БАЙНГЫН ХОРОО: Агаарын бохирдлыг бууруулах болон өвлийн бэлтгэлийг хэлэлцэнэ

2019-10-09

Төрийн ордонд өнөөдөр таван байнгын хороо хуралдах бөгөөд ажлын дэд хэсэг болон, түр хорооны хуралдаан болох хуваарьтай байна.

Өнөөдөр хуралдах байнгын хороодооос анхаарал татаж буй нь Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан юм. Тодруулбал, тус байнгын хороогоор "Агаарын бохирдлыг бууруулах талаар хэрэгжүүлж буй ажил, өвөлжилтийн бэлтгэл ажлын талаарх Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны дарга, Байгаль орчин, аялал жуучлалын сайд, Эрчим хүчний сайд, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд нарын мэдээлэл"-ийг сонсох юм.

Байнгын хороодын хуралдаан 09.00 цагаас Төрийн байгуулалтын байнгын хорооны хурлаар  Жанжин Д.Сүхбаатарын танхимд эхэлнэ.

Ингээд байнгын хороод болон ажлын дэд хэсэг, түр хороодын хэлэлцэх асуудлууд болон цагийн хуваарийг танилцуулж байна:

1.Хууль зүйн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд:

Хэлэлцэх асуудал:

Өмгөөллийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2018.12.04-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;

Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2019.09.17-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/.

2.Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаан 10.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд:

Хэлэлцэх асуудал:

•Шинжлэх ухаан технологийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр нарын 6 гишүүн 2019.07.19-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/.

3.Өргөдлийн байнгын хорооны хуралдаан 11.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд:

Хэлэлцэх асуудал:

•Өргөдлийн байнгын хорооны 2018 оны 05 дугаар сарын тогтоолын хэрэгжилтийн талаарх Байгаль орчин, аялал жуучлалын сайдын мэдээлэл сонсох;

•Өргөдлийн байнгын хорооны 2019 оны намрын ээлжит чуулганы хугацаанд хийх ажлын төлөвлөгөө батлах тухай.

4.Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд:

Хэлэлцэх асуудал:

•Агаарын бохирдлыг бууруулах талаар хэрэгжүүлж буй ажил, өвөлжилтийн бэлтгэл ажлын талаарх Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны дарга, Байгаль орчин, аялал жуучлалын сайд, Эрчим хүчний сайд, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд нарын мэдээлэл сонсох.

5.Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан 15.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд:

Хэлэлцэх асуудал:

•Ёс зүйн дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай асуудал;

•Бусад.

6.Түр хорооны хуралдаан /Олон Улсын Парламентын Холбооны Удирдах зөвлөлөөс ирүүлсэн шийдвэрийг судалж, холбогдох санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий/ 16.00 цагаас “Г” танхимд:

Ажлын дэд хэсгийн хуралдаан:

Оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 14.00 цагаас “В” танхимд. 

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Шинжилгээ авах цэгүүд өнөөдрөөс иргэдэд үйлчилнэ
А.Амбасэлмаа: “Монос” эмийн сангийн 4 хүн, БЗД-ийн ТҮК-ийн 3 болон бусад голомтоос нийт 9 хүнээс коронавирус илэрлээ
Эмээлтэд замын хайрга, дайрга бэлтгэх зорилгоор тэсэлгээ хийжээ
Эдгэрсэн 38 хүн эмнэлгээс гарчээ
БЗД-ийн 17-р хороонд хийсэн тандалтаар ковид-19-ийн 50 тохиолдол илэрчээ
“Австралийн нээлттэй тэмцээн”-ийг зорьсон 47 тоглогчоос COVID-19-ийн халдвар илэрчээ
"The Voice of Mongolia 2020" шоу Азийн телевизийн наадмын шагнал хүртжээ
Цахилгаан бараа, гар утасны худалдаа, цанын бааз зэрэг үйлчилгээний байгууллагууд өнөөдрөөс хэвийн ажиллаж эхэллээ
Хөвсгөлийн Ханхад өнгөрсөн шөнө дахин 4 удаа газар хөдөлжээ
Улаанбаатарт өдөртөө 11 хэм хүйтэн
Хакүхо М.Даваажаргал гэртээ эмчлүүлж байна
Италид онц байдлын дэглэмийг дөрөвдүгээр сарын 30 хүртэл сунгав
Дорноговь аймгийн Замын-Үүд ЭРҮҮЛ БҮС боллоо
Хан-Уул дүүргийн цагдаагийн алба хаагчаас халдвар илэрчээ
Нийслэлийн хэмжээнд “Ковид-19” халдварын шинжилгээнд 14.004 хүн хамрагдлаа
QR ашиглалт хангалтгүй байгаа ААН-үүдийн үйл ажиллагааг зогсооно
Азын дугаарын дэнчин 50.000 төгрөгөөс эхэлнэ
Төрийн тусгай албан хаагчдын эмнэлэг хөл хорио тогтоож, шинжилгээ авч байна
Ирэх долоо хоногт дулаарч, өдөртөө -7 градус болно
ХӨСҮТ: Шинээр 12 хүний шинжилгээнд Коронавирус илэрлээ