МАН-ЫН БҮЛЭГ: Ерөнхийлөгч болон АН-ын зөвлөлтэй ойлголцох чиглэлээр ажиллаж байна

2019-06-17

УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр/2019.06.17/ хуралдаж, Үндсэн хуулийн өөрчлөлтийн төслийн талаар байр сууриа нэгтгэсэн талаараа мэдээлэл хийлээ.

Д. Тогтохсүрэн: МАН-ын бүлэг өнөөдрийн ээлжит хурлаараа  Монгол улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төслийг хэлэлцсэн. Гол нь үзэл баримтлалтай холбоотой асуудлыг ярилцлаа. Үндсэн хуулийн асуудал нь өөрөө их том асуудал. Тийм учраас бүлгийн хурал аль болох ойлголцох, ойлголтоо улам баталгаажуулах чиглэл рүү хийгдсэн гэж хэлж болно. Өнгөрсөн тав дахь өдрийн хуралдаанаас хойш УИХ-ын удирдлагуудын зүгээс Ардчилсан намынхантай уулзах, ойлголцох МУ-ын ерөнхийлөгчтэй уулзаж ойлголцох чиглэлээр нэлээд яриа хийгдсэн. Үүнийг бас бүлгийнхээ гишүүдэд мэдээллэж, ярилцсан байгаа.

-Амралтын өдрүүдээр Ерөнхийлөгч,  АН-ын гишүүдтэй уулзаад ойлголцолд хүрсэн гэж ойлгож болох уу.  Ер нь бол Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн  асуудал цаашаа явах уу?

Д. Тогтохсүрэн: Үндсэн хууль нь өөрөө маш том асуудал учраас бүх гишүүд санал нэгдэнэ гэдэг нь их хэцүү зүйл. Тийм учраас олон дахин хуралдаж, ярилцах, ойлголцох зэрэг шаардлага  байгаа. Мэдээж,  Үндсэн хуулинд ийм асуудал тусгамаар байна гэдэг саналууд гишүүдийн зүгээс маш олон байсан. Харин  тэр бүгдийг оруулах боломж бол хягаарлагдмал,

Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийг 33 хувиас хэтрүүлж болохгүй. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн журмын тухай хуулиараа тийм байгаа. Одоогоор өргөн барьсан өөрчлөлтүүд 20 гаруй хувьд нь хийгдэхээр байгаа. Тэгэхээр гишүүдийн анхнаасаа гаргасан саналуудыг бүгдийг нь тусгах боломжгүй.  Гэхдээ гишүүдийн зүгээс тэр саналаа оруулмаар байна гэдэг хүсэлтүүд их олон байгаа юм. Бүлгийн хурал дээр ч энэ талаар ярьсан, байнгын хорооны хурал дээр ч ярьсан, нэгдсэн чуулган дээр ч ярьсан. Та бүхэн анзаарч мэдсэн байх.

Харин Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийг хэлэлцэх эсэхээ шийдсэний дараа хэлэлцүүлгийн шатанд өргөн барьсан, хөндөгдсөн заалтууд дээр саналыг нь авах, бага зэргийн өөрчлөлт оруулах зэрэг асуудлууд байж таарна. Үүнийг хоёрдугаар хэлэлцүүлгийн үеэр авч үзье гэж байгаа.

Монгол Улсын Ерөнхийлөгчтэй Их Хурлын дарга, сайд нар өнгөрсөн амрлтын өдрүүдээр уулзсан. Тодорхой яриа хөөрөө явагдсан. Ерөнхийлөгчийн зүгээс зарим асуудал  дээр тодорхой байр сууриа илэрхийлж байгаа.

Мөн Ардчилсан намын зөвлөлийн  даргатай өнгөрсөн Баасан, Бямба гарагт манай удирдлагууд уулзсан. Бидний яриа хэлэлцээ үргэлжилж байна. Гэхдээ, зөвшөлцөөд байх юу байхав, зарим тодорхой саналууд хэлж байгаа. Түүнийг хоёрдугаар хэлэлцүүлгийн үед авч шийдэх  боломж байна уу,  үгүй юу гэдгийг судлах хэрэгтэй байна. Тийм учраас  АН-тай 100 хувь тохиролцсон гэж хэлэхэд эрт байна. Одоо ч  гэсэн яриа хөөрөө үргэлжилж байна гэж хэлж болох байх.

