2019-01-24
Дуучин Алиша Кис хөгжмийн нэр хүндтэй наадам болох Grammy-2019-ийг хөтөлнө. Америкийн Лос Анжелес хотын Стейплс-центрт ирэх 2-р сарын 10-нд болох хөгжмийн нэр хүндтэй наадмыг хөтлөх үүргийг Алиша Кисд даалгаж, дуучин бүсгүй энэхүү урилгыг дуртайяа хүлээн авчээ. Алиша Кис өөрөө энэхүү наадамд уран бүтээлээрээ нэр дэвшин өрсөлдөж, нийтдээ 15 удаа Grammy хүртэж байжээ.
ЦАГ АГААР
°C/°C
°C/°C
°C/°C
Төстэй мэдээнүүд