2019-04-23
Дэлхийн оюуны өмчийн эрхийн өдөрт зориулсан Монголын шинжлэх ухаан, технологийн салбар дахь эрдэмтэд судлаачдын оюуны өмчийн талаарх асуудлын талаар “Оюуны өмчийн соёлыг нутагшуулъя” хэлэлцүүлгийг ШУТСангаас зохион байгууллаа.
Хэлэлцүүлгээр “Оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулах эрхзүйн орчин бүрэн бүрдсэн” гэж Отгонтэнгэр их сургуулийн ХЗС-ийн захирал Д.Эрдэнэчимэг онцолж байв.
Эрдэмтэд, судлаачид өөрсдийн бүтээлээ Оюуны өмчийн газарт бүртгүүлж эрхийн хамгаалалт хийлгүүлдэг боловч түүнийгээ эдийн засгийн эргэлтэд оруулж, ашиг олж чаддаггүй, ерөнхийдөө зүгээр нэг цаас болоод үлддэг.
Тэгвэл оюуны бүтээлийг эдийн засгийн эргэлтэд гурван байдлаар оруулж болно.
Монгол улсад оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулах шаардлага зайлшгүй бий. Өмнөх жилүүдэд зөвхөн лабораторийн хэмжээнд хийсэн судалгаа, шинжилгээний ажлууд давамгайлдаг байсан бол сүүлийн үед өдөр тутмын хэрэгцээнд нийцсэн, хөгжүүлэлттэй, чанартай судалгаа ажлуудыг эрдэмтэн, судлаачид хийх болжээ. Үүнтэй зэрэгцэн оюуны бүтээл эзэмшигчид болох эрдэмтэн, судлаачдын бараа, бүтээгдэхүүнээ зах зээлд сурталчлах, нэвтрүүлэх, борлуулах сонирхол нэмэгдэж байна.
Улаанбаатар Хотын банк оюуны өмч буюу барааны тэмдгийг барьцаалж анх удаа зээл олгов. Бусад банкууд ч гэсэн судалгааны дүнд жижиг, дунд үйлдвэрүүдэд оюуны өмчийг нь барьцаалж зээл олгох боломжтой юм.
Д.Эрдэнэчимэг:
Оюуны өмч өөрөө нэг төрлийн хөрөнгө учраас барьцаалж зээл олгох бүрэн боломжтой. Үүнээс гадна оюуны өмчийг ашиглаж олсон орлого нь зээлийг буцаан төлөх эх үүсвэр болдгоороо баталгаат барьцаа болдог давуу талтай юм.
Жижиг, дунд үйлдвэрийн хүрээнд оюуны өмчийн патентаа лицензийн гэрээгээр бусдад ашиглуулаад, түүнээс олж ирсэн орлогоо барьцаалан хөрөнгө босгох нь “Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийг барьцаалах” тухай, Оюуны өмчийн салбарын хуулиудаар бүрэн баталгаажжээ.
Эх сурвалж: GEREG.MN
ЦАГ АГААР
°C/°C
°C/°C
°C/°C
Төстэй мэдээнүүд