Нийслэлчүүдийн хэрэглээний усны үнэ тавдугаар сарын 1-нээс нэмэгдэнэ

2019-04-23

Нийслэлийн зургаан дүүрэг дэх өрх, аж ахуйн нэгжийн хэрэглээний усны үнийг ирэх тавдугаар сарын 1-нээс эхлэн нэмэхээр болжээ.

Энэ талаар Хот, суурины усны хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлөөс тодруулахад "Улаанбаатар хотын төвийн зургаан дүүрэг, Налайх дүүргийн хэрэглэгчийн усны үйлчилгээний тарифт зохицуулалт хийсэн. Усны үйлчилгээний зардалд зайлшгүй нөлөөлөх хүчин зүйлс болох валютын ханш, инфляц, дулаан, цахилгаан, эрчим хүчний тариф, хөрөнгийн зардлын өсөлт зэргээс шалтгаалан тарифын зохицуулалт хийх шаардлага үүссэн юм. 

Улаанбаатар хотын хэрэглэгчийн нэг литр усны тарифыг ахуйн хэрэглээнд цэвэр ус 9 мөнгөөр, бохир ус 11 мөнгөөр, аж ахуйн нэгж байгууллагын цэвэр ус 18 мөнгөөр, бохир ус 20 мөнгөөр тус тус нэмэгдсэн. 

Харин Налайх дүүргийн хэрэглэгчийн нэг литр усны тарифыг ахуйн хэрэглээнд цэвэр ус 10 мөнгөөр, бохир ус 10 мөнгөөр, аж ахуйн нэгж байгууллагын цэвэр ус 10 мөнгөөр, бохир ус 20 мөнгөөр тус тус нэмэгдүүлсэн. 

Шинэ тариф 2019 оны тавдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн мөрдөгдөнө" гэлээ. 

Улаанбаатарын хэрэглээний усны одоо мөрдөгдөж буй болон 5 дугаар сарын 1-нээс нэмэгдэх үнэ: /Өрхийн хэрэглээний/

 

Үйлчилгээний төрөл   Хэмжих нэгж  Одоо мөрдөгдөж байгаа үнэ Шинэ үнэ
1 Цэвэр ус  Тоолууртай төг/л 0.62 0.71
Тоолуургүй  төг/л 0.90 0.99
2 Бохир ус  Тоолууртай  төг/л 0.47 0.58
Тоолуургүй  төг/л 0.65 0.76

 

Эх сурвалж: Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөл

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Эмэгтэй хүний цогцос олдсон хэрэгт холбогдуулж хоёр хүнийг баривчилжээ
Сэргээгдэх эрчим хүчний тухай хуульд ямар өөрчлөлт оров
ТАНИЛЦ: Тусгай хамгаалалтад орох есөн газар
Үүнээс хойш, түүнээс цааш зээл авбал үйлдвэр, үйлчилгээний салбарт зориулдаг байя
АНУ Венесуэлийн эсрэг авсан хоригоо өргөтгөв
Насанд хүрээгүй гэрч, хохирогчийг хамгаалах шинэ зохицуулалттай болох нь
Тайваниас харилцаагаа тасалсан Соломоны арлуудын ерөнхий сайдтай АНУ-ын дэд ерөнхийлөгч уулзахаас татгалзжээ
775 сая төгрөгийн алтыг хил нэвтрүүлэхийг завджээ
Их шар хоолойн төгөл дэх булгийн эхийг хамгаалалтад авчээ
Зургаан настнуудын зугаатай агшин, хөгжилтэй үгнүүд
Залуу үе хар тамхины хар ангал руу унасаар байх уу?
Жүдогийн шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар Х.Болдбаатарыг томиллоо
Хөшигийн хөндийн нисэх буудлыг Улаанбаатартай холбосон тууш замын хөдөлгөөнийг нээлээ
Венецэд гадаа тамхи татахыг хориглож магадгүй
Төрийн албаны ерөнхий шалгалтын тов гарчээ
Дарханы замыг 11 дүгээр сард ашиглалтад оруулна гэж ард иргэдийг хуурах хэрэг юу байна
VW групп масс зах зээлд зориулсан анхны бүрэн цахилгаан автомашинаа танилцууллаа
Хойд Солонгос хоёр удаа пуужин харвалаа
Монгол улсын хүн ам өсдөггүй шалтгаан нь үр хөндөлт
Мун Жэ Ин Сөүлийн прокуроруудтай “дайн зарлав”