Катарын ханхүү Монголд ирж, “ГЭНЭТИЙН БЭЛЭГ” барина

2018-08-28

Үндэсний их баяр наадмын үеэр Туркийн Ерөнхийлөгч Эрдоганы хүү Монголд ирээд буцсан. Энэ талаар Монгол дахь Туркийн Элчин сайдын яамнаас “Дэлхийн Уламжлалт Спортын Холбооны ерөнхийлөгч Билал Эрдоган Монгол Улсад хийсэн айлчлалынхаа vеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад бараалхав.

Ноён Билал Эрдоган Улсын Их хурлын дарга М.Энхболд болон бусад удирдлагуудтай уулзаж хамтын ажиллагааны талаар санал солилцов” гэж мэдээлсэн байдаг. Харин Монголын талаас албан мэдээ гаргаагүй юм. Энэ мэтээр чимээгүй байдлаар гэнэтийн айлчлалууд болох нь бий.

Тухайлахад, Катар Улсын ханхүү Тамим бен Хамад Аль Тани ирэх сарын 2-нд Монгол Улсад албан ёсны айчлал хийхээр төлөвлөсөн байна. Лалын шашинтай орнууд дундаас хамгийн залуу Эмирээр нэрлэгддэг тэрээр албан айлчлалынхаа үеэр Ерөнхий сайдад гэнэтийн бэлэг барина гэсэн мэдээлэл байгаа юм.

Тодруулбал, энэ сарын 30 буюу нөгөөдөр Катарын Хөгжлийн Сангаас тусгай төлөөлөгчид ирж, Монгол Улсын боловсролын салбарт үзүүлэх буцалтгүй тусламжийн гэрээнд гарын үсэг зурах аж. Катар Улс 37 цэцэрлэгийг буцалтгүй тусламжийн хүрээнд барьж, ирэх хичээлийн жилд ашиглалтад өгөхөөр төлөвлөсөн байна.

Катарын Хөгжлийн Сангийн төлөөлөгчдийн айлчлал өнөөдөр эхлэхээр төлөвлөгдсөн ч 30-ны өдөр болтол хойшилжээ. Төлөөлөгчдийг буцсаны дараа ирэх сарын 2-ны өдөр Катар Улсын ханхүү Тамим бен Хамад Аль Тани өөрийн хувийн онгоцоороо Монгол Улсад айлчлахаар төлөвлөгдөөд байгаа аж.

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

1-5 дугаар ангийн сурагчдад Монгол ёс, хүмүүжлийн хичээл орно
Франц улс юу хүлээж байна вэ?
Тарваган тахлын эсрэг дархлаажуулалт ирэх долоо хоногт орон даяар эхэлнэ
ЗГ: Хөх хот дахь Ерөнхий консулыг эгүүлэн татлаа
NASA-гийн судлах дараагийн сансрын биет нь Санчир гарагийн дагуул Титан байна
“Их 20”-ийн уулзалтын гол дүрүүд
Хөшигийн хөндийн нисэх буудлын менежментийн төслийг Монгол, Японы хамтарсан компани концессоор хэрэгжүүлэхээр боллоо
З.Орхонсүрэн: Цаг алдсаны улмаас хутгалуулсан иргэн цус алдаж, ухаан балартсан байсан
Хүүхдэд өгч болохгүй хориотой эмийн жагсаалт
Залуусыг буруу зүйлд уриалж буй шинэ цагийн ХИП ХОП
Үсчин, гоо сайхны газрууд хэрэглэсэн багажаа халдваргүйжүүлдэггүй зөрчил нийтлэг илэрчээ
Мадурогийн амийг хорлох хуйвалдааныг илрүүлснээ Венесуэлийн засгийн газар зарлажээ
Европ тивд хагас тонн жинтэй шувуу хүмүүстэй зэрэгцэн амьдарч байсныг эрдэмтэд баталжээ
Ж.Ганхуяг: Гарцын тэмдэглэгээг тодотгохын тулд шар хаалгануудыг байрлуулсан
Монголд хар тамхи байнга хэрэглэдэг 708 хүн байна
Наадмын түүхийг гажуудуулсан алдас буюу баримтат үнэн оршвой
Азийн улс төрийн намуудын олон улсын бага хурлыг Монгол улсад зохион байгуулахаар болов
Европын амьтны хүрээлэнгүүдэд төрсөн хирснүүдийг Руанда руу шилжүүлжээ
Виктория Бекхэм нууцаа ”задаллаа”
"Ираны эсрэг АНУ-ын хоригууд бол эдийн засгийн терроризм"