2019-11-19
ХХААХҮЯ-ны харьяа ЖДҮХС-гийн нэн хөнгөлөлттэй зээлийн асуудлаар шалгагдсан сайд асан Б.Батзориг, Д.Энхбат, С.Төгсбилэг, Б.Мөнхтулга, Э.Чагнаасүрэн, Ч.Хашчулуун, В.Одхүү нарын долоон хүнд холбогдох хэргийн шүүх хурлын урьдчилсан шатны хэлэлцүүлэг өчигдөр /2019.11.18/ болохоор товлогдоод байв. Урьдчилсан хэлэлцүүлгийн өмнө шүүгдэгч нарын зүгээс ХЭРГЭЭ ХҮЛЭЭЖ, ХЯЛБАРШУУЛСАН ЖУРМААР шийдэж өгөх хүсэлтийг шүүх бүрэлдэхүүнд хандан гаргаж, хүсэлтийг хүлээн авсан юм.
Ингэснээр УИХ-ын гишүүн Б.Батзориг нарт хамаарах хэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17-р зүйлд заасны дагуу яллагдагчийн хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хүсэлтэд үндэслэн, Эрүүгийн хуулийн 6.7-д зааснаар гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх, хорих ялаас чөлөөлөх, албадлагын арга хэмжээ хэрэглэх зохицуулалтуудаар шийдэгдэхээр болов.
Энэ тохиолдолд яллагдагч нь хохирлоо төлөх эсвэл төлнө гэсэн баталгаа гаргаж өгөх үндсэн үүрэг хүлээдэг. Өөрөөр хэлбэл, УИХ-ын гишүүн Б.Батзориг нарын яллагдагчид нь хохирлоо төлж, эсвэл төлөх баталгаа гаргаж өгнө гэсэн үг. Ингэснээр шүүх Эрүүгийн хуулийн 6.7-р заалтыг үндэслэн, ЯЛЫГ ХӨНГӨРҮҮЛЭХ нөхцөлөөр авч үзэх юм.
УИХ-ын гишүүн Б.Батзоригийг Эрүүгийн хуулийн 22.1.3-аар НАЙМАН жилээр яллахаар зүйлчлээд буй. Тэр хэргээ хүлээсэн нөхцөлд ялын хэмжээ ЭРС БУУРАХ боломжтой. Тэрбээр ХХААХҮ-ийн сайдаар ажиллах хугацаандаа өөрийн хамаарал бүхий “Тээвэр ачлал”, “Наму дэвжих” ХХК-иудад нийт 3 тэрбум төгрөгийн зээл авсан нь баримтаар нотлогдсон байдаг. Тэр уг зээлээ эргүүлэн ТӨЛЖ ДУУССАН гэх мэдээлэл байгаа юм.
Тодруулж хэлбэл, УИХ-ын гишүүн Б.Батзоригийн зээлээ төлж дуусгасан үйлдэл нь хохирлыг төлсөн зүйлчлэлд орж байна. Ингэснээр хэргээ хүлээх замаар ял хөнгөрүүлэх заалтын үйлчлэлд орохоор байна.
ЦАГ АГААР
°C/°C
°C/°C
°C/°C
Төстэй мэдээнүүд