2019 онд нээлтээ хийх дэлхийн ТОП-5 бүтээн байгуулалт

2019-03-21

2019 онд нээлтээ хийх дэлхийн“хамгийн”,“хамгийн” гэх тодотголтой топ-5 бүтээн байгуулалтыг танилцуулж байна. Тэнгэр баганадсан өндөр шилэн цамхаг, дэлхийн хамгийн том нисэх онгоцны буудал,  далай доторх хамгийн том ресторан гээд архитектурын шилдэг шийдэл, өвөрмөц санаа, донж маягийг дэвшилтэт технологитой хослуулсан дэлхийн шилдэг бүтээн байгуулалтууд тун удахгүй нээлтээ хийх ажээ. 

ДЭЛХИЙН ХАМГИЙН ТОМ НИСЭХ ОНГОЦНЫ БУУДАЛ

Алдарт архитектор асан Заха Хадид зураг төслийг нь гаргасан дэлхийн хамгийн том нисэх онгоцны буудал ирэх аравдугаар сард Бээжин хотноо нээлтээ хийнэ.
Энэхүү нисэх онгоцны буудал нь хотын төвөөс 42 км-ын зайтай бөгөөд Бээжингийн төвийн дүүргүүд, орон нутгийн төмөр замууд, өндөр хурдны галт тэрэг, нийтийн автобус үйлчилгээтэй холбогджээ. Мөн энд аялал жуулчлалын томоохон нэгдсэн төв байрлах аж. 2025 он гэхэд жилд 620,000 нислэг хийж, 100 сая зорчигч хүлээн авах боломжтой гэж урьдчилсан байдлаар тооцоо гаргаад байгаа аж. 

УСАН ДООРХ ДЭЛХИЙН ХАМГИЙН ТОМ РЕСТОРАН 

Европын хамгийн анхны төдийгүй дэлхийн усан доорх хамгийн том  “Lidnesnes” ресторан энэ хавар Норвегид нээлтээ хийх гэж байна. Хойд далайн эргээс 5,000 орчим метрийн зайд, 5,000 метрийн гүнд байрлах уг рестораны загварыг “Snøhetta”хэмээх Норвегийн үндэсний архитекторын компани гаргажээ. Нийт 33 мянган метрийн урттай энэхүү ресторан далайн түрэлт, Норвегийн эргийн хатуу ширүүн нөхцөлийг тэсвэрлэх, хамгаалах зорилгоор төмөр бетон ашигласан бөгөөд нийлэг материалаар цонхоо хийжээ. 

ДЭЛХИЙН ХАМГИЙН ӨНДӨР АРХИТЕКТОРЫН СТУДИ 

Мушгирсан мэт харагдах энэхүү шийдлийг харахад л алдарт архитектор Заха Хадидын бүтээл гэдэг нь андашгүй. Нийт 46 давхар, 207 метр өндөр энэхүү шилэн цамхаг энэ жил ашиглалтад орсноор дэлхийн хамгийн өндөр архитекторын студи болох аж. 

“Leeza SOHO” нэртэй энэхүү студи байгалийн гэрлийг бүх талаас нь тусах боломжтойгоор төлөвлөснөөрөө онцлогтой бөгөөд хүмүүсийн эрүүл амьдрах, хөдөлгөөний идэвхийг нь дэмжих зорилгоор 2,680 дугуйны зогсоолтой байхаар төлөвлөсөн байна. 

ДЭЛХИЙН ХАМГИЙН НАРИЙХАН ЦАМХАГ 

Тэнгэр баганадсан барилга “Steinway” цамхаг ирэх зургаадугаар сард нээлтээ хийснээр дэлхийн хамгийн нарийхан цамхагаар шалгарах юм.  Уг цамхгийг барихад Нью-Йоркийн түүхэн дэх хамгийн өндөр /220 м/ краныг ашигласан байна. Нийт 29,357 ам.метр талбайд баригдаж байгаа бөгөөд 210 м өндөртэй, 82 давхар байх юм. “JDS Development“ групп  болон “Property Markets” группийн захиалгаар “SHoP Architects” архитектурын компани зураг төслийг гаргажээ. 

