Хулгай ихэссэн тул утасныхаа “IMEI” кодыг бүртгүүлээрэй

2019-01-25

Сар шинийн баяр болох гэж буйтай холбогдуулан халаасны хулгайн гэмт хэргийн тоо өссөн үзүүлэлттэй байна хэмээн албаныхан мэдээлэв. Энгийн өдөр өдөр дунджаар 20 орчим хулгайлах төрлийн гэмт хэрэг тэр дундаа халаасны хулгайн гэмт хэрэг 4-5 тохиолдол үйлддэгддэг байна. Харин баяр ёслол дөхөхөөр энэ тоо даруй 10 орчмоор өсдөг аж. Сүүлийн өдрүүдэд шунахайн сэдэлтэй халаасны хулгайн гэмт хэрэг өдөрт дунджаар 10-15 орчим үйлдэгдэж байгаа гэлээ. Халаасны хулгай нь хохирлын хэмжээ ихтэй байдаг бөгөөд овор ихтэй эд зүйл хулгайлснаас нэг ширхэг гар утас хулгайлахад 100 мянгаас хоёр сая хүртэлх төгрөгийн ашигтай байдаг. Нөгөөтэйгүүр, иргэд орчин үеийн ухаалаг гар утсыг өндөр үнэтэйгээр худалдан авч хэрэглэдэг болсон нь халаасны хулгайн гаралтыг нэмэгдүүлэх шалтгаан болсон байгаа юм.

Харин ЦЕГ-ийн Халаасны хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх тасгаас “Сар шинэ” нэгдсэн арга хэмжээний хүрээнд байнгын эргүүл ажиллуулж байгаа учраас гэмт хэргийн тоо, гаралт багасч байгаа аж. Дээрх албаныхан гар утасны дөрвөн ченжээс 175 орчим гар утас хураан авсан байна. Үүнээс 57 нь хулгайн утас болохыг шалгалтаар тогтоосон гэлээ.

Нийслэлийн хэмжээнд гар утасны 6000 орчим худалдаачин байдаг бөгөөд тэдний 60% нь хулгайн гар утсыг нь худалдан авч кодыг нь өөрчлөөд борлуулдаг. Ухаалаг утасны “IMEI” кодыг өөрчлөх программыг өндөр үнээр худалдан авч өөрчилж зарж байсан тохиолдол ч гарсан байгаа юм. Гар утасны код өөрчлөн борлуулж байсан этгээдийг цагдаагийнхан илрүүлэн шалгаж байна.

Хүний халаас руу гар дүрж хулгай хийдэг этгээдүүд хэд хэдэн том бүлэглэл болсон байдаг гэх бөгөөд тэд хулгайлсан утсаа “Тэди”, “Монтел” гэх зэрэг гар утас зардаг худалдааны төвүүдэд байнгын борлуулдаг. Хулгайн гараар орж ирсэн ухаалаг гар утаснуудыг ченжүүд их хэмжээгээр нь БНХАУ руу гаргаж улмаар IMEI кодыг нь өөрчилж эргэж шинэ утас мэт болгож борлуулдаг байна.

Хулгайн гар утас гэдгийг нь мэдсээр байж худалдан авч борлуулсан бол энэ нь мөнгө угаах гэсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн заалтанд хамаарагдан зүйчлэгдэнэ. Хэрэв энэ үйлдэл нь илэрвэл хуулиараа 1-5 хүртлэх жилийн хорих ялтай байдаг.

Иймд “Тэди”, “Монтел” зэрэг газруудад ЦЕГ-аас шаардлага хүргүүлжээ. Шаардлагад гаднах талбайдаа хулгайн эд зүйл авч, цаашид дамлан наймалдаг худалдаачдыг зогсоохгүй байх, лангуу түрээслэгч нартаа хяналт тавих зэргийг тусгасан байна.

 

ГАР УТСАА ХУЛГАЙД АЛДАХААС ӨМНӨ ТА...

Иргэн та өөрийн ухаалаг гар утасны дэлгэцэн дээр *#06# гэсэн тоог байршуулаад дуудлага хийх ногоон товчыг дарна. Ингэснээр таны ухаалаг утасны IMEI код гарч ирэх юм. Энэхүү кодыг smartdevice.mn цахим хаягт байршуулна. Ингэснээр та гар утсаа гээсэн юм уу, хулгайд алдсан тохиолдолд ашиглах үед нь байршлыг нь тогтоож болох юм.

Цагдаагийн ерөнхий газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн чиглэлийн ахлах мэргэжилтэн, дэд хурандаа Б.Чулуунтамираас зарим асуудлаар тодруулга авлаа.

 

Сүүлийн үед хулгайн гэмт хэрэг их гарах болсон гэх мэдээлэл байна?

