Өндгийг угааж хэрэглээрэй

2019-05-29

Өндөг бол аминд дэм, уургийн баялаг баялаг эх үүсвэр гэдэгтэй маргах хүн гардаггүй. Гэвч өндгийг угаах нь зөв буруу гэсэн маргаан аль ч улс оронд өрнөж зарим нь бүүр энэ талаар хууль гаргаад авсан нь бий. Жишээ нь АНУ, Хятад, Японд өндгийг заавал угааж, давхар тосолсны дараа худалдаанд гаргах хуультай байдаг бол Европын холбоо, ОХУ, Их Британид өндгийг угаах нь хуулиар хориотой. Өндөг угааж худалдаанд гаргадаг улс орноос өндөг импортлохыг ч хориглосон байдаг. Яагаад ийм маргаантай байдалд хүрэв. Үүнд хариу олцгооё.

Угаахгүй байх нь зөв. (Eвроп стандарт)

Эхэнд нь хэлэхэд та өндгийг яг хэрэглэхийн өмнө заавал угаах нь зөв. Харин хадгалах, худалдаалах зориулалттай бол угаахыг хориглоно. Яагаад?

Тахианаас өндөг гарахдаа дотроо ямар ч нянгийн бохирдолгүй дээд зэргийн цэвэр, хатуу хальсныхаа гадуур тусгай тосон бүрхүүлээр тослогдсон байдаг. Тос нь өндөгний хатуу хальсанд байх хэдэн мянган нүхээр гадны бактери, нян өндөгний дотор нэвтрэхээс хамгаалах үндсэн үүрэгтэй. Нэг үгээр эх амьтны үр төлөө хамгаалах байгалийн зохилдлогын​ нэг хэсэг юм.

Хэрвээ өндгийг угаавал байгалийн тосон хамгаалалтыг нь урсган арилгаж өндөгний дотор уураг элдэв нянгаар бохирдоно гэж үздэг учраас Европын орнуудад өндгийг угаах нь хүнсний аюулгүй байдалд харшилна гэж үздэг байна.

Угаах нь зөв. (АНУ, Хятад, Япон)

Ерөнхийдөө маркетингийн шинжтэй үйлдэл гэж дүгнэдэг. Хэрэглэгч хүнсний бүтээгдэхүүнийг сонгохдоо аль болох цэврээс нь худалдан авахыг эрмэлздэг. Үүн дээр дөрөөлөн өндөгний компаниуд өндгийг угааж худалдаанд гаргаж эхэлсэн байдаг. Шинжилгээгээр угаасны дараа өндөгний дотор нян нэвтэрч маш хурдан үржиж (ялангуяа салмонель) хадгалах хугацаа даруй 30-50 хувиар буурч байгаа дүн ажиглагдсан байдаг. Дээрхи байдалд дүгнэлт хийн Япон, АНУ-ын хувьд өндгөө угаасны дараа нэн даруй байгалийн тосон хамгаалалтыг сэргээж дахин тосолсны дараа худалдаанд гаргахыг заасан стандарт хэрэгждэг байна.

Хэрэглэгч яах нь зөв бэ?

Хадгалах, зөөвөрлөх тохиолдолд өндгөө угаалгүйгээр байгалийн хамгаалалтыг нь хөндөхгүй байх нь зөв. Харин яг хэрэглэхийн өмнө өндгөө заавал угааж хэвшээрэй.

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

“Монголчуудын 50 хувь нь илүүдэл жинтэй"
Энэ сарын 27-оос үндсэн хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийнэ
Өнөөдрөөс хаагдах замууд
Завьт эргүүлийнхэн 4 иргэний амь насыг авран хамгааллаа
О.Дөлгөөнд тусалцгаая
Улаанбаатар хотын музейг сэргээн засварлахаар боллоо
9 сая төгрөгийн шагналын сантай Хөрсний бохирдлыг бууруулах шийдэл төсөл, бүтээлийн уралдаан зарлагдлаа
Тарваган тахал өвчний эсрэг вакцин хийнэ
Улаанбаатарын дайны хүн ам Монголд ядуу байна
Бакалаврын боловсрол эзэмшээгүй 21 иргэнийг МАГИСТР-аар төгсгөхөөр завджээ
Хар тамхи хилээр нэвтрүүлэх оролдлогын 69 хувьд нь илгээмж ашиглажээ
К-Попын шинэ гүнж
Канад улс анх удаа АНУ-аас илүү тооны цагаач хүлээн авчээ
Боолчуудын үр удамд нөхөн олговор өгөх асуудал ширүүн маргаан дэгдээв
Иран улс АНУ-ын армийн дроныг буудаж унагаснаа зарлав
Дэлхийн коксжих нүүрсний зах зээлийн 8 хувийг Монгол нийлүүлжээ
Соёлын өвөө хэрхэн хамгаалж, арчилдаг талаар БНСУ-ын мэргэжилтнүүд зөвлөж байна
Наадмаар худалдаа үйлчилгээ явуулах ААН, иргэдийн хүсэлтийг авч байна
Наргиж цэнгэж явахдаа нялх хүүхдээ битгий дагуулж яваачээ
Хүн амьдрахад тохиромжтой хоёр гараг шинээр нээжээ