ДЭЛХИЙН ХАМГИЙН ӨВӨРМӨЦ ХЭЛБЭРТЭЙ МУЗЕЙ БУЮУ “ЦӨЛИЙН САРНАЙ”

Катарын нийслэл Доха хотноо энэ сарын 28-нд нэгэн өвөрмөц шийдэлтэй үндэсний музей нээлтээ хийх гэж байна. “Цөлийн сарнай”-н хэлбэр дүрс бүхий энэхүү онцгой барилгын загварыг Францын архитектор Jean Nouvel гаргажээ.  Нийт 40,000 ам.метр талбайд баригдсан уг барилга нь музей, галерей, 2 театр, 220 хүний суудалтай хурлын танхим, судалгааны төв, лаборатори, ресторан, дэлгүүр зэрэг үйлчилгээний төрөлжсөн төвөөс бүрдэх аж. Мөн гаднаа  гоёмсог ногоон цэцэрлэгт хүрээлэнг бий болгосны зэрэгцээ 400 гаруй автомашины зогсоолыг төлөвлөжээ. 

Энэхүү музейд зочилсноор хоорондоо уялдаа, холбоотой гурван сэдэвт түүхийг харах боломжтой юм байна. Эхний хэсэгт Персийн булан болон цөлийн байгалийн түүхийг үзэж сонирхох бол дараагийн хэсэгт Бедуин  /Bedouin/-ны соёлын олдворуудын талаар, сүүлийн хэсгээс овгийн дайн болон Катар Улс хэрхэн бий болсон түүхийг харах боломжтой аж. Музейд археологийн үнэт олдворууд, Катарын эртний өвөг дээдсийн нэхмэл эдлэл, хувцас, гоёл чимэглэл, ном, түүхийн баримт зэрэг сонирхолтой, түүх өгүүлэх нийт 8,000 гаруй үнэт олдвор тавигджээ. Катарын ард түмний түүх соёл, бахархал, зан заншлыг дэлхийн олон сая хүнд таниулах нь музейн гол зорилго юм байна. 

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Олимпын эрхийн тэмцээнд тоглох манай эрэгтэй багийн тоглолтын хуваарь гарчээ
Сарын аян "Уур амьсгалын өөрчлөлтийн нөхцөлд эрүүл, аюулгүй хөдөлмөр эрхэлцгээе" уриан дор улс орон даяар эхэллээ
МОНГОЛЫН БАГШ НАР ДЭЛХИЙД ЖИШИГ БОЛСОН СУРАЛЦАХУЙН УХААНААС СУРАЛЦЛАА
ЭНЭ ХАВАР ТАНЫГ ЗАГВАРЛАГ, ДЭГЖИН ХАРАГДУУЛАХ ТРЕНДҮҮД
"Мөнгөн мод-2023" наадмын шилдгүүдийг энэ сарын 27-нд шалгаруулна
Тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг 2024 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс нэмэхээр боллоо
ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛҮҮДИЙН ЭРХ ЗҮЙН ОРЧНЫГ САЙЖРУУЛАХАД ЗАСГИЙН ГАЗАР АНХААРНА
Монголоос Унгар руу шууд нисэх боломжтой боллоо
Энэ сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
“Охидын чимээ” өсвөр насны охидод зориулсан арга хэмжээ зохион байгуулагдлаа
БИД БУСДААС ЮУГААР ИЛҮҮ, БАС ДУТУУ ВЭ?
"МОНГОЛЫН БОЛОВСРОЛЫН ХУВИРГАН ӨӨРЧЛӨЛТ-2024" ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН ЭХЭЛЛЭЭ
МАЛЧДАД ТУСЛАХ АЯНД БОАЖЯ-НЫ АЛБАН ХААГЧИД НЭГДЭЖ НЭГ ӨДРИЙН ЦАЛИНГАА ХАНДИВЛАХААР БОЛЛОО
2024 ОНЫ ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТАД 40 МЯНГА ОРЧИМ ШАЛГУУЛАГЧ ХАМРАГДАНА
ЭНЭ ХАВАР ШИНЭЭР БОЛОН ДАХИН ТОГЛОХ ЖҮЖГҮҮД
БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг хоёрдугаар сарын 26-29-ны хооронд бүртгэнэ
ХӨРСНИЙ БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ЧИГЛЭЛД МОНГОЛЫН ЖОРЛОНГИЙН УУГАН ХОЛБООТОЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
ХӨВСГӨЛ АЙМГИЙН ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖИЙН ШИНЭ ЦОГЦОЛБОРЫН БАРИЛГЫН АЖИЛ ЭНЭ ОНД ЭХЭЛНЭ
ЭТТ: ₮351 тэрбумыг иргэдэд ногдол ашиг болгон хуваарилж байна.
Өнөөдрөөс автомашины дугаарын тэгш, сондгой зохицуулалт үйлчлэхгүй