МАН-аас Д.Оюунхорол, АН-аас З.Нарантуяа нар СОНГУУЛЬД эмэгтэйчүүдээ манлайлж оролцоно

2020-05-13

 

       

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2020 оны УИХ-ын сонгууль дөхөж намууд нэр дэвшигчидээ зарлах цаг дөхсөөр. Гишүүд өнгөрсөн 4 жилд хийж бүтээсэн ажлаа ард түмэндээ тайлагналаа.

 

МАН энэ удаагийн сонгуульд 16 эмэгтэй нэр дэвшигчийг сойхоо мэдэгдсэн. Харин хэн хэнийг дэвшүүлэх вэ гэдэг асуудал ихээхэн дуулиантай, нам дотроо өрсөлдөөн ихтэй байна. Тэгвэл энэ удаагийн сонгуульд намын томоохон хүчнүүд өөрийн итгэл даасан,  улс төрийн манлайлалтай, иргэд олон нийтэд нэр цэвэр, хүлээн зөвшөөрөгдсөн, туршлагатай эмэгтэй улс төрчдөө урдаа барьж сонгуульд хүч үзэх нь ээ.

 

МАН-аас УИХ-ын гишүүнд Д.Оюунхорол, АН-аас УИХ-ын гишүүн З.Нарантуяа нар сонгуульд эмэгтэйчүүдээ манлайлж оролцох талаар зарим эх сурвалжийн мэдээлэл байна. 

 

МАН-ын хувьд танхимдаа бодлогын түвшинд бэлтгэгдсэн, намын эв нэгдлийг сахидаг, зарчимч, гол тулах хүч болсон Д.Оюунхоролоо сонгож байгаа бол АН-аас тулхтай, чадвартай, намын гишүүддээ хүлээн зөвшөөрөгдсөн З.Нарантуяаг сонгож байгаа бололтой. 

 

Д.Оюунхорол нь эрх зүйч, математикч мэргэжилтэй.  Тэрээр НББСШУ-ны байнгын хорооны даргаар ажиллах хугацаандаа Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах туха йхууль, Зарим иргэдийн тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх тухай хууль, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг боловсруулах, Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг нэгдсэн хуралдааных элэлцүүлэгт бэлтгэх, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийг ахалж, УИХ-аар тус хуулиудыг хэлэлцүүлэн батлуулжээ.

Мөн эрүүл мэндийн салбарын санхүүжилтийг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч ажилласан. Тухайлбал, Өрхийн эрүүл мэндийн төвийн санхүүжилтийн тарифыг 2 дахин нэмэгдүүлж, уг арга хэмжээнд шаардагдах 26.7 тэрбум төгрөг, Хавдар судлалын үндэсний төвийг 120 ороор өргөтгөхөд шаардагдах 19.8 тэрбум төгрөгийн санхүүжилтийг 2020 онытөсөвт суулгасан. Энэ төсөв шийдэгдсэнээр ХСҮТ-т амбулаторийн 12 кабинет, мэс заслын 4 өрөө шинээр нэмж ажиллуулах, эмнэлгийн хүчин чадал 74 хувиар нэмэгдэж, хүлээлт 2 дахин буурах боломжийг бүрдүүлсэн. Түүнчлэн үдийн цай хөтөлбөрийг үдийн хоол болгож хуулд нэмэлт өөрчлөлтийг оруулж ажиллажээ. 

 

Тэгвэл сөрөг хүчин болох АН-аас туршлагатай, ноён нуруутай, намынхаа итгэлийг хүлээсэн, олон нийтэд дуу хоолойгоо өргөдөг З.Нарантуяаг сонгуульд манлайлж оролцуулахаар болсон бололтой. 2016 оны УИХ-ын сонгуулиар З.Нарантуяа нь Завхан аймгаас сонгогдсон бөгөөд өнгөрсөн хугацаанд сөрөг хүчнийхээ үүргийг хариуцлагатай гүйцэтгэж, шийдвэр гаргах түвшний эмэгтэйчүүдийн тоонд бүрэн багтсан юмаа. 

