21 жилийн өмнөх аймшигт өдөр

2019-10-02

21 жилийн өмнөх аймшигт өдөр

 

Монголын ардчиллын алтан хараацайнуудын нэг, эх оронч хөвгүүн Санжаасүрэнгийн Зориг 21 жилийн өмнө энэ өдөр бусдын гарт хэрцгийгээр амь насаа алдсан юм. Тэрбээр 1962 оны дөрөвдүгээр сарын 20-нд төрж, 36-хан насандаа, өөрөөр хэлбэл 1998 оны энэ өдөр амь насаа харамсалтайгаар алдсан юм. 

С.Зориг агсан 1992, 1996 онд УИХ-д сонгогдож, Ардчилсан холбоо эвслийн хоёр дахь Засгийн газар болох Ц.Элбэгдоржийн засгийн газарт Дэд бүтцийн сайдын албыг хашиж байв. Харин 1998 оны зургадугаар сард банкны хямралыг гэтлэхийн тулд улсын өмчийн “Сэргээн босголт” банкийг хувийн “Голомт” банктай нэгтгэх шийдвэр гаргасан хэмээн сөрөг хүчнийхэн Засгийн газрыг огцруулах саналыг УИХ-д оруулж, Ц.Элбэгдоржийн Засгийн газар огцорсон юм. Дараагийн Ерөнхий сайдаар томилуулахаар эрх баригч Ардчилсан холбоо эвслээс нэр дэвшүүлсэн хүмүүсийг Ерөнхийлөгч Н.Багабанди тухай бүрт нь янз бүрийн шалтгаанаар буцаасаар УИХ хуульд заасан хугацаанд Ерөнхий сайдыг томилж чадаагүй юм. Ийнхүү бүтэн дөрвөн сарын турш Ц.Элбэгдоржийн Засгийн газар үүрэг гүйцэтгэгч гэсэн тодотголтойгоор ажиллаж байх тэр л үед тэрбээр харамсалтайгаар халдлагад өртөн амь насаа алдсан билээ.

С.Зориг агсны  аминд хүрсэн аймшигт аллагад олон ч хүнийг буруутган харддаг. Гэвч одоо хэр энэ хэргийн гогцоо тайлагдаагүй хэвээр байна.



Жил бүрийн энэ өдөр хамаатан садан, найз нөхөд, түүнийг хүндэтгэж, хайрлаж явдаг эгэл монголчууд түүний хөшөөнд цэцэг өргөн дурсдаг уламжлалтай.

Энэ уламжлалын дагуу өнөөдөр 11.00 цагаас С.Зоригийн хөшөөнд ОУПХ-ны удирдах зөвлөлөөс ирүүлсэн дүгнэлтийн хүрээнд С.Зоригийн амийг хөнөөсөн хэргийн шийдвэрийг судлах үүрэг бүхий Түр хорооны гишүүд болон гэр бүлийнхэн нь цэцэг өргөнө.  

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Нэг өрхийн сарын дундаж бодит нийт орлого өмнөх улирлаас 6.6 хувиар өслөө
Үндсэн хуулийн цэц хуралдана
Энэ жилийн хамгийн үнэтэй 10 автомашины брэнд
Б.Хурц нарын есөн хүнд холбогдох гэм буруугийн шүүх хурал өнөөдөр болно
Д.Нямхүү: Дахин хоёр хүн эмчилэгдэж, ХӨСҮТ-ээс гарлаа
Баянзүрх дүүрэгт МАН-аас рейтинг өндөртэй улстөрчид үзэх нь
Хулгайлсан автомашиныхаа арлын дугаарыг өөрчлөн зарж борлуулах гэж байсныг илрүүллээ
Хотын төвийн авто зогсоолуудыг нэгдсэн менежментэд оруулж эхэллээ
Алтанбулаг боомтоор орж ирсэн 205 иргэнийг Орхон, Сэлэнгэ, Дархан-Уул аймагт тусгаарлажээ
Улаанбаатар хотод эм, эмнэлэгийн хэрэгслийн төвлөрсөн агуулахыг барьж байгуулна
Узбекистанд их, дээд сургуулийн элсэлтийн шалгалтыг хялбаршуулсан хэлбэрээр зохион байгуулна
Шүүх Э.Оюунболд аваргын нэхэмжлэлийг хэрхэн шийдэх вэ?
БНХАУ-ын пуужин Атлантын далайд унаж дэлбэрчээ
Хахууль авсан хэрэгт холбогдсон шүүгчдийн гэм буруутай, эсэхийг хэлэлцэж эхэллээ
Сонгуулийн маргааш л бут үсрэх Ардчилсан намын түр эвлэрэл
COVID-19: Халдварласан хүний тоо 4,525,000 давж, 303,371 хүн нас баржээ
Хамгийн олон хууль санаачилж батлуулсан гишүүд
УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн ХОМ авах сүүлийн хугацаа энэ сарын 19
Хэнтий аймагт орон нутгийн замын хөдөлгөөнийг хязгаарлана
Цаг агаарын гамшигт үзэгдлээс сэрэмжлүүлж байна!