Гурван настай хүү аавынхаа Ipad-ыг 2067 он хүртэл түгжжээ

2019-04-10

Гуравтай хүү аавынхаа Ipad-ыг 2067 он хүртэл түгжжээ

Гурван настай хүү нь аавынхаа Ipad-д буруу нууц үг оруулсны улмаас 2067 он хүртэл түгжсэн тохиолдол АНУ-ын нийслэл Вашингтон Ди Си хотод гарсан байна. Энэ явдал өнгөрсөн амралтын өдөр "The New Yorker" сэтгүүлийн ажилтан Эван Осност тохиолджээ. Тэрбээр твиттер хуудастаа бяцхан хүүгээсээ болж асуудалд орсноо мэдээлж, жиргээчдээс тусламж хүссэн байна. Оснос "Худлаа мэт санагдаж болох ч гурван настай хүү минь түгжээг нь тайлах гэж оролдож байгаад Ipad-ыг минь түгжчихлээ. Яах вэ?" хэмээн жиргэжээ.  Түүний iPad-ын дэлгэц дээр түгжигдсэн тухай мэдээлэл гарч, улмаар 25 536 442 минутын дараа дахин оролдож үзнэ үү" хэмээх мэдэгдэл ирсэн байна. Энэ дагуу 48 жилийн дараа Оснос iPad-аа дахин ашиглах боломжтой болох аж.

Хэн нэгэн iPad-ыг нээхийн тулд дахин дахин буруу нууц үг оруулснаар түгжигддэг нь Apple-ийн төхөөрөмжийн аюулгүй байдлын онцлог ажээ. Буруу үг оруулах тутам төхөөрөмжийн түгжээтэй байх хугацаа улам уртасдаг байна. Осносыг твиттертээ энэ тухай жиргэснээс хойш түүнийг дагагчид өөр өөрсдийн санал бодлыг харамгүй хуваалцжээ. Тэрбээр хэдэн мянган зөвлөгөө хүлээн авсан байна. Зарим нь "iPad-аа зүгээр л компьютертээ холбож, iTunes ашиглан тохиргоо хийхийг санал болгосон бол зарим нь будаатай уутанд хийхийг зөвлөжээ. Мөн нэгэн хэрэглэгч “Санаа зовох хэрэггүй, 48 жил хүлээ” хэмээн зөвлөсөн байна.

Даваа гаригт тэрбээр “The New York Daily News”-т ярилцлага өгөхдөө төхөөрөмжийнхөө түгжээг гаргаж чадаагүй байгаа талаараа ярьжээ. Мөн Эван Оснос энэ явдалтай холбогдуулан хүүхдүүдээ ямар нэг төхөөрөмжтэй үлдээхгүй байхыг эцэг эхчүүдэд анхааруулсан байна. Мөн Apple компанийн зүгээс түгжээг гаргах боломжгүй ч оролдлого хийж байгаа гэдгийг дурджээ.

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Террористуудын эсрэг ажиллагааны талаар мэдээлэв
Сирид энгийн иргэд дайны хөлд ихээхэн нэрвэгджээ
Трампын захидал Эрдоганыг хилэгнүүлэв
Самсунг компани Galaxy S10-ын хурууны хээ мэдрэгчийн алдааг удахгүй засна
Автобус хүрэлцэхгүйгээс хүний амь эрсдэх нь
АТГ Сэлэнгэ аймгийн Засаг даргыг шалгаж эхэлжээ
Мексик улс мафийн гарт алагдсан 13 цагдаагаа оршуулжээ
Kпопын эргэн тойронд: Дуучин Heize Монголд
Цэрэг татлага аравдугаар сарын 18-20-нд явагдана
Ядуу орнуудад мөнгө төлж дүрвэгсдийг байршуулна
Онцгой байдлын байгууллагад нисэх нэгж байгуулах төсөл хэрэгжинэ
“THE HU” хамтлагийг 'GRAMMY AWARDS-2020' наадмын тайзан дээр дуулуулах давалгаанд нэгдээрэй
ШУУРХАЙ: Б.Амархүүд яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлжээ
Женнифер Энистон Инстаграм сүлжээг гацаажээ
Баримтаа бүртгүүлээд сугалаандаа хамрагдана уу
Сурагчдын эрхийг хамгаалахаар мэдээлэл хийсэн багшид зөрчлийн хэрэг нээжээ
980.0 мянган хүүхдэд 169.5 тэрбум төгрөгийг хүүхдийн мөнгөн тэтгэмж болгон олгожээ
Караокены галд өртсөн 16 хүн ГССҮТ-д эмчлүүлж байна
Энэ өдөр дэлхийн түүхэнд
Биатлоны домогт хос Хятадын шигшээг дасгалжуулж эхэллээ