​Д.Жавзандорж: Таагүй зүйлийн нь буруу бодлоос эхлэлтэй

2019-02-25

Шавь нартаа Монгол багш хэмээн хүндлэгдсэн Лхаарамба Д.Жавзандорж “Хутагтын дөрвөн үнэн” номыг өнгөрсөн амралтын өдрүүдэд айлдсан. Уг номын айлтгалыг онцлон бэлтгэлээ.

Тэрээр “Аливаа номыг сонсохдоо савны гурван гэмийг тэвчиж сонсох учиртай. Хөмөрсөн саванд юм ордоггүй шиг анхаарахгүй суувал тухайн ном өөрт тань тус болохгүй. Дараа нь дээшээ харсан хэрнээ бохир саванд юм хийлээ ч хэргийг бүтээдэггүй шиг номыг сонсохдоо өөр зүйл бодож сонсвол ном тань тусыг бүтээж чадахгүй. Хамгийн сүүлд нь цоорхой саванд юм тогтдоггүй шиг та ном сонсоод эргэцүүлэн бодож, сэтгэлээ номдоо зориулж, зөв сэтгэлээр сонссон ч дадал болгохгүйгээр орхивол ном танд тус болохгүй.

Бурхны ном танд тус болох уу, эс тус болох уу гэдэг танаас хамаарна. Номыг эргэцүүлэн бодож, түүний дагуу хийж хэрэгжүүлж чадвал ном тус болно. Номын дагуу явбал аз жаргал, амар амгалан ирдэг.

Хутагтын дөрвөн үнэн.

  • Зовлон үнэн

  • Зовлонгийн шалтгаан үнэн

  • Зовлонг хорих нь үнэн

  • Зовлонг хорих арга нь үнэн

Амьдралд янз бүрийн зүйл тохиолдоход бусдыг, цаад хүнийг бүү буруутгаарай

Зовлон үнэн. Хүн зовлон бэрхшээл дунд байгаагаа мэдэхгүй бол ирэх ёсгүй зүйл ирж буй юм шиг санаж зовдог. Ингэхээр зовлонг ухаарч, бэрхшээлээс ангижрая гэж бодохгүй бол түүнийг давах хүч ирдэггүй.

Бид төрөл авсан. Үүнийг өөрийн эрхээр аваагүй. Тухайлбал, хүн өөрөө хаана, хэнийд, ямар хүн болж төрөхөө зохицуулж чадахгүй. Өөрийн эрхээр төрөөгүй. Бид нисваанисын эрхээр хураасан үйлийн эрхээр төрсөн байна. Нисваанис гэдэг нь бодол. Энэ нь сэтгэлд төрөх даруйдаа хүний сэтгэлийг тавгүй болгож байдаг бодлыг хэлдэг юм байна. Тухайлбал, уур омог, шунал. Эдгээр нь төрөх даруйдаа хүний сэтгэлийг тогтворгүй болгож байдаг учир нисваанис гэж хэлсэн юм. Нисваанисийн эрхээр бүтсэн юм бүгд зовлон үнэн гэдгийн зовлонд багтдаг. Нисваанисийн эрхээр авсан үйлээ дагах ёстой төрөл заавал ирдэг. Төрөх, үхэх, хайртай хүмүүсээсээ хагацах, өтлөх, өвдөх гэх мэт. Тухайлбал, өвдөхийн зовлон ирэхэд бид эмчид үзүүлэн эмчлүүлэх, мэргэлүүлэх зэргээр ихэнх хүн арга хайдаг. Гэтэл өвдөхгүй болно гэж байдаггүй юм байна. Арга хайх нь өвдөлтийг багасгах, богино хугацаанд өвдөхөд л тустай. Өвдөхийн зовлон ирэх нь үнэн. Харин хүнд өвдөх үү, хөнгөн өвдөх үү, урт хугацаанд өвдөх үү, богино хугацаанд өвдөх үү гэдэг нь бидний гарт байдаг юм байна. Хүн өвчнийг ирэхгүй ёсгүй гэж бодохоор их шанална. Өвдөж буй үедээ эмчлүүлэх арга хайгаад болж өгөхгүй үедээ урьдын амсах ёстой зүйл иржээ гэж бодвол хүн уужирдаг байна. Өөрийн зовлонгоо бусдын зовлонтой харьцуулаад үзэхэд гайгүй байна. Бусад хүн үүнээс илүү зовж байгаа гэж бодвол сэтгэл уужирна. Мөн над шиг өвдөж байгаа амьтан бүгдийн өвчинг би эдлээд өнгөрье гэж бодвол магадгүй өвчин нь хурдан эдгэрэх, өвдөлтийн хүч нь бага болж мэдрэгдэх тустай.

