"Хувьсгалт Монгол" танкийн бригадыг Улаан армид бэлэглэв /1943.01.12/

2019-01-07

1925.01.08 Шүүх яамны дэргэд “Шүүх таслах зөвлөл” байгуулагдав.

1926.01.08 Олон аймаг хошуудад суух Төлөөний түшмэдийг татан буулгах тухай Засгийн газрын шийдвэр гаргав.

1929.01.09 Монголын зохиолчдын эвлэлийн суурь болох “Хувьсгалч уран зохиолчдын бүлгэм” байгуулагдав.

1943.01.12 Монголын ард түмний хөрөнгөөр бүтээсэн “Хувьсгалт монгол” танкийн бригадыг Улаан Армид хүлээлгэн өгөв.

1960.01.11 БНМАУ-ын СнЗ-ийн нэгдүгээр орлогч дарга н.Моломжамц, н.Лувсан нар БНХАУ-аас БНМАУ-д суугаа Элчин сайд Сье Фушэн тэргүүтэй Хятадын Засгийн газрын төлөөлөгчидтэй уулзав. Эдгээр төлөөлөгчид ойрын хугацаанд Хятадаас Монголд тусламжаар ноосон нэхмэлийн үйлдвэр барьж өгөхөөр тогтсон байна.

1962.01.13 “БНХАУ-ын Засгийн газар БНМАУ-ын Засгийн газар соёлын хамтын ажиллагааны 1962 оны төлөвлөгөө”-нд гарын үсэг зурав. Уг гэрээнд Хятадын Гадаад орнуудтай соёлоор харилцах нийгэмлэгийн орлогч дарга Жан Жиян болон Монголоос Хятадад суугаа Элчин сайд н.Шарав нар гарын үсэг зуржээ.

1963.01.08 Үзэл суртлын ажилтан нарын улсын зөвлөгөөн Улаанбаатар хотод болов.

1968.01.11 БНМАУ-Норвегийн вант улстай дипломат харилцаа тогтоов.

1976.01.14 Улаанбаатар хотод шинжлэх ухаан соёлын ордныг нээх ёслол болов.

1992.01.13 Монгол Улсын шинэ үндсэн хуулийг батлав.

2000.01.07 Монгол Улсын хоёр дахь ерөнхийлөгч Н.Багабанди Монгол Улсын үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан хуульд бүхэлд нь хориг тавив. Энэ асуудлаар Төрийн байгуулалтын байнгын хороо, Хууль зүйн байнгын хороо хуралдаж, УИХ-ын нэгдсэн хуулиар хэлэлцэхээр шийдвэрлэв. Ингээд нэгдсэн хурлаар уг асуудлыг хэлэлцээд ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авах боломжгүй гэж үзэв.

2002.01.07-12 Монгол Улсын ерөнхий сайд Н.Энхбаяр БНХАУ-д албан ёсны айлчлал хийв.

2006.01.12 Тяньжиний “Бай Лун” вакум цонх хаалганы компани Монгол Улсын барилгын салбарын төлөөлтэй найрсаг хэлэлцээ хийн, хаалга цонх хийхэд хэрэглэгдэх PVC-U материалыг борлуулах хамтын  хөрөнгө оруулалттай хаалга, цонх үйлдвэрлэх компани Монгол Улсад байгуулах тухай тохиролцоонд хүрэв.

 2012.01.09 Монгол Улсын дөрөв дэх ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Чингис хаан-Тэмүжиний мэндэлсэн огноог албан ёсны болгож, ёсчлох тухай зарлиг гаргав.

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Сонгуулийн тухай хуулийг өргөн барихыг хойшлууллаа
Халаасны хулгайч нартай хамтардаг гар утасны ченжүүдийг илрүүлжээ
Отгонтэнгэр их сургууль Олон улсын стандартын 2 дахь удаагийн баталгаажуулалтыг амжилттай хамгааллаа.
Отгонтэнгэр их сургуулийн багш нарын орчуулсан "Индра Ганди захирах зөн" номын нээлт боллоо
Өнөөдөр Улаанбаатарт 21 хэм дулаан
Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлэгт тэнцсэн 75 оюутанд батламж гардуулав
Улсын хэмжээнд АИ-92 шатахууны 42 хоногийн нөөцтэй байна
“Quad”-ийн удирдагчдын дээд хэмжээний уулзалт эхэллээ
'BAIGALI“ аппликейшнд 3000 зүйлийн амьтан, ургамлын мэдээлэл багтжээ
Хөдөө аж ахуйн ээлжит тооллогод идэвхтэй хамрагдахыг уриалж байна
Замын-Үүдээр задгай вагоны тээврийг нэвтрүүлж эхэллээ
ОТГОНТЭНГЭР ИХ СУРГУУЛЬ “ХҮҮХДИЙН ХӨГЖИЛ, ТӨЛӨВШИЛ” ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРЛЫГ 10 ДАХЬ ЖИЛДЭЭ ЗОХИОЖ БАЙНА
Шанхай хотод хатуу хөл хорио тогтоохоор болжээ
Уилл Смит тайзан дээр гаргасан үйлдлийнхээ төлөө Крис Рокоос уучлалт гуйлаа
Cургууль, цэцэрлэг, дотуур байрны нүхэн жорлонг шинэчлэхэд 100 тэрбум төгрөг зарцуулна
Өнөө маргаашдаа нутгийн зүүн хэсгээр салхитай хүйтэн байна
Европын холбооны Erasmus+ төслийн хүрээнд “Ажлын байранд суурилсан сургалт” үндэсний хэлэлцүүлэг болно
Гашуунсухайт боомтоор өдөрт 200 тээврийн хэрэгсэл нэвтэрч буйг ирэх сарын 1-нээс 300 болгоно
Өмнөд Солонгосын шинэ Ерөнхийлөгч Юн Сук Ёл гэж хэн бэ?
Японд барилгын ган арматур сүүлийн 14 жилийн хугацаанд дээд цэгтээ хүртэл өсжээ