Орхон голыг бохирдуулж буй “МОНГОЛ ГАЗАР”-тай хүчтэйхэн тэмцсэн ганц сайд нь Д.Оюунхорол байв

2019-08-26

Засгийн газрын өнгөрсөн долоо хоногийн хуралдаанаар хариуцлагагүй ажилласан уул уурхайн  19 аж ахуйн нэгжийн 23 тусгай зөвшөөрлийг цуцалсан бөгөөд түүн дунд “Монгол газар” компанийн 13 зөвшөөрөл багтсан.

“Алтны магнат” гэгдэх Ц.Мянганбаярын  “Монгол газар” нь 10-аад жилийн турш Архангай аймгийн Цэнхэр сумын нутагт  алт олборлож ирсэн бөгөөд жил бүр Орхон голыг  бохирдуулж байна хэмээн гомдол санал гаргадаг ч төр, засаг хүчирч дийлээгүй юм.

Харин “алтны магнат”-ын “Монгол газар”-т хамгийн анх чанга дуугаар очиж, үйл ажиллагааг нь зогсоох хүртэл арга хэмжээ авсан анхны зоригтой төрийн өндөр албан тушаалтан бол БОАЖ-ын сайд асан Д.Оюунхорол байв.Тэрээр 2016 оны есдүгээр сард буюу одоогоос яг гурван жилийн өмнө  УУЯ, МХЕГ-ын албаны хүмүүстэй Архангай аймгийн Цэнхэр сумын нутаг Орхон голын эхэн дэх “Монгол газар”-ын уурхайд очиж, УИХ-ын гишүүд, орон нутгийн удирдлагууд, иргэд, уурхайн эзэд, ажилтан гээд бүх талын төлөөллийг оролцуулан Орхон голын бохирдол, нөхөн сэргээлтийн асуудлаар уулзалт, хэлэлцүүлэг зохион байгуулж байсан.

Тухайн үед Орхон голын эхэнд“Монгол газар”, “Батбродерс”, “Алтайголд”, “БМНС”, “Голден хаммер”, “Алтандорнод Монгол” компаниуд лиценз эзэмшиж, тэд гэрээлэгч 16 компаниар олборлолт хийлгэж байсан бөгөөд эдгээр компаниудын 14 нь хууль ёсны дагуу ТЭЗҮ-гээ хийлгээгүй, уулын ажлын төлөвлөгөө, байгаль орчны үнэлгээ зэрэг заавал бүрдүүлэх ёстой бичиг баримтуудаа бүрдүүлээгүй өдий хүрсэн нь илэрч,нотлогдож байсан билээ.
Тиймээс БОАЖ-ын сайд Д.Оюунхорол шийдвэр гаргаж,  хууль, дүрмийн дагуу үйл ажиллагаагаа явуулах хүртэл лиценз ашиглаж байгаа аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг зогсоох шийдвэр гаргаж байв.

Мөн нөхөн сэргээлтийн барьцаа төлбөр байршуулах,  лиценз эзэмшигчдийг талбайдаа олон компани гэрээгээр оруулахыг хориглосон.  Тухайн үед  нэг талбайд 14 компани зэрэг ажилласан нь замбараагүй, хариуцлагагүй нөхцөл байдал үүсгэсэн гэж үзсэн юм. Мөн “Монгол газар” тэргүүтэй тэдгээр компанийг усыг дахин ашиглах арга технологиудыг нэвтрүүлэх,   далан шуудуугаа зориулалтын дагуу барих шаардлагыг тавьж байв. Д.Оюунхорол ямар ч байсан БОАЖ-ын сайдаас буутлаа гаргасан шийдвэр, тавьсан шаардлагынхаа төлөө тэмцсэн юм даг.

Орхон гол нь найман аймаг 53 сумаар дамжин Байгаль нуурт цутгадаг. Дээр нь тухайн орчны экологийн тэнцвэр, хүн ардын эрүүл ахуйн тулгамдсан асуудал учраас тухайн үед Архангай, Өвөрхангай аймгаас сонгогдсон гишүүд ч хамтран ажиллаж байв.

Гэвч дээрх шийдвэр хэрэгжсэнгүй өдий хүрч, “Монгол газар” гэрээлэгч нэрээр жижиг компаниудаар алт олборлуулж, ашгаа хүртсээр өдгөө хүрч энэ хугацаанд Орхон гол ч хангалттай бохирдсоны дараа нэг юм Засгийн газрын шийдвэр гарав.

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Сонгуулийн тухай хуулийг өргөн барихыг хойшлууллаа
Халаасны хулгайч нартай хамтардаг гар утасны ченжүүдийг илрүүлжээ
Отгонтэнгэр их сургууль Олон улсын стандартын 2 дахь удаагийн баталгаажуулалтыг амжилттай хамгааллаа.
Отгонтэнгэр их сургуулийн багш нарын орчуулсан "Индра Ганди захирах зөн" номын нээлт боллоо
Өнөөдөр Улаанбаатарт 21 хэм дулаан
Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлэгт тэнцсэн 75 оюутанд батламж гардуулав
Улсын хэмжээнд АИ-92 шатахууны 42 хоногийн нөөцтэй байна
“Quad”-ийн удирдагчдын дээд хэмжээний уулзалт эхэллээ
'BAIGALI“ аппликейшнд 3000 зүйлийн амьтан, ургамлын мэдээлэл багтжээ
Хөдөө аж ахуйн ээлжит тооллогод идэвхтэй хамрагдахыг уриалж байна
Замын-Үүдээр задгай вагоны тээврийг нэвтрүүлж эхэллээ
ОТГОНТЭНГЭР ИХ СУРГУУЛЬ “ХҮҮХДИЙН ХӨГЖИЛ, ТӨЛӨВШИЛ” ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРЛЫГ 10 ДАХЬ ЖИЛДЭЭ ЗОХИОЖ БАЙНА
Шанхай хотод хатуу хөл хорио тогтоохоор болжээ
Уилл Смит тайзан дээр гаргасан үйлдлийнхээ төлөө Крис Рокоос уучлалт гуйлаа
Cургууль, цэцэрлэг, дотуур байрны нүхэн жорлонг шинэчлэхэд 100 тэрбум төгрөг зарцуулна
Өнөө маргаашдаа нутгийн зүүн хэсгээр салхитай хүйтэн байна
Европын холбооны Erasmus+ төслийн хүрээнд “Ажлын байранд суурилсан сургалт” үндэсний хэлэлцүүлэг болно
Гашуунсухайт боомтоор өдөрт 200 тээврийн хэрэгсэл нэвтэрч буйг ирэх сарын 1-нээс 300 болгоно
Өмнөд Солонгосын шинэ Ерөнхийлөгч Юн Сук Ёл гэж хэн бэ?
Японд барилгын ган арматур сүүлийн 14 жилийн хугацаанд дээд цэгтээ хүртэл өсжээ