Инновацийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явууллаа

2019-12-12

УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны  2019 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн хуралдаанаар Инновацийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Дээд боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явууллаа.

Хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Ажлын хэсгийн танилцуулгыг УИХ-ын гишүүн Н.Учрал танилцууллаа. Байнгын хорооны 2019 оны 01 тоот тогтоолоор хуулийн төслийг Байнгын хорооны болон нэгдсэн хуралдааны хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Н.Учрал ахлан УИХ-ын гишүүн А.Ундраа, М.Оюунчимэг, Ц.Цогзолмаа, Я.Санжмятав нарын бүрэлдэхүүнтэйгээр байгуулан ажиллажээ.

Ажлын хэсэг хоёр удаа хуралдсан бөгөөд ажлын хэсгээс гарааны болон программ хангамжийн үйлдвэрлэл, хөгжүүлэлтийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжийг төрөөс татварын бодлогоор дэмжих, тэдгээрийг бүртгэх, тэдгээрт үзүүлэх татварын дэмжлэгийг зохион байгуулах журмыг Засгийн газар батлах зэрэг зарчмын зөрүүтэй саналууд гаргасныг Ажлын хэсгийн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн хэмээн УИХ-ын гишүүн Н.Учрал танилцуулгадаа дурдлаа.

Хэлэлцүүлгийн үеэр Байнгын хорооны дарга Д.Оюунхорол аливаа тусгай зөвшөөрөл олгох шат дамжлагыг багасгах бодлогыг төр, засгийн зүгээс баримталж байгааг дурдаад, технологи дамжуулах төв, хамтын оффис байгуулах зөвшөөрлийг тухайн орон нутагт аймаг, нийслэлийн Засаг даргын шийдвэрээр олгохоор Ажлын хэсгээс санал гаргасан учрыг тайлбарлахыг хүссэн.

Ажлын хэсгийн гишүүд, технологи дамжуулах төв, хамтын оффис байгуулах тусгай зөвшөөрөл олгохоор биш орон нутгийн Засаг дарга, ИТХ-аас гаргасан дүгнэлтийг бүртгэлжүүлэх гэсэн утгатай хэмээн тайлбарласан. Тиймээс дээрх саналыг найруулгын хувьд өөрчлөхөөр Байнгын хорооны гишүүд санал нэгдсэн.

Үргэлжлүүлэн Ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн бөгөөд хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийсэн талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхээр тогтлоо.

                                                              Эх сурвалж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Галт тэрэг, автобусаар хил нэвтэрсэн иргэдийг тусгаарлажээ
Сонгуулийн зардлын дээд хэмжээг тогтоолоо
Улсын онцгой комисс уриалга гаргалаа
Солонгосоос ОХУ-аар дамжин ирсэн иргэдийг тусгаарлалаа
"Air New Zealand" компани зорчигчдод унтлагын орыг санал болгоно
Албан ёсны хандивын данс нээлээ
УГААРТСАНЫ УЛМААС 12 НАСТАЙ ЭМЭГТЭЙ ХҮҮХЭД АМИА АЛДАЖ, ХОЁР ХҮҮХЭД УХААНГҮЙ ЭМНЭЛЭГТ БАЙНА
“The Hu” хамтлагийн уран бүтээлийг япон хэлнээ орчуулна
Капитал банкийг сонгосон иргэд НӨАТ-ын буцаан олголтоос өмнө мэдээллээ шинэчлэх ёстой
Ирэх ням гарагаас угаар мэдрэгчийг суурилуулж эхэлнэ
Ууланд төөрсөн эцэг хүү хоёрыг оллоо
Нэг айлын гурван хүүхэд угаартаж, нэг нь амиа алджээ
"Амралтын өдрүүдэд цасан шуурганы улмаас зам даваа хаагдаж болзошгүй"
"Дөрвөн сартай хүүхэд гадны нөлөөтэй нас барсан эсэхийг тогтоохоор шалгаж байна"
ЧИХЭР ХҮҮХДИЙН БИЕИЙН ЭСЭРГҮҮЦЛИЙГ ХАМГИЙН ИХЭЭР БУУРУУЛДАГ
Маргаашаас ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарна
Арванхоёрдугаар сар гарсаар 23 хүн осгож нас баржээ
Таван давхраас унах гэж байсан охиныг аварчээ
Мансууруулах бодис дахин хэрэглэсэн иргэдийн ялыг биечлэн эдлүүлэхээр болжээ
Сурагчдын амралт эхэлсэнтэй холбогдуулж эцэг эхчүүд та бүхэнд дараах сэрэмжлүүлгийг хүргэж байна