Зовлон бүгд нисваанисийн эрхээр төрөл авсан учир бид эдлэх ёстой зүйлээ эдэлдэг. Ухаантай байвал зовлонгийн ихийг бага болгох, урт хугацааг бага болгох эрх эдэлнэ. Ингэхийн тулд зовлон дунд амьдарч байна гэдгээ ойлго. Нисваанисийн төрлөөс зугтах араггүй. Амьдралд янз бүрийн зүйл тохиолдоход бусдыг, цаад хүнийг бүү буруутгаарай. Түүний оронд тухайн нөхцөлд оруулсан нисваанисийг буруутга. Хүнийг буруутгаад байхаар хүн өөрөө зовлонд унадаг. Гэхдээ зовлонгоос ангижрах боломж бий. Зовлонг бий болгож буй үнэнг олж чадвал хариу олдоно.

Таагүй зүйлийн эхлэл нь буруу бодлоос эхлэлтэй

Зовлонгийн шалтгаан үнэн. Зовлонгийн эхлэл нь танаас буюу таны буруу бодлоос хамаарч байгаа юм. Ихэнх хүмүүс бэрхшээл тулгарахад буруутанг гаднаас хайдаг. Гэтэл буруутан таны дотор байдаг. Таагүй зүйлийн эхлэл нь буруу бодлоос эхлэлтэй. Ингэхээр зовлон үнэн гэдгийн шалтгаан үнэн. Бурууг бодвол зовлон бий болох эхлэл нь тавигдана. Сайн сайхан зүйл сайн сэтгэлээс эхтэй. Нэг удаа ч болов буруу сэтгэл тээхгүй байвал нэг удаа амсах зовлонгийн эхлэлийг хорьж буй хэрэг. Нэг удаа зөв бодлыг төрүүлэх сайны эхлэлийг тавьж байгаа хэрэг. Сайн бодол төрүүлэхийн төлөө чармайх хэрэгтэй.  

Зовлонгийн шалтгаан нь үйл, нисваанис. Тухайлбал, хүн уурлах, онгирох, шунахыг бид хэн нэгнээр заалгаагүй. Нэг л мэдэхэд автсан байдаг. Хүн сэтгэлийн эрхэнд байхад сэтгэл нисваанисийн эрхэнд байдаг. Энэ нь хүн өөрийнхөө хааныг нисваанис болгож байна гэсэн үг. Бид уурламаар санагдсан үедээ уурлаж, уйлмаар санагдсан үедээ уйлдаг. Нисваанис үйлийг бий болгодог. Өөрөөр хэлбэл, нисваанис хүмүүсийг эзэмдэж, чиглүүлж, зовлонг бий болгох үйлийг хурааж буй юм.

Нисваанистай тэмцэх аргыг мэдэхгүй бол зовлон амсана

Зовлонг хорих нь үнэн. Зовлонг бага, хөнгөхөн амсхийн төлөө явах хэрэгтэй. Зовлонгоос хагацуулахын тулд нисваанисыг таньж мэд. Нисваанистай тэмцэх аргыг мэдэхгүй бол зовлон амсана. Зовлон ирэхэд бусдыг буруутгахаас илүү нисваанисыг таньж ав. Хэн таныг яаж чиглүүлээд байгааг олж мэд. Өөрийн сэтгэлээ ажигла. Өөрөө ямар бодолд автаад байгаагаа хар.

