан
Монголд хар тамхи байнга хэрэглэдэг 708 хүн байна
Наадмын түүхийг гажуудуулсан алдас буюу баримтат үнэн оршвой
Азийн улс төрийн намуудын олон улсын бага хурлыг Монгол улсад зохион байгуулахаар болов
Европын амьтны хүрээлэнгүүдэд төрсөн хирснүүдийг Руанда руу шилжүүлжээ
Виктория Бекхэм нууцаа ”задаллаа”
"Ираны эсрэг АНУ-ын хоригууд бол эдийн засгийн терроризм"