Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг баталлаа

2020-05-08

Улсын Их Хурлын 2020 оны хаврын ээлжит чуулганы өчигдрийн үдээс хойших нэгдсэн хуралдаан Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгээр үргэлжлэв. 

 Энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан танилцуулсан. Тэрбээр танилцуулгадаа, Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт, Б.Баттөмөр, Т.Аюурсайхан, Ж.Бат-Эрдэнэ, Ж.Мөнхбат, М.Оюунчимэг, Д.Оюунхорол, Я.Содбаатар, Д.Тогтохсүрэн, Д.Тэрбишдагва, Н.Учрал, Л.Энх-Амгалан, М.Энхболд, Д.Эрдэнэбат нарын нийт 14 гишүүнээс 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр өргөн мэдүүлсэн Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг Улсын Их Хурал 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаараа хийж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлсэн.

Төрийн байгуулалтын байнгын хороо 2020 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн хуралдаанаараа нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр олонхын дэмжлэг авсан саналуудыг төслийн холбогдох зүйл, хэсэг, заалтад нэмж тусган эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн төслүүд болон Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.1 дэх хэсэгт заасны дагуу нэгдсэн хуралдаанаар анхны хэлэлцүүлэг явуулах үед зарчмын зөрүүтэй санал дэмжигдсэнтэй холбогдуулан төслийн зарим зүйл, хэсэг, заалтыг гүйцээн боловсруулах, төслийн уялдааг хангуулахаар хуралдаан даргалагчаас өгсөн чиглэлийн дагуу  саналын томьёоллыг бэлтгэсэн гэдгийг дурдлаа.

Ингээд хуулийн төслийн талаарх зарчмын зөрүүтэй  зургаан саналын томьёоллоор санал хураалаа. Тухайлбал, төслийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсгийн “Урт хугацааны буюу Улсын хөгжлийн урт хугацааны “Алсын хараа” 30 хүртэл жилийн хугацаанд хэрэгжүүлэх хөгжпийн бодлого, төлөвлөлтийн баримт бичиг нь Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого байна.” гэснийг “30 хүртэл жилийн хугацаанд хэрэгжүүлэх “Алсын хараа” нь Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого байна.” гэж, төслийн 6 дугаар зүйлийн 6.2.1 дэх заалтын “бодлогын үндэс байх бөгөөд улсын, салбар, салбар хоорондын, бүсийн болон орон нутгийн урт хугацааны бодлогыг бүс нутаг, байршлаар төлөвлөсөн байна.” гэснийг “бодлого, төлөвлөлтийн үндэс байна.” гэж тус тус өөрчлөхөөр боллоо. 

Мөн төслийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсгийн “09 дүгээр сарын 01-ний” гэснийг “2020 оны Улсын Их Хурлын ээлжит сонгуулиар байгуулагдсан Улсын Их Хурлын анхдугаар чуулганы хуралдаан эхэлсэн” гэж, Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн 1 дүгээр зүйлийн “7/Эдийн засаг, хөгжил, төлөвлөлтийн яам” гэснийг “Хөгжлийн төлөвлөлт, эдийн засгийн яам” гэж тус тус өөрчлөх Ажлын хэсгийн санал дэмжигдлээ. Түүнчлэн “Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийг хэрэгжүүлэх бэлтгэлийг хангах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн 1 дүгээр зүйлд “1/Монгол Улсыг хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийн төслийг боловсруулж, 2020 оны 09 дүгээр сарын 01-ний дотор Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх;” гэсэн агуулгатай заалт нэмж, дугаарыг өөрчлөхийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив.

Ингээд Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг бүхэлд нь батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн. 

 

 

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Олимпын эрхийн тэмцээнд тоглох манай эрэгтэй багийн тоглолтын хуваарь гарчээ
Сарын аян "Уур амьсгалын өөрчлөлтийн нөхцөлд эрүүл, аюулгүй хөдөлмөр эрхэлцгээе" уриан дор улс орон даяар эхэллээ
МОНГОЛЫН БАГШ НАР ДЭЛХИЙД ЖИШИГ БОЛСОН СУРАЛЦАХУЙН УХААНААС СУРАЛЦЛАА
ЭНЭ ХАВАР ТАНЫГ ЗАГВАРЛАГ, ДЭГЖИН ХАРАГДУУЛАХ ТРЕНДҮҮД
"Мөнгөн мод-2023" наадмын шилдгүүдийг энэ сарын 27-нд шалгаруулна
Тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг 2024 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс нэмэхээр боллоо
ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛҮҮДИЙН ЭРХ ЗҮЙН ОРЧНЫГ САЙЖРУУЛАХАД ЗАСГИЙН ГАЗАР АНХААРНА
Монголоос Унгар руу шууд нисэх боломжтой боллоо
Энэ сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
“Охидын чимээ” өсвөр насны охидод зориулсан арга хэмжээ зохион байгуулагдлаа
БИД БУСДААС ЮУГААР ИЛҮҮ, БАС ДУТУУ ВЭ?
"МОНГОЛЫН БОЛОВСРОЛЫН ХУВИРГАН ӨӨРЧЛӨЛТ-2024" ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН ЭХЭЛЛЭЭ
МАЛЧДАД ТУСЛАХ АЯНД БОАЖЯ-НЫ АЛБАН ХААГЧИД НЭГДЭЖ НЭГ ӨДРИЙН ЦАЛИНГАА ХАНДИВЛАХААР БОЛЛОО
2024 ОНЫ ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТАД 40 МЯНГА ОРЧИМ ШАЛГУУЛАГЧ ХАМРАГДАНА
ЭНЭ ХАВАР ШИНЭЭР БОЛОН ДАХИН ТОГЛОХ ЖҮЖГҮҮД
БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг хоёрдугаар сарын 26-29-ны хооронд бүртгэнэ
ХӨРСНИЙ БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ЧИГЛЭЛД МОНГОЛЫН ЖОРЛОНГИЙН УУГАН ХОЛБООТОЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
ХӨВСГӨЛ АЙМГИЙН ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖИЙН ШИНЭ ЦОГЦОЛБОРЫН БАРИЛГЫН АЖИЛ ЭНЭ ОНД ЭХЭЛНЭ
ЭТТ: ₮351 тэрбумыг иргэдэд ногдол ашиг болгон хуваарилж байна.
Өнөөдрөөс автомашины дугаарын тэгш, сондгой зохицуулалт үйлчлэхгүй