Олон Улсын Парламентын Холбооны Ази, Номхон далайн бүсийн чуулганд оролцож буй төлөөлөгчдийг УИХ-ын гишүүд хүлээн авч уулзлаа

2019-05-28

Өнөөдөр /2019.05.28/  Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол-Лаосын бүлгийн дарга Ё.Баатарбилэг БНАЛАУ-ын  Үндэсний Асссамблейн дэд дарга Сэнгноай Саяалат болон тус улсын  Хөдөө аж ахуй, ойн дэд сайд Боунхоай Хамбоунхэай тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уузлаа.

Уулзалтын үеэр Улсын Их Хурал дахь Монгол-Лаосын бүлгийн дарга Ё.Баатарбилэг хоёр улсын харилцаа боловсрол, хөдөө аж ахуйн салбарт хөгжиж байгааг онцлоод цаашид аялал жуулчлалын салбарын харилцааг хөгжүүлэх хүсэлтэй байгаагаа уламжиллаа.  БНАЛАУ-ын  Үндэсний Асссамблейн дэд дарга үүнтэй санал нэг байна гэлээ. Цаашид хоёр орны Парламентын бүлгэмийн хамтын ажиллагааны төлөвлөгөө гарган, төлөвлөгөөний дагуу хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ. УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг саналыг хүлээн авч, ойрын хугацаанд хамтын ажиллагааны төлөвлөгөө гаргахаар талууд тохиролцлоо.

Мөн Монгол Улсын Их Хурлын гишүүн, УИХ дахь Монгол-БНСУ-ын парламентын бүлгийн дарга Б.Батзориг Тогтвортой хөгжлийн зорилгын хэрэгжилтийн асуудлаарх Олон Улсын Парламентын Холбооны Ази, Номхон далайн бүсийн хоёрдугаар чуулганд оролцож буй БНСУ-ын Их Хурлын гишүүн Юн Жүнху, Чой Ёон Хэ нарыг хүлээн авч уулзлаа. Хоёр орны хамтын ажиллагаа олон талаар хөгжиж байгааг талууд онцлоод, ирэх онд тохиох хоёр орны дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойг угтан Парламентуудын зүгээс онцгой анхааран ажиллах болно гэдгийг тодотгосон юм.

Цаашид Монгол-БНСУ-ын парламентын бүлгийн харилцааг идэвхжүүлэх хүсэлтэй байгаагаа УИХ-ын гишүүн Б.Батзориг илэрхийллээ. БНСУ-ын Их Хурлын гишүүд уг хүсэлтийг цааш уламжилж, хамтын ажиллагаагааг өргөжүүлэхэд анхааран ажиллах болно хэмээлээ гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв. 

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

1-5 дугаар ангийн сурагчдад Монгол ёс, хүмүүжлийн хичээл орно
Франц улс юу хүлээж байна вэ?
Тарваган тахлын эсрэг дархлаажуулалт ирэх долоо хоногт орон даяар эхэлнэ
ЗГ: Хөх хот дахь Ерөнхий консулыг эгүүлэн татлаа
NASA-гийн судлах дараагийн сансрын биет нь Санчир гарагийн дагуул Титан байна
“Их 20”-ийн уулзалтын гол дүрүүд
Хөшигийн хөндийн нисэх буудлын менежментийн төслийг Монгол, Японы хамтарсан компани концессоор хэрэгжүүлэхээр боллоо
З.Орхонсүрэн: Цаг алдсаны улмаас хутгалуулсан иргэн цус алдаж, ухаан балартсан байсан
Хүүхдэд өгч болохгүй хориотой эмийн жагсаалт
Залуусыг буруу зүйлд уриалж буй шинэ цагийн ХИП ХОП
Үсчин, гоо сайхны газрууд хэрэглэсэн багажаа халдваргүйжүүлдэггүй зөрчил нийтлэг илэрчээ
Мадурогийн амийг хорлох хуйвалдааныг илрүүлснээ Венесуэлийн засгийн газар зарлажээ
Европ тивд хагас тонн жинтэй шувуу хүмүүстэй зэрэгцэн амьдарч байсныг эрдэмтэд баталжээ
Ж.Ганхуяг: Гарцын тэмдэглэгээг тодотгохын тулд шар хаалгануудыг байрлуулсан
Монголд хар тамхи байнга хэрэглэдэг 708 хүн байна
Наадмын түүхийг гажуудуулсан алдас буюу баримтат үнэн оршвой
Азийн улс төрийн намуудын олон улсын бага хурлыг Монгол улсад зохион байгуулахаар болов
Европын амьтны хүрээлэнгүүдэд төрсөн хирснүүдийг Руанда руу шилжүүлжээ
Виктория Бекхэм нууцаа ”задаллаа”
"Ираны эсрэг АНУ-ын хоригууд бол эдийн засгийн терроризм"