З.Нарантуяа нь хуульч, эрх зүйч мэргэжилтэй. Төв банкинд мэргэжилтнээс эхлээд дандаа эдийн засаг, мөнгө санхүүгийн хариуцлагатай албан дтомилогдож ажиллажээ. Түүний хувьд Монгол шуудан компаний дэд захирал, Хадгаламж банкны гүйцэтгэх захирлын орлогч, Парита энд Партнерс хууль, хөрөнгө оруулалт, санхүүгийн зөвлөх компаний үүсгэн байгуулаг, ерөнхий захирлаар тус тус ажилласан. 2016 онд намынхаа эмэгтэй гишүүдийг цойлон ганцаараа гарч ирсэн тэрээр УИХ-д сайн ажилласан эмэгтэй гишүүдийн нэгээр зүй ёсоор бичигдэнэ. 

 

Дашрамд сонирхуулахад дээрх хоёр гишүүд хоёулаа Завхан нутгийн харъяат. Хийсэн зүйл, хэлэх үгтэй хүмүүс. Энэ удаагийн сонгуульд нэр дэвшигч эмэгтэйчүүдийн цензурыг улам өндөрсгөж, гарцаагүй ялалт авчрах нэр хүнд сайтай, бодлогын түвшинд ажиллах чадвараараа намдаа бүрэн хүлээн зөвшөөрөгдсөн бүсгүйчүүдийг намууд сойх нь тодорхой болжээ. 

 

Эх сурвалж: IKON.mn



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Олимпын эрхийн тэмцээнд тоглох манай эрэгтэй багийн тоглолтын хуваарь гарчээ
Сарын аян "Уур амьсгалын өөрчлөлтийн нөхцөлд эрүүл, аюулгүй хөдөлмөр эрхэлцгээе" уриан дор улс орон даяар эхэллээ
МОНГОЛЫН БАГШ НАР ДЭЛХИЙД ЖИШИГ БОЛСОН СУРАЛЦАХУЙН УХААНААС СУРАЛЦЛАА
ЭНЭ ХАВАР ТАНЫГ ЗАГВАРЛАГ, ДЭГЖИН ХАРАГДУУЛАХ ТРЕНДҮҮД
"Мөнгөн мод-2023" наадмын шилдгүүдийг энэ сарын 27-нд шалгаруулна
Тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг 2024 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс нэмэхээр боллоо
ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛҮҮДИЙН ЭРХ ЗҮЙН ОРЧНЫГ САЙЖРУУЛАХАД ЗАСГИЙН ГАЗАР АНХААРНА
Монголоос Унгар руу шууд нисэх боломжтой боллоо
Энэ сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
“Охидын чимээ” өсвөр насны охидод зориулсан арга хэмжээ зохион байгуулагдлаа
БИД БУСДААС ЮУГААР ИЛҮҮ, БАС ДУТУУ ВЭ?
"МОНГОЛЫН БОЛОВСРОЛЫН ХУВИРГАН ӨӨРЧЛӨЛТ-2024" ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН ЭХЭЛЛЭЭ
МАЛЧДАД ТУСЛАХ АЯНД БОАЖЯ-НЫ АЛБАН ХААГЧИД НЭГДЭЖ НЭГ ӨДРИЙН ЦАЛИНГАА ХАНДИВЛАХААР БОЛЛОО
2024 ОНЫ ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТАД 40 МЯНГА ОРЧИМ ШАЛГУУЛАГЧ ХАМРАГДАНА
ЭНЭ ХАВАР ШИНЭЭР БОЛОН ДАХИН ТОГЛОХ ЖҮЖГҮҮД
БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг хоёрдугаар сарын 26-29-ны хооронд бүртгэнэ
ХӨРСНИЙ БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ЧИГЛЭЛД МОНГОЛЫН ЖОРЛОНГИЙН УУГАН ХОЛБООТОЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
ХӨВСГӨЛ АЙМГИЙН ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖИЙН ШИНЭ ЦОГЦОЛБОРЫН БАРИЛГЫН АЖИЛ ЭНЭ ОНД ЭХЭЛНЭ
ЭТТ: ₮351 тэрбумыг иргэдэд ногдол ашиг болгон хуваарилж байна.
Өнөөдрөөс автомашины дугаарын тэгш, сондгой зохицуулалт үйлчлэхгүй