Үндсэн хуулийн өөрчлөлтийг шинэ дэгээр хэлэлцэнэ

2019-06-17

Үндсэн хуулийн өөрчлөлтийг шинэ дэгээр хэлэлцэнэ

2016 оны УИХ-ын сонгуулиар сонгогчид МАН-д 65 суудлыг Үндсэн хуульд өөрчлөлт оруулах үүрэгтэй хамт өгсөн. Үүнийхээ дагуу эрх баригчид Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барьсан. Ингэхдээ Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудлыг цогцоор нь авч үзжээ. Тодруулбал, зөвхөн Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн бариад зогсохгүй уг хуулийн төслийг хэлэлцэхтэй холбогдуулан УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг Н.Амарзаяа, Я.Содбаатар нар өргөн барьсан. Энэхүү хуулийн төслийг нь УИХ энэ сарыг 7-нд баталсан юм. Хуулийн гол агуулга нь эцэг хуулиа нухацтай хэлэлцэх боломж олгох явдал юм. Одоо УИХ хуулийн төсөл хэлэлцэхдээ гишүүдэд асуулт асуух, санал хэлэх бүрт нь дөрвөн минут, шаардлагатай бол нэмж нэг минут ярих эрх олгодог. Харин Н.Амарзаяа, Я.Содбаатар нарын гишүүд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхдээ асуулт асуух, санал хэлэх тус бүрт найман минут, нэмэлт цаг өгөхдөө хоёр минут өгч байхаар төсөлдөө тусгасныг нь УИХ дэмжсэн юм. Өөрөөр хэлбэл, Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг бусад хуулийн төслөөс хоёр дахин урт хугацаанд хэлэлцэх боломж олголоо.

Мөн Байнгын хороо Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн нэг, хоёр, гуравдугаар хэлэлцүүлгийг хийх бүртээ санал хураах бөгөөд санал нь хуралдаанд оролцсон гишүүдийн гуравны хоёрын саналаар дэмжигдэх заалт оруулсан юм.

УИХ Н.Амарзаяа, Я.Содбаатар нарын хуулийн төслийг батлахдаа энэ сарын 10-наас хэрэгжүүлж эхлэхээр баталсан юм. Парламент ийнхүү эхлээд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх дэгээ тодорхой болгосон. Гэвч Ерөнхийлөгч хориг тавих эсэх хуулийн хугацааг хүлээх шаардлагатай болсон учраас УИХ өнгөрсөн долоо хоногт Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хуучин дэгээрээ хэлэлцсэн. УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга С.Бямбацогт энэ долоо хоногоор эхлээд шинээр батлагдсан дэгийн хуулийн зохицуулалтаар хэлэлцэнэ гэдгийг хэлсэн юм.

УИХ-ын дэгийн тухай хуульд хориг тавих эсэх Ерөнхийлөгчийн хуулийн хугацаа маргааш дуусах юм байна. Хэрэв Ерөнхийлөгч хориг тавихгүй бол Төрийн мэдээлэл сэтгүүлд хэвлэгдсэнээр хүчин төгөлдөр болно. Тэгэхээр Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг шинэ дэгээр хэлэлцэж эхлэх бололтой. УИХ маргаашийн чуулганы нэгдсэн хуралдаанаараа Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн нэгдүгээр хэлэлцүүлгийг үргэлжлүүлэхээр төлөвлөөд байгаа юм.

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

1-5 дугаар ангийн сурагчдад Монгол ёс, хүмүүжлийн хичээл орно
Франц улс юу хүлээж байна вэ?
Тарваган тахлын эсрэг дархлаажуулалт ирэх долоо хоногт орон даяар эхэлнэ
ЗГ: Хөх хот дахь Ерөнхий консулыг эгүүлэн татлаа
NASA-гийн судлах дараагийн сансрын биет нь Санчир гарагийн дагуул Титан байна
“Их 20”-ийн уулзалтын гол дүрүүд
Хөшигийн хөндийн нисэх буудлын менежментийн төслийг Монгол, Японы хамтарсан компани концессоор хэрэгжүүлэхээр боллоо
З.Орхонсүрэн: Цаг алдсаны улмаас хутгалуулсан иргэн цус алдаж, ухаан балартсан байсан
Хүүхдэд өгч болохгүй хориотой эмийн жагсаалт
Залуусыг буруу зүйлд уриалж буй шинэ цагийн ХИП ХОП
Үсчин, гоо сайхны газрууд хэрэглэсэн багажаа халдваргүйжүүлдэггүй зөрчил нийтлэг илэрчээ
Мадурогийн амийг хорлох хуйвалдааныг илрүүлснээ Венесуэлийн засгийн газар зарлажээ
Европ тивд хагас тонн жинтэй шувуу хүмүүстэй зэрэгцэн амьдарч байсныг эрдэмтэд баталжээ
Ж.Ганхуяг: Гарцын тэмдэглэгээг тодотгохын тулд шар хаалгануудыг байрлуулсан
Монголд хар тамхи байнга хэрэглэдэг 708 хүн байна
Наадмын түүхийг гажуудуулсан алдас буюу баримтат үнэн оршвой
Азийн улс төрийн намуудын олон улсын бага хурлыг Монгол улсад зохион байгуулахаар болов
Европын амьтны хүрээлэнгүүдэд төрсөн хирснүүдийг Руанда руу шилжүүлжээ
Виктория Бекхэм нууцаа ”задаллаа”
"Ираны эсрэг АНУ-ын хоригууд бол эдийн засгийн терроризм"