ЗӨВЛӨГӨӨ: Үер усны аюулын үед юу хийх хэрэгтэй вэ?

2019-06-17

Цаг уур, орчны шинжилгээний газрын “Цаг агаарын урьдчилан сэргийлэх мэдээ”-гээр ойрын өдрүүдэд ихэнх нутгаар хүчтэй, усархаг бороо орох төлөвтэй байгаа тул иргэд, аж ахуйн нэгж байгууллагууд цаг агаарын мэдээллийг тухай бүр хүлээн авч болзошгүй үер, усны аюулаас сэрэмжилж, аюулгүй байдлаа хангахыг зөвлөж байна. 

ҮЕР, УСНЫ АЮУЛЫН ҮЕД ЮУ ХИЙХ ХЭРЭГТЭЙ ВЭ?

  • Үерийн аюулаас хамгаалах уламжлалт аргыг ашиглан эрүүл мэнд, амь нас, эд хөрөнгөө аврах, хамгаалах /гэрийн хаяагаа шуух, бэхэлгээ хийх, хүүхэд, жирэмсэн эх, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг аюулгүй газар байлгах/
  • Байшингийн дээвэр, ургаа мод зэрэг аль ойрхон өндөрлөг газар гарах
  • Үер бууж болзошгүй хавцал, хонхор, нам дор газраас хол байж аль ойр байгаа өндөрлөг гарч тэндээ хүлээх
  • Цахилгаан хэрэгслийг хүчдэлээс салгах
  • Усархаг, үргэлжилсэн хүйтэн бороотой үед болон аадар, мөндөр орж байхад мал хариулах, эрэлд явах, аян замд гарахыг хойшлуулах
  • Өрх гэрт гарсан хохирол болон өөрт байгаа мэдээллийг, холбогдох байгууллага /эрүүл мэнд, онцгой байдал, нутгийн захиргаа гэх мэт/-д мэдээлэх, бусдад хүргэх
  • Гол мөрөн үертэй үед усанд орох, гол гатлах, зугаалах, аж ахуйн үйл ажиллагаа эрхлэхгүй байх, загасчлах, мал услах, туухгүй байх

ҮЕР, УСНЫ АЮУЛЫН ДАРАА ЮУ ХИЙХ ХЭРЭГТЭЙ ВЭ?

  • Өөртөө болон бусдад туслах
  • Эвдэрч нурсан газраас холдож аюулгүй газар очих
  • Барилга байгууламжийн гадуур устай байвал дотогш оролгүй хүлээх
  • Үерийн ус барилгын суурийг гэмтээж, барилга нурах аюултайг анхаарах
  • Хийн шугам гэмтэж хий алдагдах, цахилгаан дулаан болон цэвэр усны шугам сүлжээ эвдэрсэн байх магадлалтай тул холбогдох мэргэжлийн байгууллагаас зөвшөөрсөн тохиолдолд гэртээ эргэж очих
  • Шаардлагатай тохиолдолд эмнэлгийн байгууллагад хандах
  • Үерийн усаар халдварт өвчний нян тээгддэг тул цэвэрлэгээ хийх, энэ ажилд Эрүүл мэндийн байгууллагуудаас гаргасан зөвлөмжүүдийг хэрэгжүүлэх

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Нэг өрхийн сарын дундаж бодит нийт орлого өмнөх улирлаас 6.6 хувиар өслөө
Үндсэн хуулийн цэц хуралдана
Энэ жилийн хамгийн үнэтэй 10 автомашины брэнд
Б.Хурц нарын есөн хүнд холбогдох гэм буруугийн шүүх хурал өнөөдөр болно
Д.Нямхүү: Дахин хоёр хүн эмчилэгдэж, ХӨСҮТ-ээс гарлаа
Баянзүрх дүүрэгт МАН-аас рейтинг өндөртэй улстөрчид үзэх нь
Хулгайлсан автомашиныхаа арлын дугаарыг өөрчлөн зарж борлуулах гэж байсныг илрүүллээ
Хотын төвийн авто зогсоолуудыг нэгдсэн менежментэд оруулж эхэллээ
Алтанбулаг боомтоор орж ирсэн 205 иргэнийг Орхон, Сэлэнгэ, Дархан-Уул аймагт тусгаарлажээ
Улаанбаатар хотод эм, эмнэлэгийн хэрэгслийн төвлөрсөн агуулахыг барьж байгуулна
Узбекистанд их, дээд сургуулийн элсэлтийн шалгалтыг хялбаршуулсан хэлбэрээр зохион байгуулна
Шүүх Э.Оюунболд аваргын нэхэмжлэлийг хэрхэн шийдэх вэ?
БНХАУ-ын пуужин Атлантын далайд унаж дэлбэрчээ
Хахууль авсан хэрэгт холбогдсон шүүгчдийн гэм буруутай, эсэхийг хэлэлцэж эхэллээ
Сонгуулийн маргааш л бут үсрэх Ардчилсан намын түр эвлэрэл
COVID-19: Халдварласан хүний тоо 4,525,000 давж, 303,371 хүн нас баржээ
Хамгийн олон хууль санаачилж батлуулсан гишүүд
УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн ХОМ авах сүүлийн хугацаа энэ сарын 19
Хэнтий аймагт орон нутгийн замын хөдөлгөөнийг хязгаарлана
Цаг агаарын гамшигт үзэгдлээс сэрэмжлүүлж байна!