Улаанбаатарын цэвэр усны хангамж 68 сая орчим шоо метрээр нэмэгдэнэ

2019-02-22

Улаанбаатарын цэвэр усны хангамж 68 сая орчим шоо метрээр нэмэгдэнэ

Монгол Улсын Засгийн газраас 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдөр өргөн мэдүүлсэн “Мянганы сорилтын компакт гэрээ” соёрхон батлах тухай хуулийн төслийг УИХ өнгөрсөн сарын 31-ний өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн баталсан. АНУ-ын Мянганы сорилтын корпорацаас 2014 оны 12 дугаар сард Монгол Улстай хоёр дахь Компакт гэрээ байгуулах шийдвэр гарснаас хойшх хугацаанд гэрээ боловсруулах бэлтгэл ажлыг бүрэн хангаж 2018 оны 5 дугаар сард дуусгасан. Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр Гадаад харилцааны сайд Компакт гэрээнд 2018 оны 7 дугаар сарын 27-ны өдөр гарын үсэг зурсан.

Компакт гэрээ нь 8 зүйл, зургаан хавсралтаас бүрдэх бөгөөд гэрээний санхүүжилт, татвараас чөлөөлөх үндэслэл, гэрээний хэрэгжилтийг дүгнэх болон талуудын хүлээх үүрэг зэрэг нөхцөлийг гэрээнд тодорхой тусгасан.

Компакт гэрээний хүрээнд Америкийн Нэгдсэн Улсын Мянганы сорилтын корпорацаас 350 сая хүртэл ам.долларын буцалтгүй тусламжийг Монгол Улсад үзүүлнэ. АНУ-ын Мянганы сорилтын тухай хуулийн дагуу компакт гэрээ хэрэгжүүлж байгаа улс нь төслийн нийт хөрөнгө оруулалтын 15 хувиас багагүй хэмжээний хөрөнгийг хариуцах үүргийг хүлээдэг. Монголын талаас гаргах санхүүжилтийг хөнгөлөлттэй зээл, тусламж, улсын төсөв зэрэг эх үүсвэрээс гаргана гэж тооцож байна.

Компакт гэрээгээр санхүүжүүлэх мөнгөн хөрөнгөөр Улаанбаатар хотын ус хангамжийг сайжруулах цогц хөтөлбөр хэрэгжих бөгөөд хөтөлбөрийн хүрээнд газрын доорх эх үүсвэрээс ус хангамжийг нэмэгдүүлэх дэд бүтэц, ус цэвэршүүлэх байгууламжийг барьж байгуулна. Хаягдал буюу бохир усыг дахин боловсруулах замаар гарган авсан саарал усыг Дулааны цахилгаан станцуудад нийлүүлснээр усны салбарын тогтвортой байдлыг хангах бодлогын цогц арга хэмжээ хэрэгжихийн зэрэгцээ Улаанбаатар хотын цэвэр усны хангамж одоогийнхоос 68 сая орчим шоо метрээр нэмэгдэнэ гэж тооцож байна. Түүнчлэн Монгол Улс цаашид усны менежментийн бодлогоо улам боловсронгуй болгох боломж бүрдэнэ. 

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Шинжилгээ авах цэгүүд өнөөдрөөс иргэдэд үйлчилнэ
А.Амбасэлмаа: “Монос” эмийн сангийн 4 хүн, БЗД-ийн ТҮК-ийн 3 болон бусад голомтоос нийт 9 хүнээс коронавирус илэрлээ
Эмээлтэд замын хайрга, дайрга бэлтгэх зорилгоор тэсэлгээ хийжээ
Эдгэрсэн 38 хүн эмнэлгээс гарчээ
БЗД-ийн 17-р хороонд хийсэн тандалтаар ковид-19-ийн 50 тохиолдол илэрчээ
“Австралийн нээлттэй тэмцээн”-ийг зорьсон 47 тоглогчоос COVID-19-ийн халдвар илэрчээ
"The Voice of Mongolia 2020" шоу Азийн телевизийн наадмын шагнал хүртжээ
Цахилгаан бараа, гар утасны худалдаа, цанын бааз зэрэг үйлчилгээний байгууллагууд өнөөдрөөс хэвийн ажиллаж эхэллээ
Хөвсгөлийн Ханхад өнгөрсөн шөнө дахин 4 удаа газар хөдөлжээ
Улаанбаатарт өдөртөө 11 хэм хүйтэн
Хакүхо М.Даваажаргал гэртээ эмчлүүлж байна
Италид онц байдлын дэглэмийг дөрөвдүгээр сарын 30 хүртэл сунгав
Дорноговь аймгийн Замын-Үүд ЭРҮҮЛ БҮС боллоо
Хан-Уул дүүргийн цагдаагийн алба хаагчаас халдвар илэрчээ
Нийслэлийн хэмжээнд “Ковид-19” халдварын шинжилгээнд 14.004 хүн хамрагдлаа
QR ашиглалт хангалтгүй байгаа ААН-үүдийн үйл ажиллагааг зогсооно
Азын дугаарын дэнчин 50.000 төгрөгөөс эхэлнэ
Төрийн тусгай албан хаагчдын эмнэлэг хөл хорио тогтоож, шинжилгээ авч байна
Ирэх долоо хоногт дулаарч, өдөртөө -7 градус болно
ХӨСҮТ: Шинээр 12 хүний шинжилгээнд Коронавирус илэрлээ