"Импортын хилийн үнэ нэмэгдсэн учраас шатахууны үнэ өссөн"

2019-04-30

Энэ сарын 29-30-нд шилжих шөнө шатахууны үнэ литр тутамдаа нэмэгджээ. Өмнө нь буюу дөрөвдүгээр сарын эхээр шатахууны үнэ литр тутамд 40-50 төгрөгөөр нэмэгдэж АИ-92 автобензин 1,785-1,790 төгрөгөөр шатахуун түгээх станцуудаар борлуулагдаж эхэлсэн байдаг.

Энэ удаа шатахууны үнэ нэмэгдсэн шалтгааныг ШӨХТГ-ын Өрсөлдөөний бодлого зохицуулалтын газрын мэргэжилтэн Д.Мөнхсолонгоос тодрууллаа.

Тэрбээр хэлэхдээ “2019 оны дөрөвдүгээр сарын 30-ны өдрийн байдлаар АИ-92 автобензины жижиглэнгийн борлуулалтын үнэ 70-80 төгрөгөөр, АИ-95-98 автобензины үнэ 40-50 төгрөгөөр, дизель түлшний үнэ 30-35 төгрөгөөр тус тус нэмэгдсэн үзүүлэлттэй байна. 

Монгол Улсын хувьд газрын тосыг дотооддоо боловсруулдаггүй ба 100 хувь импортоор орж ирдэг тул хилийн үнэ, валютын ханшийн савлагаа зэргээс шалтгаалан шатахууны үнэ хэлбэлзэж, өсөх явдал их байдаг.

2019 оны дөрөвдүгээр сарын хилийн үнийг өнгөрсөн гуравдугаар сарын хилийн үнэтэй харьцуулахад АИ-80, АИ-92 автобензин тонн тутамдаа 71 ам.доллараар нэмэгдэж орж ирсэн. Хилийн үнээс шалтгаалан үнэ өссөн хэдий ч ШӨХТГ-аас удирдамж гарган шатахууны энэ үнийн өсөлт нь бодит эсэхийг шалгахаар хяналт шалгалт гарган ажиллаж байна.

Харин тавдугаар сарын хилийн үнэ дөрөвдүгээр сартай харьцуулахад тонн тутамдаа 47 ам.доллараар нэмэгдэж орж ирсэн. Цаашид яахыг мэдэхгүй” гэв. 

Нийслэлийн Статистикийн газраас 2019.04.24-ний өдөр гаргасан мэдээллээр түлш шатахууны үнэ ийм байжээ.

 

Шатахуун түгээх станц Дизель түлш Аи-95 Аи-92, 93 Аи-76, 80 Газ
Жаст ойл 2,195   1,660 1,630  
Магнай трейд 2,330 2,235 1,780 1,690  
Петровис 2,335 2,235 1,785 1,690  
Сод монгол 2,280 2,180 1,735    
Шунхлай 2,335 2,245 1,785 1,700  
Юнигаз         1,300

 

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Галт тэрэг, автобусаар хил нэвтэрсэн иргэдийг тусгаарлажээ
Сонгуулийн зардлын дээд хэмжээг тогтоолоо
Улсын онцгой комисс уриалга гаргалаа
Солонгосоос ОХУ-аар дамжин ирсэн иргэдийг тусгаарлалаа
"Air New Zealand" компани зорчигчдод унтлагын орыг санал болгоно
Албан ёсны хандивын данс нээлээ
УГААРТСАНЫ УЛМААС 12 НАСТАЙ ЭМЭГТЭЙ ХҮҮХЭД АМИА АЛДАЖ, ХОЁР ХҮҮХЭД УХААНГҮЙ ЭМНЭЛЭГТ БАЙНА
“The Hu” хамтлагийн уран бүтээлийг япон хэлнээ орчуулна
Капитал банкийг сонгосон иргэд НӨАТ-ын буцаан олголтоос өмнө мэдээллээ шинэчлэх ёстой
Ирэх ням гарагаас угаар мэдрэгчийг суурилуулж эхэлнэ
Ууланд төөрсөн эцэг хүү хоёрыг оллоо
Нэг айлын гурван хүүхэд угаартаж, нэг нь амиа алджээ
"Амралтын өдрүүдэд цасан шуурганы улмаас зам даваа хаагдаж болзошгүй"
"Дөрвөн сартай хүүхэд гадны нөлөөтэй нас барсан эсэхийг тогтоохоор шалгаж байна"
ЧИХЭР ХҮҮХДИЙН БИЕИЙН ЭСЭРГҮҮЦЛИЙГ ХАМГИЙН ИХЭЭР БУУРУУЛДАГ
Маргаашаас ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарна
Арванхоёрдугаар сар гарсаар 23 хүн осгож нас баржээ
Таван давхраас унах гэж байсан охиныг аварчээ
Мансууруулах бодис дахин хэрэглэсэн иргэдийн ялыг биечлэн эдлүүлэхээр болжээ
Сурагчдын амралт эхэлсэнтэй холбогдуулж эцэг эхчүүд та бүхэнд дараах сэрэмжлүүлгийг хүргэж байна