Монголчууд үндэсний тусгаар тогтнолоо зарлав /1911.12.29/

2018-12-24

1911.12.29  Монгол Улсын түүхэнд 200 гаруй жил үргэлжилсэн Манж Чин гүрний ноёрхлыг эцэс болгон Монголчууд үндэсний тусгаар тогтнолоо зарлав.

1911.12.30 Улсын оны цолыг “Олноо өргөгдсөн” хэмээн нэрлэж, улсын нийслэлийг Их хүрээгээр сонгон, “Нийслэл хүрээ” гэж нэрийдэв. Богд хааныг Нийслэл хүрээнээ ширээнд залав.

БЕШГ-аас Улиастайг Манжийн цэргээс чөлөөлөх цэргийг баруун хоёр аймгаас дайчлан гаргах зарлиг гаргав.

1934.12.28 Улсын XIX бага хурал хуралдав. Сангийн яамны дэргэд Улсын даатгалын газрыг “Улсыг аюулаас урьдчилан хамгаалах газар” нэртэйгээр байгуулжээ.

Алтай аймгийг татан буулгаж, Завхан аймагтай нэгтгэв.

Тариалангийн аймгийн Сэлэнгэ болгон өөрчлөв.

Аймгуудын III их хурал хуралдав.

Цэргийн сурган боловсруулах газрыг “Цэргийн улс төрийн газар” болгон өөрчлөв.

“Ард” кино театр ашиглалтад оров.

Улаанбаатар хотноо анхы рашаан сувиллын газар байгуулагдав.

Том хүрээ, хийдүүдийн дэргэд Засгийн газрын төлөөлөгч суух болов.

Д.Нацагдорж “Учиртай гурван толгой” зохиолоо бичжээ.

Түүхч А.Амар “Монголын товч түүх” зохиолоо бичжээ.

Түүхч, манжич Бат-Очир нас баржээ /1866-/

Б.Я. Владимирцовын “Монголчуудын нийгмийн байгуулал” зохиол хэвлэгдэв.

1952.12.29 “БНМАУ БНХАУ-ын хооронд эдийн засаг, соёлын хамтын ажиллагааны гэрээ” – г солилцох ёслол Улаанбаатар хотод болов.

1954.12.29 Улаанбаатар-Бээжингийн чиглэлийн төмөр замын нээлт болов.

1955.12.24 БНМАУ-Энэтхэгийн хооронд дипломат харилцаа тогтоов.

1955.12.25 НҮБ-ын X чуулганаар БНМАУ-ыг НҮБ-д элсүүлэх тухай хэлэлцүүлсэнтэй холбогдуулан БНМАУ-ын Засгийн газраас мэдэгдэл гаргав. Энэ чуулганаар БНМАУ-ыг НҮБ-д элсүүлэхэд БНХАУ-аас татгалзсан тул уг асуудлыг хойшлуулсан юм.

1958.12.29 БНМАУ болон БНХАУ Засгийн газар, БНМАУ-д эдийн засаг, техникийн буцалтгүй тусламж үзүүлэй тухай хэлэлцээрт гарын үсэг зурав. БНМАУ-ын Засгийн газрын хүсэлтийг үндэслэн БНХАУ-ын Засгийн газраас 11 сая гаруй ам.долларыг урт хугацааны зээл олгох мөн эдийн засаг, техникийн буцалтгүй тусламж үзүүлэх заалтын дагуу БНМАУ-д хоёр ДЦС, гурван хэсэг бетонон зам гүүр, шувууны аж ахуй, элсэн чихрийн үйлдвэр, архины үйлдвэр, өнгөт төмөрлөгийн жижиг үйлдвэр болон 5000 шоо дөрвөлжин талбай орон сууц барьж өгөх, БНМАУ-ын Засгийн газар 1962 оноос 15 жилийн дотор уг зээлийг төлж дуусгах ёстой аж.

1961.12.25 БНХАУ-аас Монголд нийт 12 мянган ваттын хүчин чадалтай цахилгаан станц барьж, Монголын Засгийн газарт хүлээлгэн өгөв. Уг цахилгаан станц нь 1958 оны арванхоёрдугаар сарын 29-нд байгуулсан Монгол-Хятадын эдийн засаг, техникийн туслажийн хэлэлцээрийн дагуу хийсэн ажил юм.

1961 онд байгалийн гамшиг тохиолдсон БНХАУ-д БНМАУ-ын Засгийн газраас 1000 тн үхэр болон хонины мах, 6000 тн гурил болон 10 мянган тонн буудай илгээн тусламж үзүүлэв.

1978.12.28 Монголын пионер сурагчдын хөдөлмөр соёлын улсын анхдугаар чуулган нээгдэв.

БНМАУ-ын үйлчилгээний гавьяат ажилтан цолыг П.Аюурзана, Х.Мяхлааш, Г.Отгон, С.Отгонбор нарт олгожээ.

БНМАУ-ын нам засгийн төлөөлөгчид БНСЧСУ-д айлчлав. БНМАУ-БНСЧСУ-ын хооронд эдийн засаг, соёл, шинжлэх ухаан, техникийн хамын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурав.

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

1-5 дугаар ангийн сурагчдад Монгол ёс, хүмүүжлийн хичээл орно
Франц улс юу хүлээж байна вэ?
Тарваган тахлын эсрэг дархлаажуулалт ирэх долоо хоногт орон даяар эхэлнэ
ЗГ: Хөх хот дахь Ерөнхий консулыг эгүүлэн татлаа
NASA-гийн судлах дараагийн сансрын биет нь Санчир гарагийн дагуул Титан байна
“Их 20”-ийн уулзалтын гол дүрүүд
Хөшигийн хөндийн нисэх буудлын менежментийн төслийг Монгол, Японы хамтарсан компани концессоор хэрэгжүүлэхээр боллоо
З.Орхонсүрэн: Цаг алдсаны улмаас хутгалуулсан иргэн цус алдаж, ухаан балартсан байсан
Хүүхдэд өгч болохгүй хориотой эмийн жагсаалт
Залуусыг буруу зүйлд уриалж буй шинэ цагийн ХИП ХОП
Үсчин, гоо сайхны газрууд хэрэглэсэн багажаа халдваргүйжүүлдэггүй зөрчил нийтлэг илэрчээ
Мадурогийн амийг хорлох хуйвалдааныг илрүүлснээ Венесуэлийн засгийн газар зарлажээ
Европ тивд хагас тонн жинтэй шувуу хүмүүстэй зэрэгцэн амьдарч байсныг эрдэмтэд баталжээ
Ж.Ганхуяг: Гарцын тэмдэглэгээг тодотгохын тулд шар хаалгануудыг байрлуулсан
Монголд хар тамхи байнга хэрэглэдэг 708 хүн байна
Наадмын түүхийг гажуудуулсан алдас буюу баримтат үнэн оршвой
Азийн улс төрийн намуудын олон улсын бага хурлыг Монгол улсад зохион байгуулахаар болов
Европын амьтны хүрээлэнгүүдэд төрсөн хирснүүдийг Руанда руу шилжүүлжээ
Виктория Бекхэм нууцаа ”задаллаа”
"Ираны эсрэг АНУ-ын хоригууд бол эдийн засгийн терроризм"