УИХ-ын гишүүн С.Бямбацогт: Өнгөрсөн 7 хоногт Үндсэн хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн нэгдүгээр хэлэлцүүлэг эхэлсэн байгаа. Хууль санаачлагчийн илтгэлээс УИХ-ын гишүүд асуултаа асуусан. Маргааш төрийн байгуулалтын байнгын хорооны санал дүгнэлттэй холбогдуулж гишууд асуултаа асууна. Өнгөрсөн 7 хоногийн хэлэлцүүлгийн явцад гишүүдийн асууж байгаа асуултаас харахад  өөрсдөө 62 гишүүн санаачилж өргөн барьчихаад, өргөн барьсан хуулийнхаа үзэл баримтлалаас сөрөг гэмээр  асуулт  их асууж байна. Үүнээс болоод олон нийтэд их эргэлзээ төрж байгаа юм шиг байна лээ. Үүн дээр бол эргэлзээд байх шаардлага байхгүй. УИХ-ын хамгийн нэгдүгээр үүрэг нь сонгогчдыг төлөөлөх үүрэгтэй. Ард түмний төлөөлөл болж, ард түмний дуу хоолойг УИХ-ын чуулганд илэрхийлэх үүрэгтэй. Дээрээс нь хууль санаачлах, хуулийн хэрэгжилтэнд хяналт тавих үндсэн үүрэгтэй.

Тэгэхээр УИХ-ын гишүүд маань ард түмнээ төлөөлөх үүргээ биелүүлсэн. Өөрөөр хэлбэл Дархан, Эрдэнэтийн ард түмэн манайх аймаг гэдэг нэртэй байна. Дархан-Уул аймаг, Орхон аймаг гээд. Энэ аймгийг хот болгох асуудлыг та УИХ-ын гишүүн болох юм бол заавал шийдвэрлэх ёстой шүү гэсэн захиа даалгавар өгсөн.

Үүнийг Үндсэн хуулийг хэлэлцэх явцад ажлын хэсэг маань ярилцаад заавал Дархан хот, Эрдэнэт хот гэсэн нэр заах нь тохиромжтой биш юм байна. Тийм болохоор бид улсын чанартай болон орон нутгийн чанартай хотуудыг нээж өгөх боломж бололцоог бий болгоё гэдэг байдлаар ажлын хэсэг маань өргөн барьсан. Гэтэл Дархан хот, Эрдэнэт хот гэдэг нэрээр нь оруулах гэж би санал  гаргасан юм шүү гэдэг байдлаар саналаа илэрхийлэх, үүнийгээ олон түмний захиа даалгаврыг биелүүлэх гэж хичээсэн шүү гэдэг байдлаар гишүүд маань тухайлсан тухайлсан саналууд дээр өөрсдийнхөө сонгогчдыг төлөөлөх эрхээ эдлэн үгээ хэлж, асуултаа асууж байсан.

Өөрөөр хэлбэл  УИХ-ын гишүүд маань зөвхөн сонгогчдоо төлөөлөх эрхээ эдэлсэн, та бүхний  захиа даалгаврыг биелүүлэх гэж анхаарсан шүү гэдэг талаас нь хэвлэл мэдээллийнхэн,  ард иргэд ойлгож хандаарай. Нэгэнтээ 62 гишүүн гарын үсэг зурж, энэ төсөл маань цаашдаа дэмжигдээд явна, улс төрийн намууд болон тодорхой харилцах субьектуудтэй харилцаад явж байгаа. 2010 онд Үндсэн хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах журмын тухай хууль батлагдснаас хойш 7 удаа, хамгийн сүүлд 12-16 онд 47 гишүүн гарын үсэг зураад нэмэлт өөрчлөлтийг өргөн барьсан. Үүнтэй агуулга, үзэл баримтлалын хувьд  тун ойролцоо 80-90 хувь давхцаж байгаа хуулийн төслийг хэлэлцэж байгаа болохоор  дийлэнх маань  дэмжиж байгаа гэдгийг хэлье.

Я.Содбаатар: Үндсэн хууль өөрөө нийгмийн зөвшилцлийн баримт бичиг гэж үздэг. Монгол Улсын хамгийн эрхэм дээд баримт бичиг. Тийм учраас Үндсэн хуулинд бүх улс төрийн намууд, Ерөнхийлөгчөөс  эхлээд төрийн  бүх институциуд хамтарч ярилцаж байж гаргадаг. МАН ч гэсэн ийм байр суурьнаас асуудалд хандаж байгаа. Тийм учраас бид Ерөнхийлөгчийн институцтэй, УИХ дахь АН-ын зөвлөлтэй, бусад улс төрийн намууд, энэ чиглэлээр судалгаа хийдэг Үндсэн хуулийн эрх зүйгээр мэргэшсэн гол эрдэмтэд, судлаачид, гол гол  төрийн бус байгууллагууд гээд  бүгдтэй нь энэ хоёр жилийн хугацаанд олон талаас нь ярьж, санаа бодлыг нь авлаа. Зөвхөн өнөөдрийн сонгогдсон 76 гишүүн төдийгүй өмнөх үе үеийн парламентад ажиллаж байсан, Үндсэн хуулийг анх баталсан УИХ-ын дептатуудын холбоо гээд маш олон  байгууллага хүмүүсийн санаа оноог авч авч нэгтгэж ажиллаж байгаа. Бас хэвлэл мэдээллийнхэн буруу мэдээллээд байх шиг байна лээ. Хоёр нам тохиролцож, наймаа хийж байгаа юм шиг ярьж байгаа.

