Төмрийн хүдрийн зах зээлд огцом өсөлт тохиов

2019-01-31

Он гарсаар төмрийн хүдрийн ханш нэлээд өсөлттэй байсан бол төмрийн хүдрийн томоохон олборлогч Бразилийн “Вале” компанийн уурхайд гарсан ослын улмаас ханш бүр ч ихээр нэмэгдлээ. Өчигдрийн байдлаар Хятадын Тянжины боомт дээрх нэг тонн төмрийн баяжмалын үнэ (62%-ийн агуулгатай) 82 ам.долларт хүрч, өнгөрсөн Баасан гарагаас хойш тонн тутамдаа 7 ам.доллараар өсөөд байна. Ингэснээр төмрийн хүдрийн үнэ 2017 оны гуравдугаар сараас хойших хамгийн өндөр хэмжээнд очлоо. Шинжээчид үнэ цаашид ч өсөх боломжтойг онцоллоо. Нөгөөтэйгүүр Хятадын эрэлт төдийлөн сайн биш байгаа учир ханш тэгтлээ их өсөхгүй гэж үзэх шинжээчид ч байна.

Ослын тухайд өнгөрсөн Баасан гарагт “Вале” компанийн Feijao уурхайд хаягдлын далан сэдэрч, дор хаяж 84 хүн нас барж, 400 хүн ор сураггүй алга болоод байгааг тогтоожээ. Тус уурхай нь Бразилийн зүүн урд хэсэгт орших Минас Жерайс мужийн Брумадиню хотхоны нутаг дэвсгэрт оршдог байна. Энэхүү уурхай зогссоноор тус компанийн төмрийн хүдрийн нийт нийлүүлэлт 1.5%-иар буурна гэж шинжээчид тооцож байна. Осолтой холбогдуулан компанийн зүгээс 10 хаягдлын далангийн ашиглалтыг зогсоож, төмрийн хүдрийн үйлдвэрлэлээ 40 сая тонноор бууруулахаа мэдэгдээд байна.

"Вале" энэ онд 400 сая тонн төмрийн хүдэр олборлохоор төлөвлөөд байсан юм. Одоогоос гурван жил гаруйн өмнө тус компанийн BHP-тэй хамтран эзэмшдэг Samarco уурхайн хаягдлын далан мөн сэдэрч, асар их хохирол учруулж байсан билээ. "Вале" компанийн хувьд энэхүү үйл явдал нь алдаагаа давтсан гэдэг утгаараа томоохон цохилт болоод байна.

Осол гарсны дараа компанийн хувьцааны ханш 17%-иар буурсан бол өрсөлдөгчид болох "Рио Тинто", "BHP", "Fortescue Metals" компанийн хувьцааны ханш эсрэгээр багагүй хэмжээгээр өсчээ.

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Олимпын эрхийн тэмцээнд тоглох манай эрэгтэй багийн тоглолтын хуваарь гарчээ
Сарын аян "Уур амьсгалын өөрчлөлтийн нөхцөлд эрүүл, аюулгүй хөдөлмөр эрхэлцгээе" уриан дор улс орон даяар эхэллээ
МОНГОЛЫН БАГШ НАР ДЭЛХИЙД ЖИШИГ БОЛСОН СУРАЛЦАХУЙН УХААНААС СУРАЛЦЛАА
ЭНЭ ХАВАР ТАНЫГ ЗАГВАРЛАГ, ДЭГЖИН ХАРАГДУУЛАХ ТРЕНДҮҮД
"Мөнгөн мод-2023" наадмын шилдгүүдийг энэ сарын 27-нд шалгаруулна
Тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг 2024 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс нэмэхээр боллоо
ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛҮҮДИЙН ЭРХ ЗҮЙН ОРЧНЫГ САЙЖРУУЛАХАД ЗАСГИЙН ГАЗАР АНХААРНА
Монголоос Унгар руу шууд нисэх боломжтой боллоо
Энэ сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
“Охидын чимээ” өсвөр насны охидод зориулсан арга хэмжээ зохион байгуулагдлаа
БИД БУСДААС ЮУГААР ИЛҮҮ, БАС ДУТУУ ВЭ?
"МОНГОЛЫН БОЛОВСРОЛЫН ХУВИРГАН ӨӨРЧЛӨЛТ-2024" ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН ЭХЭЛЛЭЭ
МАЛЧДАД ТУСЛАХ АЯНД БОАЖЯ-НЫ АЛБАН ХААГЧИД НЭГДЭЖ НЭГ ӨДРИЙН ЦАЛИНГАА ХАНДИВЛАХААР БОЛЛОО
2024 ОНЫ ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТАД 40 МЯНГА ОРЧИМ ШАЛГУУЛАГЧ ХАМРАГДАНА
ЭНЭ ХАВАР ШИНЭЭР БОЛОН ДАХИН ТОГЛОХ ЖҮЖГҮҮД
БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг хоёрдугаар сарын 26-29-ны хооронд бүртгэнэ
ХӨРСНИЙ БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ЧИГЛЭЛД МОНГОЛЫН ЖОРЛОНГИЙН УУГАН ХОЛБООТОЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
ХӨВСГӨЛ АЙМГИЙН ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖИЙН ШИНЭ ЦОГЦОЛБОРЫН БАРИЛГЫН АЖИЛ ЭНЭ ОНД ЭХЭЛНЭ
ЭТТ: ₮351 тэрбумыг иргэдэд ногдол ашиг болгон хуваарилж байна.
Өнөөдрөөс автомашины дугаарын тэгш, сондгой зохицуулалт үйлчлэхгүй