Г.Занданшатар: Техникийн хэлтсийн даргыг орцонд нь хоёр хүн зодсон байна

2019-08-29

УИХ-ын ээлжит бус чуулганы хуралдаан үргэлжилж байна. Өчигдрийн хуралдаанаас хойш УИХ-ын дарга Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн асуудлыг хэлэлцэхэд саад болж “хорлон сүйтгэх ажиллагаа” явуулж байна гэдгийг хэлсээр байна.

Өчигдрийн тухайд үг хэлэх гишүүдийн нэрс орохгүй, зарим гишүүдийн микрофон ажилласан зэрэг саатал үүсээд байсан. Харин үүнийг УИХ-ын дарга Г.Занданшатар “хорлон сүйтгэх ажиллагаа” ч хэмээн дүгнэсэн.

Харин өнөөдөр санал асуулга авах болоход тэрбээр "Техникийн хэлтсийн даргыг орцонд нь үл таних хоёр хүн зодсон тул өнөөдөр ирэх боломжгүй болсон гэдгээ албан ёсоор мэдэгдсэн. Тиймээс гар өргөж санал хураалтыг явуулна. Дэгийн тухай хуульд ч мөн заасан байгаа. Техникийн саатал албаар гаргаж байж магадгүй" гэсэн юм.

Чухам ямар учраас хэн “хорлон сүйтгэх ажиллагаа” явуулаад байгааг тэрбээр хэлсэнгүй. Бүдэг бадаг, таамаг төдий зүйлсийг УИХ-ын чуулганы танхимд өчигдрөөс хойш дарга нь ярьсаар байгааг зарим гишүүн шүүмжилж байгаа юм.

Техникийн сааталтай холбоотойгоор УИХ-ын гишүүн С.Бямбацогт гишүүд заримдаа өөрсдийн буруугаас саналаа эсрэг өгөөд шалтаг шалтгаан хэлдэг гэдгийг ч онцолж байв.

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Ерөнхийлөгчид нэр дэвшигчид ӨНӨӨДӨР мэтгэлцэнэ
Н.Түвшинбаяр МҮОХ-нд тамгаа авчирч өгчээ
М.Уранцэцэг Хөдөлмөрийн баатар цолоо ДАШТ-ий 4 дэх медалиар мялаалаа
Монголд байнга оршин суух зөвшөөрөлтэй гадаадын иргэд гарах-орох виз мэдүүлэх шаардлагагүй боллоо
Н.Түвшинбаяр МҮОХ-ны ТАМГЫГ буцааж өгнө гэжээ
Өнөөдөр 1189 хүнээс халдвар илэрч, 13 хүн нас барлаа
Ахлах ахлагч Э.Даваажамц 90 км зам туулаад байна
Худал мэдээлэл түгээсэн гэх Г.Ган-Очирыг баривчилжээ
Өнөөдөр 10260 иргэнийг дархлаажуулна
Д.СУМЪЯАБАЗАР: Улсын төсвөөс жил бүр 420 тэрбум төгрөгийг нийслэлд олгохоор болсон
Хатуу хөл хорио тогтоохгүй
Нийслэлийн 18-аас дээш насны иргэд 100 хувь I тундаа хамрагджээ
С.Батцэцэг, О.Насанбурмаа нар Польшийн нийслэл Варшавт барилдана
Урсгал уснаас эрэн хайх, аврах ажиллагааны дадлага сургууль эхэллээ
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна
Монгол ноолуур анх удаа газраар Итали улс руу тээвэрлэгдлээ
Н.Түвшинбаярт холбогдох хэргийг шалгаж дуусчээ
Зорилтот бүлгийн иргэдэд Файзер вакцин хийж байна
Тусгаарлан ажиглах байранд 6308 иргэн байна
2021 онд агаарын бохирдлоос гадна хөрс, ус, хогны асуудлыг чухалчилна