2019-09-30
Батлан хамгаалах болон хилийн цэрэгт байсхийгээд л цэргийн алба хаагч болон байлдагч амиа алддаг үзэгдэл бүр хэвшил болов.
Дахин нэг цэргийн алба хаагч амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ.
Тодруулбал, Хилийн цэргийн Дорнод аймаг дахь 327-р ангийн цэргийн албан хаагч есдүгээр сарын 12-нд харамсалтайгаар амиа алджээ.
Тус ангийн захирагч нь цэргүүдээ өдрийн 20.000 төгрөгийн цалинтайгаар хувийн компаниуд, иргэдэд ажил хийлгэдэг байжээ.
Үүний хүрээнд талийгаач цэрэг хадлан хадахаар автомашинтай явж байгаад осолдсон байна. Талийгаач нь Улаанбаатар хотынх бөгөөд ангийн захирагч нар ар гэрийнхэнтэй нь тохирч мэдээллийг нууцалсан гэх албан бус мэдээлэл байна.
ЦАГ АГААР
°C/°C
°C/°C
°C/°C
Төстэй мэдээнүүд