Газар доорх цэнгэг усны ордыг уул уурхай болон үйлдвэрийн зориулалтаар ашиглахыг хориглохоор хуульд тусгажээ

2019-04-22

УИХ-ын Баасан гарагийн хуралдаанд Ерөнхийлөгч Х.Баттулга оролцож, Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын асуудлаар гишүүдэд мэдээлэл хийв. Ерөнхийлөгчийн мэдээлэл хаалттай горимоор явагдсан юм.

Ерөнхийлөгчийн мэдээллийн дараа Усны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцжээ.

Манай улсын усны хэрэглээний 80 орчим хувийг нийт нөөцийн 1.9 хувь болох газрын доорх усаар хангаж байгаа бөгөөд газрын доорх усыг ашиглах, хамгаалах  харилцааг зохицуулсан хууль тогтоомж, эрх зүйн баримт бичиг хангалтгүй байдаг.

Түүнчлэн газрын доорх ус ашиглаж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудын харилцааг зохицуулах, хяналт, хариуцлагын тогтолцоог сайжруулах нь өнөөгийн тулгамдаж буй асуудал болоод байгаа.

Мөн уул уурхай, аж үйлдвэрийн салбар эрчимтэй хөгжиж буйтай холбогдуулан эдгээр салбарт газрын доорх цэнгэг усны орд ашиглахыг хориглох, орхигдсон цооног битүүмжлэх, усны ашиглалт, хэрэглээний эрэмбэ тогтоож иргэдийн ундны усны хэрэглээний давуу эрх бий болгох, гадаргын усны хэрэглээг нэмэгдүүлэх, усны нөөцийн хомсдлын түвшинг тогтоох, хянах эрх зүйн орчинг бүрдүүлэх нийгэм, эдийн засгийн зайлшгүй шаардлага байна гэж төсөл санаачлагчид үзэж байгаа аж.

Иймээс уг хуулийн төсөлд гадаргын болон газрын доорх усны нөөцөөс хамаарч, түүний ашиглалт, хэрэглээний эрэмбэ тогтоох, ус ашиглах зөвшөөрөл, гэрээнд заасан хэмжээнээс хэтрүүлэн ашигласан, эсхүл хүрээлэн буй орчинд сөрөг нөлөө учруулсан тохиолдолд ус ашиглах эрхийг хязгаарлах, цуцлах, цэнгэг усны ордыг аж үйлдвэрлэл болон уул уурхайн зориулалтаар ашиглахыг хориглох, усны хомсдлын түвшин тогтоох аргачлалыг батлах эрх зүйн үндэслэлийг бүрдүүлэх зэрэг харилцааг зохицуулахаар тусгажээ.

Тухайлбал, газрын доорх усыг бохирдлоос хамгаалах яаралтай арга хэмжээний нэг хэлбэр нь орхигдсон цооногийг  битүүмжлэх явдал гэж төсөл санаачлагчид үзсэний үндсэн дээр сум, дүүргийн Засаг дарга нь орхигдсон цооногийг улсын төсвийн хөрөнгөөр битүүмжлэх үүрэг хүлээхээр төсөлд тусгажээ. Гэхдээ энэ нь буруутай этгээд үүргээс чөлөөлөгдөж буй хэлбэр биш бөгөөд буруутай этгээд тогтоогдсон даруйд улсын төсөвт учруулсан хохирол, нөхөн төлбөрийг заавал барагдуулж, холбогдох хариуцлагыг хүлээлгэхээр зохицуулсан байна. 

Усны тухай хуулийг хэлэлцэх эсэх асуудлыг хойшлуулав

Мөн ус ашиглах эрхийн эрэмбийг тогтоож, үүний тэргүүн ээлжинд хүн амын ундны болон ахуйн хэрэглээний усыг оруулж, эхний эрэмбийн усны хэрэгцээ бүрэн хангагдаагүй тохиолдолд дараагийн эрэмбэд ус хуваарилахгүй байх, газрын доорх цэнгэг усны ордыг уул уурхай болон үйлдвэрийн зориулалтаар ашиглахыг хориглохоор тусгажээ.

Ус ашиглагч нь ус ашиглах боломжит нөөц болон гэрээнд заасан хэмжээг хэтрүүлснээс усны нөөц хомсдсон тохиолдолд мэргэжлийн байгууллагын дүгнэлтийг үндэслэн байгаль орчны байцаагч ус хомсдуулсны нөхөн төлбөрийг ногдуулж, төлөлтөд хяналт тавина. Нөхөн төлбөрийн хэмжээг экологи-эдийн засгийн үнэлгээг үндэслэн гурав дахин нэмэгдүүлж тогтоох зохицуулалтыг тусгасан байна.

Уг хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцээд чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзсэн талаарх Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн А.Сүхбат танилцуулсан юм.

Ингээд хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэх асуудлаар санал хураалт явуулах байсан ч гишүүдийн ирц хангалтгүй байсан тул хуулийн төслийн хэлэлцүүлгийг дараагийн хуралдаанаар үргэлжлүүлэхээр түр хойшлуулжээ.

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Террористуудын эсрэг ажиллагааны талаар мэдээлэв
Сирид энгийн иргэд дайны хөлд ихээхэн нэрвэгджээ
Трампын захидал Эрдоганыг хилэгнүүлэв
Самсунг компани Galaxy S10-ын хурууны хээ мэдрэгчийн алдааг удахгүй засна
Автобус хүрэлцэхгүйгээс хүний амь эрсдэх нь
АТГ Сэлэнгэ аймгийн Засаг даргыг шалгаж эхэлжээ
Мексик улс мафийн гарт алагдсан 13 цагдаагаа оршуулжээ
Kпопын эргэн тойронд: Дуучин Heize Монголд
Цэрэг татлага аравдугаар сарын 18-20-нд явагдана
Ядуу орнуудад мөнгө төлж дүрвэгсдийг байршуулна
Онцгой байдлын байгууллагад нисэх нэгж байгуулах төсөл хэрэгжинэ
“THE HU” хамтлагийг 'GRAMMY AWARDS-2020' наадмын тайзан дээр дуулуулах давалгаанд нэгдээрэй
ШУУРХАЙ: Б.Амархүүд яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлжээ
Женнифер Энистон Инстаграм сүлжээг гацаажээ
Баримтаа бүртгүүлээд сугалаандаа хамрагдана уу
Сурагчдын эрхийг хамгаалахаар мэдээлэл хийсэн багшид зөрчлийн хэрэг нээжээ
980.0 мянган хүүхдэд 169.5 тэрбум төгрөгийг хүүхдийн мөнгөн тэтгэмж болгон олгожээ
Караокены галд өртсөн 16 хүн ГССҮТ-д эмчлүүлж байна
Энэ өдөр дэлхийн түүхэнд
Биатлоны домогт хос Хятадын шигшээг дасгалжуулж эхэллээ