Ж.Батзандан Б.Хурц нар шүүх дээр “уулзжээ”

2019-11-19

Ж.Батзандан Б.Хурц нар шүүх дээр “уулзжээ”

УИХ-ын гишүүн Ж.Батзандан ТЕГ-ын дарга асан Б.Хурцыг С.Зоригийн хэрэг, “Эрдэнэт”-ийн 49 хувьтай холбоотой асуудалд буруутгаж мэдээлэл хийж байсан.  Тэгвэл Б.Хурцын талаас УИХ-ын гишүүн Ж.Батзанданг ор үндэслэлгүй мэдээлэл цацаж,  нэр төр, ажил хэргийн нэр хүндэд халдсан үндэслэлээр шүүхэд нэхэмжлэл гаргасан байжээ.  Энэхүү хэргийг Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хэлэлцэж, шийдвэрээ гаргасан байна. Шүүхээс “Хариуцагч Ж.Батзандангийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа “Дээрх мэдээнүүд хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон жил нийтэд илэрхий болсон, нэгэнт тараагдсан мэдээнүүд байсан” гэж мэдүүлсэн. Улмаар Б.Хурцын талаар хүн хулгайлсан, С.Зоригийг хөнөөсөн хэргийг илрүүлснийхээ төлөө генерал цол хүртсэн, “Эрдэнэт”-ийн 49 хувийг банкинд авч өгөх ажиллагааг гардан зохион байгуулсан, Б.Хурцын бүлэглэлээс маш олон хүн айдастай амьдардаг зэрэг мэдээлэл нь баримттай нийцэхгүй байна үзжээ.  Тиймээс  УИХ-ын Ж.Батзанданд дээрх мэдээллүүдийг тараасан хэлбэр, хэрэгслээр няцаах үүрэг хүлээлгэж шийдвэрлэжээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2019.11.19 №230 (6197)

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Б.Амархүү давж заалдах гомдол гаргажээ
Бичил төсөлд хамрагдаж 25 кг цэвэр зөгийн бал хураажээ
Хүнийг 20 дахин хүчтэй болгох “өмсдөг робот”-ыг бүтээжээ
Путиныг “зайлуулахаар” яваа бөө дахин баривчлагджээ
Онцгой байдлын байгууллагад гурван нисдэг тэрэг нийлүүлэх төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр болов
Өнгөрсөн шөнө дөрвөн иргэн согтуугаар жолоо барьж зам тээврийн осол гаргажээ
Хөтлөгч П.Анужин гитарчин Д.Өлзий-Оршихыг сонгожээ
ХОМ-ийн 1.1 тэрбум төгрөгийн зөрчил илэрчээ
Хэвлийн өөхийг эрчимтэй хайлуулах шалгарсан арга
Ажлын дөрвөн өдөртэй болсноор ажилчдын сэтгэцийн эрүүл мэнд 87 хувь сайжирч байна
Шарсан тахиа идвэл эрт нас барах магадлал нэмэгдэнэ
Эрчим хүчний хэмнэлттэй амины орон сууцуудыг гэр хороололд нэвтрүүлж эхэллээ
Өлссөн цагаан баавгайнууд нийлэг уут булаацалдан идэж байна
Мисс М.Цэвэлмаа "Зорилго бүхий гоо сайхан" номинацийн шилдэг 10-т орлоо
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал арвидна
Гаднын зээл, тусламжаар баригдах сургууль, цэцэрлэг, эмнэлгүүд
Улаанбаатарт -9 градус хүйтэн байна
Шинэ жилийн баярын ширээнд байх ёсгүй таван хүнс
Орон гэргүй хүмүүст зориулж өмсөхгүй хувцсаа гүүрэн дээр өлгөжээ
Зүүн аймгуудын нутгаар явган шуурга шуурна