Бурхан багшийн их дүйчэн өдөр амрах хуулийн төслийг Байнгын хороо дэмжлээ

2019-10-24

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо /ТББХ/-ны өчигдрийн хуралдаанаар УИХ-ын гишүүн Д.Оюунхорол нарын 10 гишүүний өргөн мэдүүлсэн Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж, дэмжлээ.

Хуулийн төслийг УИХ-ын гишүүн Д.Оюунхорол танилцуулав. Монголын ард түмний олон зуун жилийн оюуны өвийг тээж, хадгалж, монголчуудыг эвлэлдэн нэгдэхэд нэн чухал хэрэгсэл болж, хэдэнтээ төрийн шашнаар хүлээн зөвшөөрөгдөж, хүн амын нэгдсэн тооллогоор 15-аас дээш насны хүн амын дийлэнх хувь нь өөрийгөө бурхны шашинтан гэж тодорхойлсон зэрэг нь Монгол Улс бурхны шашинтан орон болохыг харуулж байгаа юм. НҮБ-ын Ерөнхий ассамблейгаас Бурхан багшийн Их дүйчин өдрийг олон улсын хэмжээнд тэмдэглэн өнгөрүүлж байхаар 1999 онд шийдвэрлэсэн байдаг. Тиймээс НҮБ-ын Ерөнхий ассамблейн шийдвэр, иргэд, олон нийтийн хүсэлтийн дагуу Бурхан багшийн Их дүйчин өдөр буюу Зуны тэргүүн сарын шинийн 15-ны өдрийг нийтээр тэмдэглэх баярын өдөр болгохоор хуулийн төсөлд тусгажээ. Хуулийн төсөл батлагдсанаар, үндэсний түүх, хэл, соёл, шашны өв уламжлал, зан заншлаа хадгалан хамгаалж, хөгжүүлэх, монголчуудын эв нэгдлийг бататгах, хүний эрх, эрх чөлөөг хангах эдийн засаг, нийгмийн эерэг боломж бүрдэнэ гэж төсөл санаачлагч үзжээ.

Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, "Сүүлийн үед дээрх хуулийн төслийн талаар нийгэмд ихээхэн мэтгэлзээн болоод байна. Энэ бол амралтын өдөр шинээр нэмж байгаа хэрэг биш. Олон улсад шашны баяр, амралтын өдрийг тэмдэглэж, ёс суртахуун, энх тайван, эрдэм ухааныг эрхэмлэн дээдэлдэг. Тэгвэл Монгол Улсад шашны баярыг тэмдэглэж яагаад болохгүй юм гэсэн асуудлыг сүсэгтэн олон ярьж байна. Энэ өдөр шашны талаар эрдэм шинжилгээний хурал зохион байгуулах, цагаан хоол идэх, бойны газрууд амрах, байгаль орчноо хамгаалах, хүмүүнлэгийн ажил явуулах, архи уухыг тэвчих зэргээр жилийн 365 хоногийнхоо нүгэл буяныг дэнсэлдэг өдөр байх юм" хэмээв.

УИХ-ын гишүүн, ТББХ-ны дарга С.Бямбацогт, Эл хуулийн төсөл нь Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хуульд заасан утга агуулгыг зөрчөөгүй гэдгийг онцлоод, манай улсын хүн амын 53 хувь нь бурхны шашин шүтэж байгааг дурдав. Мөн Монгол Улсад баяр, амралтын өдөр жилдээ 14 хоног байгаа бол БНХАУ, ОХУ, Япон, АНУ, Энэтхэг зэрэг улсад 14-28 хоног байгааг тэмдэглэв. Гэвч зарим баяр, амралтын өдөр бямба, ням гарагтай давхцсанаар монголчууд жилд дөрвөн хоногоор л илүү амардаг гэсэн судалгаа гарсныг дуулгалаа.

Ийнхүү санал хураахад, Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 80 хувь нь Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив. Ингээд хуулийн төслийг хэлэлцсэн Байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Олимпын эрхийн тэмцээнд тоглох манай эрэгтэй багийн тоглолтын хуваарь гарчээ
Сарын аян "Уур амьсгалын өөрчлөлтийн нөхцөлд эрүүл, аюулгүй хөдөлмөр эрхэлцгээе" уриан дор улс орон даяар эхэллээ
МОНГОЛЫН БАГШ НАР ДЭЛХИЙД ЖИШИГ БОЛСОН СУРАЛЦАХУЙН УХААНААС СУРАЛЦЛАА
ЭНЭ ХАВАР ТАНЫГ ЗАГВАРЛАГ, ДЭГЖИН ХАРАГДУУЛАХ ТРЕНДҮҮД
"Мөнгөн мод-2023" наадмын шилдгүүдийг энэ сарын 27-нд шалгаруулна
Тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг 2024 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс нэмэхээр боллоо
ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛҮҮДИЙН ЭРХ ЗҮЙН ОРЧНЫГ САЙЖРУУЛАХАД ЗАСГИЙН ГАЗАР АНХААРНА
Монголоос Унгар руу шууд нисэх боломжтой боллоо
Энэ сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
“Охидын чимээ” өсвөр насны охидод зориулсан арга хэмжээ зохион байгуулагдлаа
БИД БУСДААС ЮУГААР ИЛҮҮ, БАС ДУТУУ ВЭ?
"МОНГОЛЫН БОЛОВСРОЛЫН ХУВИРГАН ӨӨРЧЛӨЛТ-2024" ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН ЭХЭЛЛЭЭ
МАЛЧДАД ТУСЛАХ АЯНД БОАЖЯ-НЫ АЛБАН ХААГЧИД НЭГДЭЖ НЭГ ӨДРИЙН ЦАЛИНГАА ХАНДИВЛАХААР БОЛЛОО
2024 ОНЫ ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТАД 40 МЯНГА ОРЧИМ ШАЛГУУЛАГЧ ХАМРАГДАНА
ЭНЭ ХАВАР ШИНЭЭР БОЛОН ДАХИН ТОГЛОХ ЖҮЖГҮҮД
БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг хоёрдугаар сарын 26-29-ны хооронд бүртгэнэ
ХӨРСНИЙ БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ЧИГЛЭЛД МОНГОЛЫН ЖОРЛОНГИЙН УУГАН ХОЛБООТОЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
ХӨВСГӨЛ АЙМГИЙН ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖИЙН ШИНЭ ЦОГЦОЛБОРЫН БАРИЛГЫН АЖИЛ ЭНЭ ОНД ЭХЭЛНЭ
ЭТТ: ₮351 тэрбумыг иргэдэд ногдол ашиг болгон хуваарилж байна.
Өнөөдрөөс автомашины дугаарын тэгш, сондгой зохицуулалт үйлчлэхгүй