2019-01-24
Дорноговь аймгийн Зүүнбаян сумын Зэвсэгт хүчний 336 дугаар ангид алба хааж байсан хугацаат цэрэг энэ сарын 22-нд нас баржээ. Цахим орчинд шуугиан тариад байгаа энэ мэдээллийг ЦЕГ-ын ХМТ-ийн мэргэжилтэн, ахмад М.Мөнхшүрээс тодрууллаа.
-Хугацаат цэргийн алба хаагч нас барсан мэдээлэл байна?
Тус цэргийн ангид өнгөрсөн оны 10 дугаар сард хугацаат цэргийн албанд татагдан очсон Эрдэнэт хотын харьяа, 19 настай, А нь энэ сарын 22-ны өдөр нас барсан хэрэг гарсан. Тухайн үед цэргийн үндсэн норматив үүргээ гүйцэтгэж хэвийн байсан. Өдөр нь толгой нь эргэж, бөөлжсөн гэх гэрчийн мэдүүлэг байна. Шүүх эмнэлгийн задлан шинжилгээний урьдчилсан дүгнэлтээр гаднын нөлөө байхгүй, золгүй байдлаар нас барсан гэж үзсэн. Ямар шалтгаанаар амь насаа алдсаныг нь нарийвчлан тогтоохоор цагдаагийн байгууллага мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.
- Цахим орчинд цацагдсан талийгаачийн гэх дээрх зурагт тайлбар өгнө үү?
Цахим хуудсанд нийтэлсэн зургийг хохирогчийн зураг гэж хэлж болохгүй. Учир нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар хавтаст хэрэгт нотлох баримтыг зөвхөн хохирогч, өмгөөлөгч гаргадаг. Мөн зураг дээрх толбыг гадны нөлөөнөөс болсон гэж хэлж бас болохгүй юм. Үүнийг хүүрийн толбо гэх бөгөөд нас барсны дараа цус эргэлдэхээ болих үед судас тэлж, цус доошоо юүлэгдсэнээр зураг дээрх шиг нөхцөл байдал илрэх явдал байдаг юм.
Харин хэргийн талаар Батлан хамгаалахын сайд Н.Энхболд, “Зүүнбаян дахь 336 дугаар ангид болсон асуудлыг Ажлын хэсэг гарган шалгаж байна. Одоогоор тодорхой мэдээлэлгүй байна” гэсэн тайлбар өгөв.
ЦАГ АГААР
°C/°C
°C/°C
°C/°C
Төстэй мэдээнүүд