Баян-Өлгий аймаг ЭЕШ-д өндөр оноо авсан сурагчдад нэг сая хүртэл төгрөгийн тэтгэлэг олгоно

2021-08-19

Баян-Өлгий аймаг ЭЕШ-д өндөр оноо авсан сурагчдад нэг сая хүртэл төгрөгийн тэтгэлэг олгоно

Элсэлтийн ерөнхий шалгалт өнөөдөр улс даяар Монгол улсын түүх хичээлээр албан ёсоор эхэлсэн. Тэгвэл ЭЕШ-д өндөр оноо авсан Баян-Өлгий аймгийн харьяат сурагчид болон тэдний эцэг эх,  багш нарыг нэг сая төгрөг хүртэл тэтгэлэг олгохоор болсныг тус аймгийн засаг дарга Д.Бауыржан мэдэгдлээ.

Тэрбээр "Манай аймагт энэ жил 1448 хүүхэд ЭЕШ өгнө. Цар тахлын улмаас хөл хорио тогтоож байдал амаргүй байгаа боловч Засаг даргын тамгын газар, АОК, Боловсрол, соёлын газар хамтран өндөр төвшинд зохион байгуулахаар ажиллаж байна.
Бидний ирээдүй болсон хүүхэд залуучууд та бүхэн ЭЕШ амжилттай өгч, хүссэн сургуульдаа суралцаж, зорьсон мэргэжлээ эзэмшихийг хүсье.
Та бүхэн бол Баян-Өлгий аймаг цаашлаад улс орны ирээдүйн хөгжлийн түүчээ билээ.
Аймгийн ИТХ, Засаг даргын тамгын газраас ЭЕШ-д өндөр оноо авсан хүүхдүүд болон тэдний эцэг, эх, багшийг урамшуулж, сая хүртэлх төгрөгийн тэтгэлэг олгодог хөтөлбөр хэрэгжиж байна.
Эрхэм хүүхэд залуучууд та бүхэн маань шалгалтаа амжилттай өгч, ирээдүйн боловсролтой, ёс зүйтэй, хүнлэг иргэн болох амьдралын замаа амжилттай эхлүүлэхийг чин сэтгэлээсээ хүсье" хэмээн өөрийн фэйсбүүк хуудсаараа дамжуулан мэдээлсэн байна.

Нийт ЭЕШ өгч байгаа сурагчиддаа амжилт хүсье

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Сонгуулийн тухай хуулийг өргөн барихыг хойшлууллаа
Халаасны хулгайч нартай хамтардаг гар утасны ченжүүдийг илрүүлжээ
Отгонтэнгэр их сургууль Олон улсын стандартын 2 дахь удаагийн баталгаажуулалтыг амжилттай хамгааллаа.
Отгонтэнгэр их сургуулийн багш нарын орчуулсан "Индра Ганди захирах зөн" номын нээлт боллоо
Өнөөдөр Улаанбаатарт 21 хэм дулаан
Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлэгт тэнцсэн 75 оюутанд батламж гардуулав
Улсын хэмжээнд АИ-92 шатахууны 42 хоногийн нөөцтэй байна
“Quad”-ийн удирдагчдын дээд хэмжээний уулзалт эхэллээ
'BAIGALI“ аппликейшнд 3000 зүйлийн амьтан, ургамлын мэдээлэл багтжээ
Хөдөө аж ахуйн ээлжит тооллогод идэвхтэй хамрагдахыг уриалж байна
Замын-Үүдээр задгай вагоны тээврийг нэвтрүүлж эхэллээ
ОТГОНТЭНГЭР ИХ СУРГУУЛЬ “ХҮҮХДИЙН ХӨГЖИЛ, ТӨЛӨВШИЛ” ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРЛЫГ 10 ДАХЬ ЖИЛДЭЭ ЗОХИОЖ БАЙНА
Шанхай хотод хатуу хөл хорио тогтоохоор болжээ
Уилл Смит тайзан дээр гаргасан үйлдлийнхээ төлөө Крис Рокоос уучлалт гуйлаа
Cургууль, цэцэрлэг, дотуур байрны нүхэн жорлонг шинэчлэхэд 100 тэрбум төгрөг зарцуулна
Өнөө маргаашдаа нутгийн зүүн хэсгээр салхитай хүйтэн байна
Европын холбооны Erasmus+ төслийн хүрээнд “Ажлын байранд суурилсан сургалт” үндэсний хэлэлцүүлэг болно
Гашуунсухайт боомтоор өдөрт 200 тээврийн хэрэгсэл нэвтэрч буйг ирэх сарын 1-нээс 300 болгоно
Өмнөд Солонгосын шинэ Ерөнхийлөгч Юн Сук Ёл гэж хэн бэ?
Японд барилгын ган арматур сүүлийн 14 жилийн хугацаанд дээд цэгтээ хүртэл өсжээ