Бугант тосгоны төв рүү хүртэл баавгай орж ирж байна

2019-10-09

Энэ оны аравдугаар сарын эхээр Сэлэнгэ аймгийн Ерөө суманд 54 настай О, найман настай хүү Б-ийн хамт баавгайд бариулсан харамсалтай хэрэг гарсан. Тэгвэл үүнээс төд удалгүй тус сумын Бугант тосгоны Цагаантохой гэх газарт, иргэн Ш.Саулегулийн гэрт баавгай орсон талаар тэрбээр олон нийтийн сүлжээгээр мэдээлэв. 

Энэ талаар Ерөө сумын иргэн Ш.Саулегул “Хадлангаа бэлтгэхдээ өвөлжөөндөө нэг гэрээ барьсан юм. Ингээд гэрээ шалгах санаатай очсон чинь баавгай ороод хамаг юмыг бусниулсан байсан. Бид айгаад дотогш орж чадаагүй л дээ. Харин малчин маань гэрийн дотор талыг очиж харсан юм билээ. Авах юмгүй болгосон гэсэн. Гал тогооны шүүгээг тэр чигт нь эвдэлж, хугалсан. Дотор байсан тогоо хүртэл гэрийн гадна талд гарсан дүр зурагтай байсан” хэмээн ярьсан юм. 

Тэдний өвөлжөө Сэлэнгэ аймгийн Ерөө сумаас 18 км, Бугант тосгоноос 50 гаруй километрийн зайтай аж. “Гэрт маань баавгай орсноос хойш хоёр хоногийн дараа дараалан арын айлуудад орсон юм билээ. Нэг айлын эсгий гэр, нөгөө айлын байшинд орсон гэсэн. Байшин руу орохдоо цонхыг нь хагалсан гэцгээж байна лээ. Азаар хүйтэрч амжаагүй болохоор өвөлжөөндөө буугаагүй байсан. Мөн хоёр хоногийн өмнө л гэхэд Бугантаас гурван километрийн зайд байх “Ферм” гэдэг газарт айлын байшингийн цонхыг нь хагалж ороод хамаг хоол хүнс, гурил будааг нь онгичиж хаясан байна гэсэн. Тэр айл Бугантаас 2-3 километрт л байдаг. Тэгэхээр бараг төвдөө гэсэн үг шүү дээ” хэмээн нэмж ярьсан юм. 

Баавгай бол холимог идэштэн. Нийт идэш тэжээлийнх нь 90 орчим хувийг ургамлын гаралтай хүнсний зүйл бүрдүүлдэг. Гэтэл өнгөрсөн зун нийт нутгаар, ялангуяа хойд зүгийн нутгаар зуншлага оройтож, баавгайн иддэг ургамлууд тарчиг ургасан. Мөн хушны самар энэ жил бага гарсан зэрэг нь өлссөн баавгай ичээндээ орж чадалгүй идэш тэжээл хайн суурьшлын бүсэд орж ирж буй хэмээн зарим судлаач үзэж байна.

Дээрх тохиолдлуудаас гадна Сэлэнгэ аймгийн Алтанбулаг, Ерөө, Хушаат, Жавхлант, Хүдэр зэрэг суманд баавгай айлын орон гэрт орсон тохиолдол гарчээ. Үүнтэй холбоотойгоор бэлэн байдал зарласан аж. 

Баавгай суурьшлын бүс рүү нэвтэрч буйтай холбоотой аймгийн Онцгой комисс ажиллаж байна

Энэ талаар Сэлэнгэ аймгийн Засаг дарга, аймгийн Онцгой комиссын дарга Ш.Оргил “ Урьд нь хайгуул судалгаагаар явж байгаад ой хээр баавгайд бариулсан тохиолдол гарч байсан юм билээ. Түүнээс биш баавгай ингэж ихээр энд тэнд очиж, гэр орон руу нь дайрч, хүний амь хохироосон тохиолдол огт гарч байгаагүй. Баавгай суурьшлын бүс рүү нэвтэрч буйтай холбоотой аймгийн Онцгой комисс ажиллаж байна. Сэлэнгэ аймагт сүүлийн хоёр жил ямар ч самар ургаагүй.  Ер нь ой хээр, хөдөө байгаа айлуудыг төв суурин газраа бараадуулж, баавгайд хоол хүнсийг нь хээр тавьж өгөх /биотехник/-ийн арга бий. Ингэснээр суурьшлын бүс рүү орохгүй. Энэ ажлыг одоо манай аймгийн Байгаль орчны газраас зохион байгуулаад явж буй” гэсэн хариу өгсөн юм.

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

980.0 мянган хүүхдэд 169.5 тэрбум төгрөгийг хүүхдийн мөнгөн тэтгэмж болгон олгожээ
Караокены галд өртсөн 16 хүн ГССҮТ-д эмчлүүлж байна
Энэ өдөр дэлхийн түүхэнд
Биатлоны домогт хос Хятадын шигшээг дасгалжуулж эхэллээ
Японд жаран жил тохиогоогүй гамшиг нүүрлэв
Замын цагдаагийн газрын ойролцоох гүүрэн гарцын U turn буюу буцах эргэлтийн хөдөлгөөнийг нээжээ
Хан-Уул дүүргийн алслагдсан хороодын иргэдэд төрийн үйлчилгээ хүрч ажиллалаа
Арван дөрвөн тарваганы арьстай хөлдөөсөн мах нийслэл рүү нэвтрүүлэхийг завджээ
Үе мөчний саажилттай ч пара бодибилдингийн ААШТ-ий цомын эзэн болсон М.Гантулга
Бага насны хүүхэд цонхоор унах гэж байсныг эсэн мэнд аварчээ
Малын хулгайтай тэмцэх хуульд ямар өөрчлөлт оруулах вэ
Филиппиний ерөнхийлөгчийн туслах иргэдийн шаардлагыг хүлээн авч нийтийн тээврээр ажилдаа иржээ
Бокс: Эррол Спенс Жуниор автомашины осолд оржээ
Халимагт Чингис хааны хөшөөг босгожээ
Мигель Диас-Канель Кубын Ерөнхийлөгч болжээ
Наоми Осака АНУ-аас татгалзаж, Япон улсын иргэн боллоо
Дорноговь аймагт 3.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ
Украины ерөнхийлөгч хамгийн урт хэвлэлийн хурал зохион байгуулж, дэлхийн дээд амжилтыг тогтоожээ
Хөрөг бүтэх агшин
Сэлбэ голын эрэг дагуу 2562м.кв талбайд амралт зугаалгын тохижилттой талбай байгууллаа