Сонсогч хүү “Ээжээ тандаа хайртай шүү, сайхан амьдраарай” гэх зурвас үлдээгээд амиа егүүтгэжээ

2018-12-27

-ХУУЛЬ САХИУЛАХЫН ИХ СУРГУУЛИЙН СОНСОГЧ СУРГУУЛЬ 
ДЭЭРЭЭ АМИА ХОРЛОЖЭЭ-

Шинэ жилийн баярын өдрүүдэд сэтгэл гутрал, гэр бүлийн үл ялих маргаанаас эсвэл архи  согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн үедээ өөрийгөө боомилж нас барах тохиолдол гарсаар байна. Хууль сахиулахын их сургуулийн хоёр сонсогч, нэг багш сургууль дээрээ нас барсан харамсалтай хэрэг гарчээ.

Эх сурвалжийн мэдээлж буйгаар ажлын байран дээрээ их хэмжээний архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн тус сургуулийн багш Н нь өрөөндөө нас барсан аж. Тухайн багш нь ходоодны хорт хавдартай байсан гэх  ба нэг дор их хэмжээний согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн нь амь насаа алдах шалтгаан болжээ. Мөн одоогоос арав гаруй хоногийн өмнө тус сургуулийн нэгдүгээр дамжааны сонсогч есөн давхраас унаж нас барсан байдалтай олдсон байна. Тус талийгаач сонсогч өөрийн амьдардаг Хууль сахиулахын их сургуулийн багш, ажилчдын байрны есөн давхраас унаж нас барсан байсныг цагдаагийн байгууллагын алба хаагчид олжээ. Түүнчлэн өчигдөрхөн гэхэд л тус сургуулийн цайны газрын доод давхарт нэг сонсогч өөрийгөө боомилсон байдалтай нас барсан байж.

Тодруулбал, энэ сарын 25-ны өдрийн 15:14 цагт Баянзүрх дүүргийн наймдугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хууль сахиулахын их сургуулийн буюу хуучнаар Цагдаагийн академийн сонсогч амь насаа алдсан хэрэг гарчээ. Талийгаач нь Завхан аймгийн Отгон сумын харъяат эрэгтэй 22 настай Ө байсан бөгөөд тус сургуулийн 317-р дамжааны сонсогчоор суралцаж байжээ. Амиа алдсан сонсогч нь сургуулийнхаа нэгэн охинтой үерхдэг байсан гэх мэдээлэл байгаа юм. Харин амиа алдсан өдөр үерхдэг охинтойгоо маргалдаж улмаар өөрийгөө боомилсон байж болзошгүй байна.

-ЦАЙНЫ ГАЗРЫН ДООД ДАВХРЫН УСНЫ ШУГАМААС 
ӨӨРИЙГӨӨ БООМИЛСОН БАЙЖЭЭ-

Эх сурвалжийн мэдээлж буйгаар, талийгаач сонсогч нас барахынхаа өмнө ээж рүүгээ “Ээжээ би таньдаа үнэхээр их хайртай шүү, Та минь намайг байхгүй ч сайхан амьдраарай” хэмээн зурвас илгээжээ. Хүүгийнхээ илгээсэн зурвасыг ээж нь уншаад эргэж залгасан боловч утас нь унтарсан байсан гэх. Ийнхүү талийгаач хүүгийн ээж Хууль сахиулахын их сургууль руу даруй холбогдон “Миний хүү сэжиг бүхий мессеж илгээгээд утас нь салчихлаа” хэмээн мэдээлсэн байна. Мэдээллийн дагуу тус сургуулийн бүх сонсогч нар хамтран сургуулийн хашаа, байрыг самнах ажиллагаа явуулсан. Самнах ажиллагааны үеэр талийгаач Ө нь цэргийн цайны газрын зоорийн давхрын усны шугамаас 1,2 метр цүнхний хар өнгийн оосроор өөрийгөө боомилж нас барсан байжээ. Хэргийн газарт тус дүүргийн жижүүрийн бүрэлдэхүүн, шинжээч эмч оролцуулан үзлэг шалгалт хийхэд талийгаач сонсогч гадны нөлөөгүй өөрийгөө боомилсон байсан аж.

Уг хэргийг Баянзүрх дүүргийн цагдаагийн гуравдугаар хэлтэст Эрүүгийн хэрэг нээн мөрдөн шалгаж байна.

Энэхүү болсон хэргийн талаар Хууль сахиулахын их сургуультай холбогдож тодруулга авсан юм. Тус сургуулийн ажилтан хэлэхдээ: “Манай  сургууль дээр огт тийм хэрэг болоогүй. Энэ талаар мэдээлэл алга байна” хэмээн дээрх мэдээллийг нуусан юм.

Эх сурвалж: MEDEE.MN

Сэтгэгдэл үлдээх

batjargal:2018-12-27 20:51:43
hudlaa bhaa eh surwalj alga hudlaa medeell btii opuulj bai !
gg:2018-12-27 15:48:08
xudlaaa ex survalj n todorxooguii

ЦАГ АГААР

  • Лхагва
    21°C/5°C
  • Пүрэв
    18°C/7°C
  • Баасан
    18°C/5°C

Төстэй мэдээнүүд



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

775 сая төгрөгийн алтыг хил нэвтрүүлэхийг завджээ
Их шар хоолойн төгөл дэх булгийн эхийг хамгаалалтад авчээ
Зургаан настнуудын зугаатай агшин, хөгжилтэй үгнүүд
Залуу үе хар тамхины хар ангал руу унасаар байх уу?
Жүдогийн шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар Х.Болдбаатарыг томиллоо
Хөшигийн хөндийн нисэх буудлыг Улаанбаатартай холбосон тууш замын хөдөлгөөнийг нээлээ
Венецэд гадаа тамхи татахыг хориглож магадгүй
Төрийн албаны ерөнхий шалгалтын тов гарчээ
Дарханы замыг 11 дүгээр сард ашиглалтад оруулна гэж ард иргэдийг хуурах хэрэг юу байна
VW групп масс зах зээлд зориулсан анхны бүрэн цахилгаан автомашинаа танилцууллаа
Хойд Солонгос хоёр удаа пуужин харвалаа
Монгол улсын хүн ам өсдөггүй шалтгаан нь үр хөндөлт
Мун Жэ Ин Сөүлийн прокуроруудтай “дайн зарлав”
Баянзүрх дүүргийн хоёрдугаар хороонд 200 хүүхдийн шинэ цэцэрлэг нээгдлээ
10260 тонн шахмал түлш борлуулжээ
Их сургуулийн элсэлтийн эсээг хэрхэн бичих вэ?
АНУ, БНХАУ-ын худалдааны дайн бусад орныг хямралд орууллаа
Холимог тулааны аварга Д.Батсүмбэрэл өрсөлдөгчөө ялжээ
Явган хүний гарцуудыг цөөрүүлжээ
Вьетнам улсыг таниулах үзэсгэлэн худалдаа нээгдлээ