Г.Мандахнаран “Mongolia open”-нд долоо дахиа түрүүллээ

2019-04-09

Чөлөөт бөхийн ес дэх удаагийн “Mongolia Open” тэмцээн Буянт-Ухаа цогцолборт болж өндөрлөв. Энэ тэмцээнд Япон, Казахстан, Узбекистан, Хятад, ОХУ гэсэн есөн орны тамирчид хоёр өдөр өрсөлдсөн юм. Тэмцээн зохион байгуулагч эзэн орон манай тамирчид тун өндөр амжилт үзүүлж 16 алтан медаль хүртлээ.

Тэмцээний эхний өдөр эрэгтэйчүүдийн 65 кг-д Японы, 74 кг-д ОХУ-ын бөх аваргалсан бол тэр өдөр барилдсан арван жингийн наймд нь манайхан түрүүлэв. Тэднээс гавьяат тамирчин О.Насанбурмаа, Э.Бэхбаяр нар ““Mongolia Open” тэмцээнд тав, ДАШТ-ий хүрэл медальт, ОУХМ Б.Шоовдор, “Хилчин”-ий З.Болортунгалаг нар хоёр дахиа алтан медаль зүүлээ. Тэгвэл сүүлийн өдөр эрэгтэйчүүдээс гавьяат тамирчин Г.Мандахнаран өрсөлдөгч бүрээ цэвэр хожиж аварга боллоо. Гавьяат маань “Mongolia Open” тэмцээн есөн удаа болоход долоо түрүүлж байгаа нь энэ юм. Аваргын тоо үүгээр дууссангүй ээ. Эрэгтэйчүүдийн 67 кг-д гавьяат тамирчин С.Цэрэнчимэд, эрэгтэйчүүдийн 92 кг-д Ч.Алтангэрэл, 120 кг-д Н.Золбоо нар тун түвэг багатайгаар алтан медалийн тавцанд зогссон юм. Тэмцээний чанар чансааг дээшлүүлж байгаа нэг өнгө төрх нь заалны зохион байгуулалт тун сайн утга агуулгатай болж харагдсан гэж болно. Монголын чөлөөт бөхийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Б.Батбаярын хэлснээр:

-“Mongolia Open” нь Ази тивд зохиогддог уламжлалтай цорын ганц тэмцээн гэж болно. Иймээс энэ тэмцээнийг сайн зохион байгуулах нь олон талын ач холбогдолтой. Бид тамирчдынхаа төвшинг тогтоож авч байна. Нөгөө талаар тив, дэлхийн тэмцээнийг эх орондоо хүлээн авахад том түлхэц бол энэ тэмцээн. Гадаадаас олимп, дэлхийн медальтан бөхчүүд ирсэн. Нийт 200-гаад тамирчин оролцлоо гэлээ.

Тэмцээний шагналын сан 56 мянган ам.доллар байв. Энэ удаа МЧБХ Засгийн газраас дэмжлэггүйгээр ажиллажээ. Үүнийгээ саяхан болсон U23 Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд 82 сая төгрөгийг Засгийн газраас авсан учир энэ тэмцээнд дэмжлэг олдсонгүй гэж тайлбарлаж байлаа.

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Д.Оюунхорол: Надад зуслангийн ойролцоо эзэмшдэг газар байхгүй
Хамгийн сүүлд Африкаас Америк руу боол тээвэрлэж ирсэн хөлгийн үлдэгдлийг олжээ
Ичиножо А.Ичинноров эрсдэлтэй шийдвэр гаргалаа
Сурагчдын зуны амралтын хуваарь
Хятад яагаад өрнөдийг дагахыг хүсдэггүй вэ
"Мобиком" корпорацийн удирдлагуудыг АТГ шалгаж эхэллээ
Б.Хурцын цагдан хорих хугацааг сунгах саналаас татгалзсан шийдвэр гаргалаа
"Гэр бүл, хүүхдэд ээлтэй эрх зүйн орчныг бүрдүүлэх нь"
Ё.Баатарбилэг: Ерөнхий боловсролын сургуульд сэтгэл зүйч ажиллуулах шаардлагатай
Танилц: 2019-2020 онд нийслэлд хийгдэх бүтээн байгуулалтууд
Хүүхдүүд олноороо ДОХ-ын халдвар авчээ
Яармагийн гүүрийн замын хөдөлгөөнийг нээлээ
Дулааны шугам сүлжээнд их засвар хийх тул байгууллага, иргэдийн анхаарах ёстой зургаан зөвлөмж
МАН-ынхан энэ сарын 28-нд нэр дэвшигчээ тодруулна
Сонгуулийн дүнг зарласны дараа Индонезид мөргөлдөөн гарснаас 6 хүн амиа алдлаа
Мах үнэтэй хэдий ч олдоц нь хомс байна
Цэргийн бэлтгэл сургалт явагдаж байна
Өмнөд Солонгост ажлын дөрвөн өдөртэй долоо хоногийг туршиж эхэлжээ
Ерөнхий сайд хүсэлтээ гаргасан хүүхэд бүрт хүүхдийн мөнгө олгохыг үүрэг болгов
Дугаарын хязгаарлалтын бүсчлэлийг өнөөдрөөс эхлэн багасгасан тойргоор мөрдөхөөр боллоо