2019-06-04
УИХ-ын гишүүн асан Дашжамцын Арвин хүнд өвчний улмаас таалал төгсчээ. Тэрбээр 1976 онд Дорнод аймгийн 10 жилийн дунд сургууль, 1981 онд Монгол Улсын Их Сургуулийг түүхч, түүхийн багш мэргэжлээр, 2001 онд Монгол Улсын Их Сургуулийн Түүхийн ухааны магистрантурт суралцаж төгссөн. Түүхийн шинжлэх ухааны доктор /Ph.D/ цолтой.
Тэрбээр УИХ-ын сонгуульд нэр дэвшин өрсөлдөж, Улсын Их Хурлын гишүүнээр дөрвөн удаа /2000, 2004, 2008, 2012 он/ сонгогдон ажиллаж байсан бөгөөд ард түмний итгэлийг хүлээсэн улстөрч байлаа. Талийгаачийн гэр бүл, үр хүүхэд, найз нөхдөд нь гүн эмгэнэл илэрхийлье. Ум сайн амгалан болтугай.
ЦАГ АГААР
°C/°C
°C/°C
°C/°C
Төстэй мэдээнүүд