Орон нутагт фэйсбүүкээр танилцсан бага насны охиныг хүчирхийлсэн хэрэг гарчээ

2019-02-01

Өнгөрөгч онд цахим орчинд бага насны охид фэйсбүүкээр бусадтай танилцаж, хүчингийн хэргийн хохирогч болох тохиолдол нийслэл хотод олон гарсан билээ. Цахим орчин ашиглан дэлгэцний цаанаас уран гоё үгээр хуурч, насаа нуун уулзаж, охидыг бузарлан өөрийн бэлгийн дур хүслээ ёс бусаар хангагчид гаршсан. Хүчирхийлэгчид охидтой үеийн мэтээр харилцаж итгэлийг олж, хамт хоолонд орох, кино үзэх санал тавих, үерхэх зэрэг шалтгаанаар уулзаж гэмт хэргийн хохирогч болгосон тохиолдол олон гарч буй. Фэйсбүүкээр танилцсан тэр найз чинь гэмт хэрэгтэн байх магадлал маш өндөр гэдгийг албаныхан анхааруулсаар байгаа юм. Он гарснаас хойш орон нутагт фэйсбүүкээр таницлсан бага насны охиныг хүчирхийлсэн, хүчирхийлэхийг завдсан хэрэг бүртгэгджээ.

Тодруулбал, энэ сарын 19-ны өдөр Увс аймагт 14 настай эмэгтэй М нь фэйсбүүкээр танилцсан эрэгтэй 20 настай О гэгчид хүчирхийлүүлсэн байна. Хүчингийн гэмт хэрэг үйлдсэн гэх 20 настай О нь бага насны хүүхэдтэй зориудаар дотно харилцаа үүсгэж улмаар насаа нууж танилцсан байгаа юм. Хэсэг хугацаанд харилцаж танилцсаныхаа дараа хуурч уулзан хүчирхийлээд хэргийн газраас зугтаасан байна. Одоогоор дээрх этгээдийг Увс аймгийн цагдаагийн хэлтсийн алба хаагчид шуурхай илрүүлэн шалгаж байгаа гэлээ.

Мөн нэгдүгээр сарын 30-ны өдөр Архангай аймаг “Эрдэнэбулган суманд тоотод тус тоотод суух эмэгтэй 12 настай М-г ... тоотод суух 19 настай эрэгтэй Т нь хүчиндэхийг завдсан гэх мэдээллийг 01:45-д авч, шалгаж байна.

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Иймд хүүхдийг цахим орчинд, танихгүй хүнтэй холбоо тогтоох, эрсдэлтэй нөхцөл байдал үүсэхээс сэргийлэх, 14 насанд хүрээгүй хүүхдийг фэйсбүүк хэрэглүүлэхгүй байх, гэнэн томоогүй, шилжилтийн насны хүүхдүүдээ хаана, хэнтэй, юу хийж явааг мэдэж байх, эцэг эх асран хамгаалагч та бүхэн бага насны хүүхдэд тавих хараа хяналтаа чангаруулах, харгалзах хүнгүй гадагш гаргахгүй байхыг анхааруулж байна.

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Эмэгтэй хүний цогцос олдсон хэрэгт холбогдуулж хоёр хүнийг баривчилжээ
Сэргээгдэх эрчим хүчний тухай хуульд ямар өөрчлөлт оров
ТАНИЛЦ: Тусгай хамгаалалтад орох есөн газар
Үүнээс хойш, түүнээс цааш зээл авбал үйлдвэр, үйлчилгээний салбарт зориулдаг байя
АНУ Венесуэлийн эсрэг авсан хоригоо өргөтгөв
Насанд хүрээгүй гэрч, хохирогчийг хамгаалах шинэ зохицуулалттай болох нь
Тайваниас харилцаагаа тасалсан Соломоны арлуудын ерөнхий сайдтай АНУ-ын дэд ерөнхийлөгч уулзахаас татгалзжээ
775 сая төгрөгийн алтыг хил нэвтрүүлэхийг завджээ
Их шар хоолойн төгөл дэх булгийн эхийг хамгаалалтад авчээ
Зургаан настнуудын зугаатай агшин, хөгжилтэй үгнүүд
Залуу үе хар тамхины хар ангал руу унасаар байх уу?
Жүдогийн шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар Х.Болдбаатарыг томиллоо
Хөшигийн хөндийн нисэх буудлыг Улаанбаатартай холбосон тууш замын хөдөлгөөнийг нээлээ
Венецэд гадаа тамхи татахыг хориглож магадгүй
Төрийн албаны ерөнхий шалгалтын тов гарчээ
Дарханы замыг 11 дүгээр сард ашиглалтад оруулна гэж ард иргэдийг хуурах хэрэг юу байна
VW групп масс зах зээлд зориулсан анхны бүрэн цахилгаан автомашинаа танилцууллаа
Хойд Солонгос хоёр удаа пуужин харвалаа
Монгол улсын хүн ам өсдөггүй шалтгаан нь үр хөндөлт
Мун Жэ Ин Сөүлийн прокуроруудтай “дайн зарлав”