Тоёота компани бүтээсэн сагсчин роботынхоо ур чадварыг танилцуулжээ

2019-04-04

Японы Тоёота компани Cue3 нэртэй, 208 см өндөр сагсчин робот зохион бүтээсэн бөгөөд үүнийхээ ур чадварыг өчигдөр нийтэд үзүүлжээ.

Бөмбөгийг цагирганд оновчтой шидэж оруулах зориулалттай энэхүү робот харин гүйж, хуурч, үсрэх зэрэг бусад үйлдлийг хийж чаддагүй юм.

Өчигдөр үзүүлсэн туршилтын үеэр Cue3 гурван онооны бүсээс бөмбөгийг найман удаа шидсэнээс тавыг нь оруулж чаджээ.

Тоёотагийн мэргэжилтнүүд энэ үр дүнг дунджаас доогуур байгааг хэлсэн байна. Энэ нь 62.5 хувийн амжилттайгаар гурван онооны шидэлтийг гүйцэтгэсэн гэсэн үг юм.

Харьцуулбал NBA-гийн нэг улирлын хугацаанд тогтоосон гурван онооны шидэлтийн дээд амжилтыг 53.6 хувьтайгаар Кайли Корвер эзэмшдэг. 

NBA-гийн шилдэг мэргэн буучид тооцогддог, хоёр удаагийн MVP шагналтай Стивен Карри л гэхэд 43.6 хувийн үр дүнтэй байдаг юм.

Өнгөрсөн онд Cue роботын анхны загвар Японы дээд лигийн Токио Алваркс багийн хоёр тамирчинтай гурван онооны шидэлтээр өрсөлдөөд ялж байжээ.

Cue3 роботыг сагсан бөмбөгийн универсаль тоглогч болгохын тулд дахин 20 жилийн хугацаа хэрэгтэйг Тоёотагийн инженерүүд хэлсэн байна. Тэр үед робот нь гүйж, үсэрч, харайж, цагирагт тохдог болж, жинхнээсээ тамирчдыг орлох боломжтой болох ажээ.

Эх сурвалж: Business Insider

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Нэг өрхийн сарын дундаж бодит нийт орлого өмнөх улирлаас 6.6 хувиар өслөө
Үндсэн хуулийн цэц хуралдана
Энэ жилийн хамгийн үнэтэй 10 автомашины брэнд
Б.Хурц нарын есөн хүнд холбогдох гэм буруугийн шүүх хурал өнөөдөр болно
Д.Нямхүү: Дахин хоёр хүн эмчилэгдэж, ХӨСҮТ-ээс гарлаа
Баянзүрх дүүрэгт МАН-аас рейтинг өндөртэй улстөрчид үзэх нь
Хулгайлсан автомашиныхаа арлын дугаарыг өөрчлөн зарж борлуулах гэж байсныг илрүүллээ
Хотын төвийн авто зогсоолуудыг нэгдсэн менежментэд оруулж эхэллээ
Алтанбулаг боомтоор орж ирсэн 205 иргэнийг Орхон, Сэлэнгэ, Дархан-Уул аймагт тусгаарлажээ
Улаанбаатар хотод эм, эмнэлэгийн хэрэгслийн төвлөрсөн агуулахыг барьж байгуулна
Узбекистанд их, дээд сургуулийн элсэлтийн шалгалтыг хялбаршуулсан хэлбэрээр зохион байгуулна
Шүүх Э.Оюунболд аваргын нэхэмжлэлийг хэрхэн шийдэх вэ?
БНХАУ-ын пуужин Атлантын далайд унаж дэлбэрчээ
Хахууль авсан хэрэгт холбогдсон шүүгчдийн гэм буруутай, эсэхийг хэлэлцэж эхэллээ
Сонгуулийн маргааш л бут үсрэх Ардчилсан намын түр эвлэрэл
COVID-19: Халдварласан хүний тоо 4,525,000 давж, 303,371 хүн нас баржээ
Хамгийн олон хууль санаачилж батлуулсан гишүүд
УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн ХОМ авах сүүлийн хугацаа энэ сарын 19
Хэнтий аймагт орон нутгийн замын хөдөлгөөнийг хязгаарлана
Цаг агаарын гамшигт үзэгдлээс сэрэмжлүүлж байна!