Уул, усанд нар хөөрсөн хойно очдог учиртай

2018-05-15

Нарыг хаанаас ч тоссон адил, алтан нар хаа ч алагчлалгүй мандаж, ачлал буянаа хайрладаг. Харин уул, усандаа очъё гэвэл үүр, шөнийн зааг, үдшийн бүрийгээр биш нар өндөрт хөөрсөн цагаар очих нь зөв.

Хайрхан уулын оройд гарч биш хормой бэлээс нь хүндэтгэн тосож ивээлийг нь хүртдэг юм шүү. Сааль сүү, цайныхаа дээжтэй, арвай будаагаа өргөж, хамгийн гол нь өгөөмөр хайр, өргөх ерөөлөө дэвсэн золгодог. Уулын эрчим буюу нөлөөллийн тойрог таны бодсоноос ч өргөн хүрээтэй. Уулын эзэн тэнгэртэй шууд холбоотой оршино.

Түүний дор шадар туслахууд болох савдаг, навдаг, шавдаг гээд олон шаталсан далд оршихуй бий. Хайрхадын эзэн хаанаас ч таньтай харьцах боломжтой. Тэд таны овог нэрээр оньслогдсон мэдээлэл буюу ивээгч тэнгэр, өвгөд дээдэс, сүнсний чинь өмнөх төрлийн мэдээлэл гэхчилэнгээр таньж чадна. Иймд овог, нэрээ хэлдэг. Аав нь баруун чихэнд нь нэрийг шивнэж өгдөг нь энэ хорвоо ертөнц, орчлонд таниулж буй хэрэг юм.

Эхэс, хүйг төрсөн буюу эцэг өвгөдийн нутагт оршоодог нь мөн л ийм учиртай.

Хүн идэх хоол унднаас дутуугүй их эрчмийг газар дэлхий, нар, сар, од гарагсаас авдаг. Тэр бүхэн тэгш байж гэрлэн бие бүтэн байна. Жишээлбэл, Долоон Бурхан одондоо хандаад долоон хүрдээ эрчлээд авчихдаг. Сарандаа өргөл өргөхөд сэв хир ариусч, сэтгэлийн гомдол гутрал арилна. Хоолойг чинь баглаж боогоод байдаг гуниг бухимдал сартай ярихад арилна. Учир нь сайхан үгийн чинь эрчим сартай холбоос үүсгэж таны биеийн усны мэдээллийг засаж буй юм. Сар энэ дэлхийн усыг хариуцдаг бол таны биеийн 70-аас дээш хувь ус шүү дээ.

Нар бол галын буюу амин эрчмийг таньд хайрлагч. Байгалиас хүчтэй нь үгүй. Ил оршигч бүхнийг далдаас ивээгч хүчин гэж бий.  Ийм л учраас Монгол хүн байгалиа шүтдэг. Шүтнэ гэдэг хайрлахыг хэлнэ. Таньж мэдэж, мэдэрснээр илүүтэй хайрлах нь зүй. Монгол хүн аливаад мухар сохроор ханддаггүй учир шашинд хэт туйлширдаггүй.  Ухамсаргүйгээр үйлдсэн бүхэн мухар сүсэг, мунхаглал билээ. Тухайлбал ариун дагшин газрыг өргөл нэртэй “хог”-оор буртаглах, хадаг яндараар боож хүлэх, архи сархадаар бузарлах, чулуу хөдөлгөх, ухаж сэндийлж, элдэв зүйлээр эрээчиж сараачих энэ бүхэн хэрээс хэтэрч уул усны уур хилэнг өдөөсөөр буй нь харамсалтай. Хүн дууриаж утга учиргүй үйлдэл хийхээ л больчихмоор. Үйлдлийнхээ утга учрыг мэдэж байж буян нь ирнэ.

Наро Банчэн гэгээнтэн

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

775 сая төгрөгийн алтыг хил нэвтрүүлэхийг завджээ
Их шар хоолойн төгөл дэх булгийн эхийг хамгаалалтад авчээ
Зургаан настнуудын зугаатай агшин, хөгжилтэй үгнүүд
Залуу үе хар тамхины хар ангал руу унасаар байх уу?
Жүдогийн шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар Х.Болдбаатарыг томиллоо
Хөшигийн хөндийн нисэх буудлыг Улаанбаатартай холбосон тууш замын хөдөлгөөнийг нээлээ
Венецэд гадаа тамхи татахыг хориглож магадгүй
Төрийн албаны ерөнхий шалгалтын тов гарчээ
Дарханы замыг 11 дүгээр сард ашиглалтад оруулна гэж ард иргэдийг хуурах хэрэг юу байна
VW групп масс зах зээлд зориулсан анхны бүрэн цахилгаан автомашинаа танилцууллаа
Хойд Солонгос хоёр удаа пуужин харвалаа
Монгол улсын хүн ам өсдөггүй шалтгаан нь үр хөндөлт
Мун Жэ Ин Сөүлийн прокуроруудтай “дайн зарлав”
Баянзүрх дүүргийн хоёрдугаар хороонд 200 хүүхдийн шинэ цэцэрлэг нээгдлээ
10260 тонн шахмал түлш борлуулжээ
Их сургуулийн элсэлтийн эсээг хэрхэн бичих вэ?
АНУ, БНХАУ-ын худалдааны дайн бусад орныг хямралд орууллаа
Холимог тулааны аварга Д.Батсүмбэрэл өрсөлдөгчөө ялжээ
Явган хүний гарцуудыг цөөрүүлжээ
Вьетнам улсыг таниулах үзэсгэлэн худалдаа нээгдлээ