"Эрдэнэс Тавантолгой" ХК 2022 онд 1.3 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажиллажээ. Үүнээс 351 тэрбум орчим төгрөгийг иргэдэд ногдол ашиг болгон хуваарилж, нэг хувьцааг 108.7 төгрөгөөр тооцон 104,000 төгрөгийг иргэдийн дансанд шилжүүлж эхэлсэн болохыг тус компаниас мэдээллээ.
Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт жил бүр боловсролын салбарын 100-гаас доошгүй тооны цэцэрлэг, сургуулийн нүхэн жорлонг орчин үеийн ариун цэврийн байгууламж болгон шинэчлэх зорилт тавьсан. Монгол Улсын Их Хурлын 2020 оны 30 дугаар тогтоолоор “Эрдэнэт” төрийн өмчит үйлдвэрийн газраас 100 тэрбум төгрөгийн санхүүжилтийг шийдвэрлүүлэн Засгийн газрын тогтоолыг хэрэгжүүлж байна.
“New York Times” сонин “2023 оны шилдэг 10 жааз цомог”-ийг зарласанд Монголын дуучин Энжи буюу Э.Энхжаргалын цомог орсон байна.