Хашаандаа тоглож байсан хоёр настай хүүхдийг дайрч, амь насыг нь хохироогоод зугтжээ

2019-05-03

Энэ долоо хоногт буюу дөрөвдүгээр сарын 30-наас тавдугаар сарын 2-ны өдрүүдэд Тээврийн цагдаагийн алба нь нийт 1082 дуудлага хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 787 дуудлага, мэдээллийг хүлээн авч, шалгажээ. Бүртгэгдсэн осол, хэргийн улмаас нийслэл хотод 31 хүн гэмтэж, нэг хүний амь нас хохирсон ба орон нутагт бүртгэгдсэн таван ноцтой зам тээврийн ослын улмаас долоон хүний амь нас хохирч, найман хүн гэмтэж бэртсэн хэргүүдийг нутаг дэвсгэрийн цагдаагийн байгууллагууд шалгаж байна.

Тухайлбал, Тавдугаар сарын 2-ны өдрийн 18.25 минутын орчим Налайх дүүрэг гуравдугаар хороо Нарангийн 24-р гудамжны задгай хашаанд H.Accent маркын автомашины жолооч Б нь тус задгай хашаанд оршин суудаг хоёр настай М-г мөргөж амь насыг хохироогоод хэргийн газрыг орхиж явсан хэргийг Багахангайн хяналтын постод үүрэг гүйцэтгэж байсан алба хаагч илрүүлэн саатуулж шалгаж байна.

Мөн дөрөвдүгээр сарын 30-ны өдрийн 21 цагийн орчим Дархан-Уул аймгийн Хонгор сумын нутаг “Монгол зоог” гэх газрын урд замд Kia Granbird маркын автобусны жолооч нь явган зорчигч 45 настай Н-г мөргөж амь насыг нь хохироосон зэрэг ноцтой зам тээврийн ослууд бүртгэгджээ.

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

1-5 дугаар ангийн сурагчдад Монгол ёс, хүмүүжлийн хичээл орно
Франц улс юу хүлээж байна вэ?
Тарваган тахлын эсрэг дархлаажуулалт ирэх долоо хоногт орон даяар эхэлнэ
ЗГ: Хөх хот дахь Ерөнхий консулыг эгүүлэн татлаа
NASA-гийн судлах дараагийн сансрын биет нь Санчир гарагийн дагуул Титан байна
“Их 20”-ийн уулзалтын гол дүрүүд
Хөшигийн хөндийн нисэх буудлын менежментийн төслийг Монгол, Японы хамтарсан компани концессоор хэрэгжүүлэхээр боллоо
З.Орхонсүрэн: Цаг алдсаны улмаас хутгалуулсан иргэн цус алдаж, ухаан балартсан байсан
Хүүхдэд өгч болохгүй хориотой эмийн жагсаалт
Залуусыг буруу зүйлд уриалж буй шинэ цагийн ХИП ХОП
Үсчин, гоо сайхны газрууд хэрэглэсэн багажаа халдваргүйжүүлдэггүй зөрчил нийтлэг илэрчээ
Мадурогийн амийг хорлох хуйвалдааныг илрүүлснээ Венесуэлийн засгийн газар зарлажээ
Европ тивд хагас тонн жинтэй шувуу хүмүүстэй зэрэгцэн амьдарч байсныг эрдэмтэд баталжээ
Ж.Ганхуяг: Гарцын тэмдэглэгээг тодотгохын тулд шар хаалгануудыг байрлуулсан
Монголд хар тамхи байнга хэрэглэдэг 708 хүн байна
Наадмын түүхийг гажуудуулсан алдас буюу баримтат үнэн оршвой
Азийн улс төрийн намуудын олон улсын бага хурлыг Монгол улсад зохион байгуулахаар болов
Европын амьтны хүрээлэнгүүдэд төрсөн хирснүүдийг Руанда руу шилжүүлжээ
Виктория Бекхэм нууцаа ”задаллаа”
"Ираны эсрэг АНУ-ын хоригууд бол эдийн засгийн терроризм"