Сайханы хөтөлд шилэн гүүр барина

2019-02-11

Сайханы хөтөлд шилэн гүүр барина

Сэлэнгэ аймгийн төвөөс 10 хүрэхгүй км-ийн зайтай Монгол Оросын хил дээр байгалийн үзэсгэлэн бүрдсэн Сайханы хөтөл хэмээх сайхан газар бий. Өмнө нь Тэмээн хүзүүтийн хөтөл хэмээн нэрийддэг байсан эл газрыг жанжин Д.Сүхбаатар “Үнэхээр сайхан хөтөл юм аа” хэмээн уулга алдсанаас хойш Сайханы хөтөл хэмээн нэрийдэх болсон гэх. Сайханы хөтөлийн байгалийн үзэсгэлэнгийн нэг нь Орхон, Сэлэнгийн бэлчир. Орхон, Сэлэнгэ мөрөн энд нийлж, цааш урссаар Байгаль нуурт цутгадаг. Энд мөн Сайн эрс цуглаж байсан хэмээх агуй ч бий.

Тэгвэл энэхүү байгалийн үзэсгэлэн цогцолсон газрыг аялал жуулчлалын цогцолбор болгон хөгжүүлэх саналыг Сэлэнгэ аймгийн Засаг дарга гаргажээ. “Сайханы хөтөл” аялал жуулчлалын цогцолборыг 2019-2020 онуудыг дамнан гүйцэтгэгдэх бөгөөд шилэн гүүр, морин аялал, явган аялал, жижиг автобусны аялал, брэнд бүтээгдэхүүний худалдаа, бичил банкны үйлчилгээ, бэлэг дурсгалын үзэсгэлэн, кофе шоп, авто зогсоол гэсэн хэсгүүдтэй байх гэнэ. Тус цогцолборыг байгуулах ажлын хүрээнд эхний ээлжинд Сүхбаатар сумаас “Сайханы хөтөл” хүртэл 10 км хатуу хучилттай зам тавигдах юм байна. Мөн хил хамгаалах зориулалттай нэг км зам, хил хамгаалах постын байрууд хийгдэх аж.

Өнгөрсөн 2017 оны байдлаар Сэлэнгэ аймгийн Алтанбулаг дахь Олон улсын боомтоор нийт 1.7 сая орчим тээврийн хэрэгсэл, 7.2 сая орчим зорчигч дамжин өнгөрсөн байна. Энэ тоо жил ирэх тутам өсөх хандлагатай байгаа учир “Сайханы хөтөл” аялал жуулчлалын цогцолбор тийш  татах, аймагтаа аялал жуулчлалын бодит орлогыг төвлөрүүлэх боломжтойг тус аймгийн дарга олж харжээ.  

Тус цогцолборын аялагч татах хамгийн гол үзмэр нь Сайханы хөтөл дэх хадыг ашиглан барих 70 м-ийн урттай шилэн гүүр байх аж. Энэхүү гүүр нь хөдөлмөр хамгаалал, аюулгүй байдлын асар нарийн судалгаан дээр үндэслэгдэн хийгдэх бөгөөд гишгэхэд хагарч харагддаг байх гэнэ. 

Дашрамд дурьдахад, “Сайханы хөтөл” аялал жуулчлалын цогцолборын байгууламж нь дөрвөн тэрбум төгрөгийн өртгөөр босох тооцоо гарчээ.

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

УГААРТСАНЫ УЛМААС 12 НАСТАЙ ЭМЭГТЭЙ ХҮҮХЭД АМИА АЛДАЖ, ХОЁР ХҮҮХЭД УХААНГҮЙ ЭМНЭЛЭГТ БАЙНА
“The Hu” хамтлагийн уран бүтээлийг япон хэлнээ орчуулна
Капитал банкийг сонгосон иргэд НӨАТ-ын буцаан олголтоос өмнө мэдээллээ шинэчлэх ёстой
Ирэх ням гарагаас угаар мэдрэгчийг суурилуулж эхэлнэ
Ууланд төөрсөн эцэг хүү хоёрыг оллоо
Нэг айлын гурван хүүхэд угаартаж, нэг нь амиа алджээ
"Амралтын өдрүүдэд цасан шуурганы улмаас зам даваа хаагдаж болзошгүй"
"Дөрвөн сартай хүүхэд гадны нөлөөтэй нас барсан эсэхийг тогтоохоор шалгаж байна"
ЧИХЭР ХҮҮХДИЙН БИЕИЙН ЭСЭРГҮҮЦЛИЙГ ХАМГИЙН ИХЭЭР БУУРУУЛДАГ
Маргаашаас ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарна
Арванхоёрдугаар сар гарсаар 23 хүн осгож нас баржээ
Таван давхраас унах гэж байсан охиныг аварчээ
Мансууруулах бодис дахин хэрэглэсэн иргэдийн ялыг биечлэн эдлүүлэхээр болжээ
Сурагчдын амралт эхэлсэнтэй холбогдуулж эцэг эхчүүд та бүхэнд дараах сэрэмжлүүлгийг хүргэж байна
Японд төрөлт эрчимтэй буурч байна
Согтуу 10 жолооч тутмын нэг нь эмэгтэй
Сураггүй алга болсон хоёр иргэнийг олжээ
Утлага, даралтын аппарат, чагнуур зэргийг онлайн худалдаанаас худалдаж авахгүй байхыг зөвлөж байна
Өдөртөө 14-16 градус хүйтэн байна
2020 оны 1-р сарын 1-нээс төрийн албан хаагчийн цалинг 8%-иар нэмэхээр болжээ