Үндсэн хуулинд наймаа тохиролцоо гэж байхгүй. Энд ойлголцлын асуудлыг цааш нь хэр зөв авч явах уу гэдэг талаар олон янзын үзэл бодол байгаа. Тэр  бүхнийг нэгтгэх талд нь бид ингэж ажиллаж байгаа гэдгээ бас тодотгож хэлэх нь зүйтэй байх. Ерөнхийлөгчийн зүгээс ч, АН-ын зүгээс ч, бусад улс төрийн намын зүгээс ч Үндсэн хуулиндаа өөрчлөлт оруулах нь зүйтэй гэдэг байр суурьтай байгаа.

-МАН-ын бүлгийн 64 гишүүн Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг  дэмжиж байгаа юу. Зарим гишүүд дэмжихгүй гэсэн  байр сууриа илэрхийлээд байна. Дотроо нэгдэж чадаагүй байж гадагшаа Ерөнхийлөгчтэй ч юмуу АН-тай зөвшилцөх нь  хэр оновчтой гэж харж байгаа юм бэ? 

-Манай 64 гишүүний 62 нь гарын үсэг зурсан шүү дээ. Дотор нь орсон заалтуудтай холбоотой санал зөрөх, өөрсдөө тодорхой санал оруулах юмнууд байгаа. Тэр асуудлын хүрээндээ л яриад явж байгаа. Түүнээс биш хэлэлцэх эсэхийг дэмжинэ, дэмжихгүй гэсэн асуудал байхгүй. Өнгөрсөн долоо хоногт дэмжинэ гээд тогтсон. Өнөөдөр ч гэсэн бид ойлголтоо баталгаажуулах үүднээс ахиад гишүүдийн асуултад хариулах, тодорхой зүйл заалтан дээр асуудлуудаа ярьж , ойлголцлоо нэгтгээд явж байна. Тийм учраас одоо парламент дээр хэлэлцэхэд асуудал байхгүй.

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Мексик улс мафийн гарт алагдсан 13 цагдаагаа оршуулжээ
Kпопын эргэн тойронд: Дуучин Heize Монголд
Цэрэг татлага аравдугаар сарын 18-20-нд явагдана
Ядуу орнуудад мөнгө төлж дүрвэгсдийг байршуулна
Онцгой байдлын байгууллагад нисэх нэгж байгуулах төсөл хэрэгжинэ
“THE HU” хамтлагийг 'GRAMMY AWARDS-2020' наадмын тайзан дээр дуулуулах давалгаанд нэгдээрэй
ШУУРХАЙ: Б.Амархүүд яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлжээ
Женнифер Энистон Инстаграм сүлжээг гацаажээ
Баримтаа бүртгүүлээд сугалаандаа хамрагдана уу
Сурагчдын эрхийг хамгаалахаар мэдээлэл хийсэн багшид зөрчлийн хэрэг нээжээ
980.0 мянган хүүхдэд 169.5 тэрбум төгрөгийг хүүхдийн мөнгөн тэтгэмж болгон олгожээ
Караокены галд өртсөн 16 хүн ГССҮТ-д эмчлүүлж байна
Энэ өдөр дэлхийн түүхэнд
Биатлоны домогт хос Хятадын шигшээг дасгалжуулж эхэллээ
Японд жаран жил тохиогоогүй гамшиг нүүрлэв
Замын цагдаагийн газрын ойролцоох гүүрэн гарцын U turn буюу буцах эргэлтийн хөдөлгөөнийг нээжээ
Хан-Уул дүүргийн алслагдсан хороодын иргэдэд төрийн үйлчилгээ хүрч ажиллалаа
Арван дөрвөн тарваганы арьстай хөлдөөсөн мах нийслэл рүү нэвтрүүлэхийг завджээ
Үе мөчний саажилттай ч пара бодибилдингийн ААШТ-ий цомын эзэн болсон М.Гантулга
Бага насны хүүхэд цонхоор унах гэж байсныг эсэн мэнд аварчээ