“Малчин лавлах 109” шуурхай ажиллаж байна

2016-01-22

ХХААЯ-ны дэргэд “Малчин лавлах 109” тусгай дугаарын ажиллуулж эхлээд зургаан сар болж байгаа.

 

Энэхүү утсанд малчдаас ирсэн малын зарыг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр түгээж, алдуул болон хулгайлагдсан малыг эрэн сурвалжлах ажлыг орон даяар шуурхай зохион байгуулахаас гадна цаг агаарын мэдээ, малын халдварт өвчин, малчдын ахуй амьдралтай холбоотой мэдээ мэдээллийг хүлээн авч, холбогдох арга хэмжээг шуурхай шийдвэрлэн ажиллаж байна.


“Малчин лавлах 109” тусгай дугаарт бүх үүрэн телефоны оператороос үнэ төлбөргүй холбогдож мэдээллээ өгөх боломжтой бөгөөд алдуул болон олсон малын зарыг “Сүлд” телевизээр өдөрт гурван удаа, ЦЕГ-ын “Дуулга” студийн мэдээллийн хөтөлбөрөөр пүрэв гарагт нэг удаа мөн www.todsureg.mn сайт дээр байршуулан олон нийтэд түгээж байна. Өнгөрсөн хугацаанд 123 иргэний 1200 гаруй малыг олж эздэд нь хүлээлгэн өгсөн бол 130-аад мал эзэн нь олдоогүй, лавлахын архивт бүртгэлтэй байна. Түүнчлэн одоогийн байдлаар 500 гаруй иргэний 3000 орчим алдуул малын зарыг дээрх мэдээллийн хэрэгслүүдээр дамжуулан олон нийтэд түгээн зарлуулж байна. 


Өнгөрөгч оны 11 дүгээр сард Төв аймгийн Жаргалант сумын малчин Д.Батдоржоос бор азарга бүхий 18 тооны адуу олдлоо гэх мэдээллийг “Малчин лавлах 109”-т өгсний дагуу шуурхай ажиллан эзнийг нь олж, энэ сарын 19-ны өдөр адууг нь хүлээлгэн өглөө. Эдгээр адуу нь өнгөрсөн 10 дугаар сард Төв аймгийн Лүн сумын Өгөөмөр гэдэг газраас алга болсон бөгөөд тус сумын малчин С.Доржготовынх байжээ.

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Олимпын эрхийн тэмцээнд тоглох манай эрэгтэй багийн тоглолтын хуваарь гарчээ
Сарын аян "Уур амьсгалын өөрчлөлтийн нөхцөлд эрүүл, аюулгүй хөдөлмөр эрхэлцгээе" уриан дор улс орон даяар эхэллээ
МОНГОЛЫН БАГШ НАР ДЭЛХИЙД ЖИШИГ БОЛСОН СУРАЛЦАХУЙН УХААНААС СУРАЛЦЛАА
ЭНЭ ХАВАР ТАНЫГ ЗАГВАРЛАГ, ДЭГЖИН ХАРАГДУУЛАХ ТРЕНДҮҮД
"Мөнгөн мод-2023" наадмын шилдгүүдийг энэ сарын 27-нд шалгаруулна
Тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг 2024 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс нэмэхээр боллоо
ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛҮҮДИЙН ЭРХ ЗҮЙН ОРЧНЫГ САЙЖРУУЛАХАД ЗАСГИЙН ГАЗАР АНХААРНА
Монголоос Унгар руу шууд нисэх боломжтой боллоо
Энэ сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
“Охидын чимээ” өсвөр насны охидод зориулсан арга хэмжээ зохион байгуулагдлаа
БИД БУСДААС ЮУГААР ИЛҮҮ, БАС ДУТУУ ВЭ?
"МОНГОЛЫН БОЛОВСРОЛЫН ХУВИРГАН ӨӨРЧЛӨЛТ-2024" ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН ЭХЭЛЛЭЭ
МАЛЧДАД ТУСЛАХ АЯНД БОАЖЯ-НЫ АЛБАН ХААГЧИД НЭГДЭЖ НЭГ ӨДРИЙН ЦАЛИНГАА ХАНДИВЛАХААР БОЛЛОО
2024 ОНЫ ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТАД 40 МЯНГА ОРЧИМ ШАЛГУУЛАГЧ ХАМРАГДАНА
ЭНЭ ХАВАР ШИНЭЭР БОЛОН ДАХИН ТОГЛОХ ЖҮЖГҮҮД
БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг хоёрдугаар сарын 26-29-ны хооронд бүртгэнэ
ХӨРСНИЙ БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ЧИГЛЭЛД МОНГОЛЫН ЖОРЛОНГИЙН УУГАН ХОЛБООТОЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
ХӨВСГӨЛ АЙМГИЙН ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖИЙН ШИНЭ ЦОГЦОЛБОРЫН БАРИЛГЫН АЖИЛ ЭНЭ ОНД ЭХЭЛНЭ
ЭТТ: ₮351 тэрбумыг иргэдэд ногдол ашиг болгон хуваарилж байна.
Өнөөдрөөс автомашины дугаарын тэгш, сондгой зохицуулалт үйлчлэхгүй