Сүүлийн үед халаасны хулгайн гэмт хэрэг их гарах болсон. Тоон үзүүлэлтийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад хоёр дахин өссөн үзүүлэлттэй гарсан. Халаасны хулгайн гэмт хэргийн эд зүйлийн 80 хувь нь гар утас байдаг. Иргэдийн халааснаас хулгайлсан утсыг “Монител”, “Тэди”-гийн ченжүүд худалдан авдаг. Мөн орон байрны, мал хулгайлах гэмт хэрэг их гарах болсон. Эдгээр гурван төрлийн гэмт хэргийн гаралт өсөлттэй байгаа. Жилд манай улсад 10-12 мянган хулгайн гэмт хэрэг үйлдэгддэг гэсэн судалгаа бий. Хохирлын хэмжээ 14 тэрбум төгрөг байдаг юм. Тэрхүү хулгайн эд зүйлийн 80 хувь нь ломбардаар дамжиж, энгийн иргэдэд очдог. Харин үлдсэн нь ченжүүдээр дамжиж алга болно. Хулгайн эд зүйл ийм хоёр замаар дамжиж, борлогддог гэсэн үг.

 

Ченжүүдийн хууль бус ажиллагааг зогсоохын тулд цагдаагийн байгууллага ажилласан. Үр дүн гарсан уу?

Ченжүүдийн хууль бус ажиллагааг зогсоохын тулд цагдаагийн байгууллагаас ажилласан. Цагдаа нар “Монител”, “Тэди” хоёрын үүдэнд буй хүмүүсийг хөөж, шаардлага тавьсан. Тэднийг нэг өдөр явуулахад, маргааш нь буцаад хүрээд ирдэг. Байнга зогсож байхгүй бол нэмэргүй юм билээ. Тиймээс “Монител”, “Тэди”-гийн удирдлагуудад “Та бүхэн өөрсдөө хамгаалалтын албаараа шаардлага хүргүүлж, хууль бус ажиллагаа явуулж буй ченж нарыг явуулна уу” гэсэн юм. Тэгсэн ченжүүд хамгаалалтын албыг тоохгүй байна лээ. Үр дүн гараагүй. Сая бид дахин төлөвлөгөө шинэчилж, ломбардынхан, ченжүүдтэй өөр аргаар тэмцэхээр болсон. Чингэлтэй дүүргийн Засаг даргад хүсэлт гаргасан. Тодруулбал, цагдаагийн хүчээр ченжүүдийг тарааж, орчныг тодорхой хугацаанд хүнгүй болгоё гэсэн. Тэр хугацаанд “Монител”, “Тэди”-гийнхэн өөрсдөө орчиндоо шаардлага тавьж, эрүүлжүүлэх хэрэгтэй байна. Хэрвээ тэд чадахгүй бол Нийслэлийн Засаг даргын захирамж гаргаж, “Монител”, “Тэди” хоёрыг нүүлгэх арга хэмжээ авах юм уу, эсвэл тодорхой хугацаагаар үйл ажиллагааг нь зогсоох хүртэл арга хэмжээ авах эрх бидэнд бий. Энэ нь эцсийн арга хэмжээ болно.

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

1-5 дугаар ангийн сурагчдад Монгол ёс, хүмүүжлийн хичээл орно
Франц улс юу хүлээж байна вэ?
Тарваган тахлын эсрэг дархлаажуулалт ирэх долоо хоногт орон даяар эхэлнэ
ЗГ: Хөх хот дахь Ерөнхий консулыг эгүүлэн татлаа
NASA-гийн судлах дараагийн сансрын биет нь Санчир гарагийн дагуул Титан байна
“Их 20”-ийн уулзалтын гол дүрүүд
Хөшигийн хөндийн нисэх буудлын менежментийн төслийг Монгол, Японы хамтарсан компани концессоор хэрэгжүүлэхээр боллоо
З.Орхонсүрэн: Цаг алдсаны улмаас хутгалуулсан иргэн цус алдаж, ухаан балартсан байсан
Хүүхдэд өгч болохгүй хориотой эмийн жагсаалт
Залуусыг буруу зүйлд уриалж буй шинэ цагийн ХИП ХОП
Үсчин, гоо сайхны газрууд хэрэглэсэн багажаа халдваргүйжүүлдэггүй зөрчил нийтлэг илэрчээ
Мадурогийн амийг хорлох хуйвалдааныг илрүүлснээ Венесуэлийн засгийн газар зарлажээ
Европ тивд хагас тонн жинтэй шувуу хүмүүстэй зэрэгцэн амьдарч байсныг эрдэмтэд баталжээ
Ж.Ганхуяг: Гарцын тэмдэглэгээг тодотгохын тулд шар хаалгануудыг байрлуулсан
Монголд хар тамхи байнга хэрэглэдэг 708 хүн байна
Наадмын түүхийг гажуудуулсан алдас буюу баримтат үнэн оршвой
Азийн улс төрийн намуудын олон улсын бага хурлыг Монгол улсад зохион байгуулахаар болов
Европын амьтны хүрээлэнгүүдэд төрсөн хирснүүдийг Руанда руу шилжүүлжээ
Виктория Бекхэм нууцаа ”задаллаа”
"Ираны эсрэг АНУ-ын хоригууд бол эдийн засгийн терроризм"