Уурыг дарах нь энэрэхүй сэтгэл юм. Энэрэхүй сэтгэлийг бодоход уур багасна

Зовлонг хорих арга нь үнэн. Зовлон, бэрхшээлийг арилгаж болно. Ингэхийн тулд бэрхшээлийн үндсийг суга татах учиртай. Ингэснээр нисваанисийг арилгах юм. Нисваанисийг арилгавал зовлонг арилгана. Буруу бодол их төрвөл зөв бодлыг их бод. Зөв бодол ихэсвэл нисваанис багасна. Ерөнхий төрлөөр нь авч үзвэл, 26 төрлийн нисваанис гэж байдаг. Аль ч нисваанисыг дарахын тулд хоосон чанарыг түлхүү бодох юм. Уурыг дарах нь энэрэхүй сэтгэл юм. Энэрэхүй сэтгэлийг бодоход уур багасна. Хоосон чанарыг бодоход нарийн мөн чанар, нисваанисийн хүчийг сулруулдаг. Хоосон чанарыг ойлгохын тулд бясалгах хэрэгтэй. Нисваанисийг хорихоос өмнө зовлон хоригдохгүй. Хоосон чанарыг илтэд нээсэн сэтгэлийг нарийн болговол зовлонг арилгах зам руу ойртоно.

-Улаанбаатар хотод замын түгжрэлээс эхлээд стресстэж, бухимдах зүйл маш байна. Ийм нөхцөлд яавал стресстэхгүй байх вэ?

-Ямар нэг бэрхшээл ирэхэд нисваанист автахгүй байх. Түүний эсрэг бодлыг олон удаа бодож, бясалга. Үнэхээр уур бухимдал төрөөд байвал цаад хүнд буруу байхгүй гэж олон хэлбэл сэтгэл дадлагашина.

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Сонгуулийн тухай хуулийг өргөн барихыг хойшлууллаа
Халаасны хулгайч нартай хамтардаг гар утасны ченжүүдийг илрүүлжээ
Отгонтэнгэр их сургууль Олон улсын стандартын 2 дахь удаагийн баталгаажуулалтыг амжилттай хамгааллаа.
Отгонтэнгэр их сургуулийн багш нарын орчуулсан "Индра Ганди захирах зөн" номын нээлт боллоо
Өнөөдөр Улаанбаатарт 21 хэм дулаан
Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлэгт тэнцсэн 75 оюутанд батламж гардуулав
Улсын хэмжээнд АИ-92 шатахууны 42 хоногийн нөөцтэй байна
“Quad”-ийн удирдагчдын дээд хэмжээний уулзалт эхэллээ
'BAIGALI“ аппликейшнд 3000 зүйлийн амьтан, ургамлын мэдээлэл багтжээ
Хөдөө аж ахуйн ээлжит тооллогод идэвхтэй хамрагдахыг уриалж байна
Замын-Үүдээр задгай вагоны тээврийг нэвтрүүлж эхэллээ
ОТГОНТЭНГЭР ИХ СУРГУУЛЬ “ХҮҮХДИЙН ХӨГЖИЛ, ТӨЛӨВШИЛ” ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРЛЫГ 10 ДАХЬ ЖИЛДЭЭ ЗОХИОЖ БАЙНА
Шанхай хотод хатуу хөл хорио тогтоохоор болжээ
Уилл Смит тайзан дээр гаргасан үйлдлийнхээ төлөө Крис Рокоос уучлалт гуйлаа
Cургууль, цэцэрлэг, дотуур байрны нүхэн жорлонг шинэчлэхэд 100 тэрбум төгрөг зарцуулна
Өнөө маргаашдаа нутгийн зүүн хэсгээр салхитай хүйтэн байна
Европын холбооны Erasmus+ төслийн хүрээнд “Ажлын байранд суурилсан сургалт” үндэсний хэлэлцүүлэг болно
Гашуунсухайт боомтоор өдөрт 200 тээврийн хэрэгсэл нэвтэрч буйг ирэх сарын 1-нээс 300 болгоно
Өмнөд Солонгосын шинэ Ерөнхийлөгч Юн Сук Ёл гэж хэн бэ?
Японд барилгын ган арматур сүүлийн 14 жилийн хугацаанд дээд цэгтээ хүртэл өсжээ