Индонезид олон нийтийн газар тэврэлдсэн залуу хосыг ташуурдаж шийтгэжээ

2019-02-01

Исламын хатуу хууль үйлчилдэг Индонезийн Ачех мужид олон нийтийн газарт тэврэлдсэн хос залуусыг өчигдөр ташуурдаж шийтгэжээ.

Ачех мужийн төвд сүмийн гадна цугларсан олон зуун хүний нүдэн дээр 18 настай оюутан бүсгүйг нас чацуу найз залуугийнх нь хамт тус бүр 17 удаа ташуурдсан байна.

Суматра арлын энэ мужид мөрийтэй тоглох, согтууруулах ундаа хэрэглэх, ижил хүйстэнтэйгээ хурьцах, гэр бүлээс гадуур явалдах зэрэгт саваа модоор ташуурдах шийтгэл оноодог юм.

Ташуурдуулахаасаа өмнө гэм буруутнууд хэдэн сарын турш шоронд хоригддог. Индонез улс нь дэлхийн хамгийн олон муслим хүн амтай улс боловч ганцхан Ачех мужид Исламын хатуу хууль үйлчилдэг ажээ.

Өнгөрсөн сард насанд хүрээгүй охидтой бэлгийн харилцаанд орсон хоёр эрийг тус бүр 100 удаа ташуурдан шийтгэж байв.

Хүний эрхийн байгууллагууд Ачех мужид тогтсон шариатын хууль ёсыг цуцлахыг шаарддаг бол Индонезийн ерөнхийлөгч Жоко Видодо мөн ингэхийг уриалж байжээ.

Гэвч 98 хувь нь Ислам шашинтай Ачех мужийн таван сая иргэний олонх нь шариатын хуулийг дэмждэг нь үүнд саад болдог юм. 

Энэ оны эхээр тус мужийн захиргаа ташуурдах шийтгэлийг олны нүднээс далд гүйцэтгэнэ гэж амлаж байсан ч зарим хэсэгт нь хүмүүсийн нүдний өмнө хэрэгжүүлсэн хэвээр байна.

Ачех мужид салан тусгаарлах үзлийг бууруулахын тулд Индонезийн төв засгийн газар 2001 онд өөртөө засах эрх олгож байжээ.

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

775 сая төгрөгийн алтыг хил нэвтрүүлэхийг завджээ
Их шар хоолойн төгөл дэх булгийн эхийг хамгаалалтад авчээ
Зургаан настнуудын зугаатай агшин, хөгжилтэй үгнүүд
Залуу үе хар тамхины хар ангал руу унасаар байх уу?
Жүдогийн шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар Х.Болдбаатарыг томиллоо
Хөшигийн хөндийн нисэх буудлыг Улаанбаатартай холбосон тууш замын хөдөлгөөнийг нээлээ
Венецэд гадаа тамхи татахыг хориглож магадгүй
Төрийн албаны ерөнхий шалгалтын тов гарчээ
Дарханы замыг 11 дүгээр сард ашиглалтад оруулна гэж ард иргэдийг хуурах хэрэг юу байна
VW групп масс зах зээлд зориулсан анхны бүрэн цахилгаан автомашинаа танилцууллаа
Хойд Солонгос хоёр удаа пуужин харвалаа
Монгол улсын хүн ам өсдөггүй шалтгаан нь үр хөндөлт
Мун Жэ Ин Сөүлийн прокуроруудтай “дайн зарлав”
Баянзүрх дүүргийн хоёрдугаар хороонд 200 хүүхдийн шинэ цэцэрлэг нээгдлээ
10260 тонн шахмал түлш борлуулжээ
Их сургуулийн элсэлтийн эсээг хэрхэн бичих вэ?
АНУ, БНХАУ-ын худалдааны дайн бусад орныг хямралд орууллаа
Холимог тулааны аварга Д.Батсүмбэрэл өрсөлдөгчөө ялжээ
Явган хүний гарцуудыг цөөрүүлжээ
Вьетнам улсыг таниулах үзэсгэлэн худалдаа нээгдлээ