Малайзад амиа алдсан Ш.Алтантуяагийн гэрч зургийг хуурамч гэв

2019-01-25

Малайзад амиа алдсан Ш.Алтантуяагийн гэрч зургийг хуурамч гэв

Монгол Улсын иргэн Ш.Алтантуяагийн амь насыг хөнөөсөн буруутай этгээдүүдийг  шүүх хурал өнөөдөр /2019.01.25/ дөрөв дэх өдрөө үргэлжилнэ. Өчигдрийн шүүх хурал дээр хохирогчийн талын гэрчээр талийгаач Ш.Алтантуяагийн үеэл О.Бурмаа, эцэг С.Шаарийбуу нар гэрчийн мэдүүлэг өгсөн байна.

О.Бурмаа гэрчийн мэдүүлэг өгч байхдаа шүүх хурал дээр дэлгэсэн нотлох баримтууд дунд хавсаргасан энэ хэргийн гол захиалагч гэх Абдул Разак Багинда болон Малайзын экс ерөнхий сайд асан Нажиб Разак нартай талийгаач Ш.Алтантуяагийн Парист авахуулсан гэх зураг хуурамч байна гэж үзэж байгаагаа хэлжээ. “Хамгийн муу фотошоптсон зураг байна. Энэ нь 2005 онд Ш.Алтантуяагийн надад харуулсан зураг биш байна. Миний харсан зураг дээр дээрх гурван хүн гурвуулаа инээсэн байсан. Энэ зураг дээрх эмэгтэй ч Ш.Алтантуяа биш байна. Зүгээр л түүнтэй маш төстэй эмэгтэйн нүүрийг залгасан байна” гэжээ.

Харин эсрэг талын өмгөөлөгч Манжийт Сингх Диллон О.Бурмааг зурагны талаар анхнаасаа  худал мэдүүлэг өгч байна гэж үзэж байгаа юм байна.

Манжийт: Та өмнөх мэдүүлэгтээ Ш.Алтантуяагаас зураг дээрх хоёр эрэгтэйн нэрийг асуусан гэж хэлсэн. Яагаад тэдний нэрийг асуусан юм бэ?

О.Бурмаа: Тухайн үед мэдүүлэг өгөхдөө би санаагаа буруу хэлсэн байна.

Манжийт: Та 2004-2005 онд Багинда болон Ш.Алтантуяа нартай гурван удаа уулзсан гэсэн мөртлөө 2005 онд тэр зургийг хараад Багинда болон экс ерөнхий сайдын нэрийг асуусан гэж байна.

О.Бурмаа: Тиймээ. Би мэдүүлэг өгөхдөө алдсан байна. Би тухайн үед ерөнхий сайд байсан Нажибыг танихгүй учраас түүний нэрийг асуусан гэж хэлэх гэж байсан юм.

Манжийт: Та худал ярьж байна.

О.Бурмаа: Тангараглая. Миний ярьсан бүх зүйл үнэн.

Гэрч, Ш.Алтантуяагийн үеэл О.Бурмаа

О.Бурмаа нь нэгдүгээр сарын 23-ны өдрийн шүүх хурал дээр мэдүүлэг өгөхдөө “Ш.Алтантуяагийн аллагын гол захиалагч гэгдээд байгаа Абдул Разак Багинда, Малайзын ерөнхий сайд асан Нажиб Разак нартай хамт 2005 онд Парист авхуулсан зургаа талийгаач 2005 онд монгол дахь гэртээ байхдаа түүнд харуулж байсан. О.Бурмаа түүнээс зураг дээрх хоёр эрэгтэйг хэн болохыг асуухад Малайзын ерөнхий сайд Нажиб Разак болон түүний хамтрагч Абдул Разак Багинда гэж танилцуулсан. Зураг дээрх хоёр эр хоёулаа ижил Разак гэсэн овогтой болохоор нь би ах дүүс юм уу гэж асуухад зүгээр л найзууд, бизнесийн хамтрагчид гэж хэлж байсан. Харин дараа нь Ш.Алтантуяа Багинда гэгчтэй хайр сэтгэлийн холбоотой болох нь тодорхой болсон” хэмээн ярьжээ.

Мөн гэрч О.Бурмаа нь талийгаач Ш.Алтантуяа болон Багинда хоёртой 2004-2005 оны хооронд гурван ч удаа уулзаж байснаа өмнөх шүүх хурал дээр хэлсэн байна. О.Бурмааг 2004 онд Хонконгод байхад нь талийгаач бүсгүй Багиндатай хамт тэднийд амралтаараа зочилж байсан ба тухайн үед Багиндаг “найз” гэж хэлж байсан ч удалгүй дотно харилцаатай гэдгээ хэлсэн гэнэ. Үүний дараа О.Бурмаа болон Ш.Алтантуяа нар 2005 оны нэгдүгээр сард Хонгконгоос Шанхайд ирэхэд онгоцны буудал дээр Багинда тоссоноор тэд хоёр дахь удаагаа уулзжээ. Мөн оныхоо гуравдугаар сард Сингапурт О.Бурмааг очиход Алтантуяа, Багинда нар угтаж авснаар гурав дахь удаагийн уулзалт болсон байна.

Эх сурвалж: freemalaysiatoday

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Эмэгтэй хүний цогцос олдсон хэрэгт холбогдуулж хоёр хүнийг баривчилжээ
Сэргээгдэх эрчим хүчний тухай хуульд ямар өөрчлөлт оров
ТАНИЛЦ: Тусгай хамгаалалтад орох есөн газар
Үүнээс хойш, түүнээс цааш зээл авбал үйлдвэр, үйлчилгээний салбарт зориулдаг байя
АНУ Венесуэлийн эсрэг авсан хоригоо өргөтгөв
Насанд хүрээгүй гэрч, хохирогчийг хамгаалах шинэ зохицуулалттай болох нь
Тайваниас харилцаагаа тасалсан Соломоны арлуудын ерөнхий сайдтай АНУ-ын дэд ерөнхийлөгч уулзахаас татгалзжээ
775 сая төгрөгийн алтыг хил нэвтрүүлэхийг завджээ
Их шар хоолойн төгөл дэх булгийн эхийг хамгаалалтад авчээ
Зургаан настнуудын зугаатай агшин, хөгжилтэй үгнүүд
Залуу үе хар тамхины хар ангал руу унасаар байх уу?
Жүдогийн шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар Х.Болдбаатарыг томиллоо
Хөшигийн хөндийн нисэх буудлыг Улаанбаатартай холбосон тууш замын хөдөлгөөнийг нээлээ
Венецэд гадаа тамхи татахыг хориглож магадгүй
Төрийн албаны ерөнхий шалгалтын тов гарчээ
Дарханы замыг 11 дүгээр сард ашиглалтад оруулна гэж ард иргэдийг хуурах хэрэг юу байна
VW групп масс зах зээлд зориулсан анхны бүрэн цахилгаан автомашинаа танилцууллаа
Хойд Солонгос хоёр удаа пуужин харвалаа
Монгол улсын хүн ам өсдөггүй шалтгаан нь үр хөндөлт
Мун Жэ Ин Сөүлийн прокуроруудтай “дайн зарлав”