Дэлхийн коксжих нүүрсний зах зээлийн 8 хувийг Монгол нийлүүлжээ

2019-06-20

Дэлхийн коксжих нүүрсний зах зээлийн 8 хувийг Монгол нийлүүлжээ

Дэлхийн түүхий эдийн зах зээлд коксжих нүүрсний нийлүүлэлт буюу экспортын хэмжээгээр Австрали, АНУ, Канад, Монгол, ОХУ, Мозамбик улсууд тэргүүлж байна. Австралийн аж үйлдвэрийн тоймд нийтлэгдсэн мэдээллээс харвал дэлхийн коксжих нүүрсний нийлүүлэлтийн нийт 8 хувийг Монгол Улс экспортложээ.

 Харин худалдан авагч, импортлогчийн хувьд Энэтхэг, Хятад, Япон, Өмнөд Солонгос, Европын холбоо, Тайвань тэргүүлдэг.

Дэлхийн коксжих нүүрсний зах зээлийн 8 хувийг Монгол нийлүүлжээ

Нийлүүлж байгаа зах зээл, газар зүйн байршил, зах зээлд эзэлж буй хувь хэмжээний хувьд ОХУ манай улстай тун ойролцоо түвшинд байна. Тодруулбал дэлхийн коксжих нүүрсний зах зээлийн нийт 7 хувийг хойд хөрш хангасан дүн мэдээ байна. Гэсэн ч оны эхний таван сарын байдлаар ОХУ-аас Хятад улсад экспортолсон нүүрсний хэмжээ өнгөрсөн оны мөн үеэс 29%-иар нэмэгджээ. Цаашид дэлхийн болон бүс нутгийн эдийн засгийн төлөв, худалдааны дайн, гангийн эрэлт хэрэгцээ зэрэг олон хүчин зүйлээс хамаарах хэдий ч Хятад улсын зах зээлд эзлэх нүүрсний экспортын төлөө өрсөлдөөн амаргүй болох төлөвтэйг эдийн засагчид онцолжээ.  Дэлхийн банкны эдийн засагчдын гаргасан тайланд Хятадын өсөлтийг 2018 онд 6.6 хувь байсан бол 2019 онд 6.2%, 2020 онд 6.0%-д хүрч саарна гэж таамаглажээ. Урд хөршийн эдийн засаг саарахын хирээр үйлдвэрлэл багасах буюу эрдэсийн бүтээгдэхүүний худалдан авалт багасах уу гэсэн асуулт урган гарч ирж байна. Тэгвэл Дэлхийн гангийн холбооноос гаргасан мэдээлэл бидэнд сайн мэдээ болж ирж байна.

Өнгөрсөн 4-р сарын дүнгээр Хятад улсын импортолсон коксжих нүүрсний биет хэмжээ 7.43 сая тоннд хүрч өмнөх сараас 21%-иар өссөн. Ийнхүү коксжих нүүрсний хэрэглээ өсөж байгаа нэг гол шалтгаан бол гангийн үйлдвэрлэл ажээ. Хятад улсын түүхий гангийн үйлдвэрлэл өнгөрсөн 4-р сард 85.03 сая тоннд хүрч өнгөрсөн жилийн мөн үеийн үйлдвэрлэлээс 12.7%-иар өсчээ. Дэлхийн нийтийн түүхий гангийн үйлдвэрлэл 4-р сард 156.7 сая тн-д хүрч 6.4%-иар өссөн гэдгийг Дэлхийн Гангийн Холбооноос мэдээлжээ.

Өнгөрсөн жилийн хувьд  нийт экспортын 41 хувийг нүүрсний экспорт дангаараа бүрдүүлсэн байна. 2018 онд нийт 2.4 тэрбум ам.долларын 31.3 сая тонн нүүрсийг Монгол Улс экспортолсон талаар Үндэсний статистикийн хороо мэдээлсэн юм. Монгол Улсын зүгээс нүүрсний экспортыг нэмэгдүүлж 42 сая тн хэмээн тооцоолоод төсөвтөө тусгаад буй.

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Галт тэрэг, автобусаар хил нэвтэрсэн иргэдийг тусгаарлажээ
Сонгуулийн зардлын дээд хэмжээг тогтоолоо
Улсын онцгой комисс уриалга гаргалаа
Солонгосоос ОХУ-аар дамжин ирсэн иргэдийг тусгаарлалаа
"Air New Zealand" компани зорчигчдод унтлагын орыг санал болгоно
Албан ёсны хандивын данс нээлээ
УГААРТСАНЫ УЛМААС 12 НАСТАЙ ЭМЭГТЭЙ ХҮҮХЭД АМИА АЛДАЖ, ХОЁР ХҮҮХЭД УХААНГҮЙ ЭМНЭЛЭГТ БАЙНА
“The Hu” хамтлагийн уран бүтээлийг япон хэлнээ орчуулна
Капитал банкийг сонгосон иргэд НӨАТ-ын буцаан олголтоос өмнө мэдээллээ шинэчлэх ёстой
Ирэх ням гарагаас угаар мэдрэгчийг суурилуулж эхэлнэ
Ууланд төөрсөн эцэг хүү хоёрыг оллоо
Нэг айлын гурван хүүхэд угаартаж, нэг нь амиа алджээ
"Амралтын өдрүүдэд цасан шуурганы улмаас зам даваа хаагдаж болзошгүй"
"Дөрвөн сартай хүүхэд гадны нөлөөтэй нас барсан эсэхийг тогтоохоор шалгаж байна"
ЧИХЭР ХҮҮХДИЙН БИЕИЙН ЭСЭРГҮҮЦЛИЙГ ХАМГИЙН ИХЭЭР БУУРУУЛДАГ
Маргаашаас ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарна
Арванхоёрдугаар сар гарсаар 23 хүн осгож нас баржээ
Таван давхраас унах гэж байсан охиныг аварчээ
Мансууруулах бодис дахин хэрэглэсэн иргэдийн ялыг биечлэн эдлүүлэхээр болжээ
Сурагчдын амралт эхэлсэнтэй холбогдуулж эцэг эхчүүд та бүхэнд дараах сэрэмжлүүлгийг хүргэж байна