Монголчууд НҮБ-д хандан утааны эсрэг гарын үсэг цуглуулж байна

2018-12-13

Монголчууд утааны эсрэг арга хэмжээ авч өгөхийг НҮБ-аас хүсэж, change.org сайтаар дамжуулан гарын үсэг цуглуулж байна.

Иргэн Б.Бат-Энхийн бичсэн "Death from Smog in Mongolia #HumanRights" хүсэлтэд Монгол Улсын Засгийн газарт арга хэмжээ авахад түлхэц үзүүлэхийг НҮБ-аас хүссэн бөгөөд одоогоор 8000 орчим хүн нэгдээд байгаа аж.

Тэрбээр "Өвөл болгон Монголын нийслэл Улаанбаатар хортой нүүрсний утаагаар бүрхүүлж байна. Энэ нь хотын тээврийн хэрэгслээс болж байгаа юм биш. Москва хот сая сая автомашинтай ч тэд агаарын бохирдлын асуудалтай тулгараагүй.

-30 градусын хүйтэнд гэр бүлээ дулаан байлгах гэсэн хүмүүс хямд бөгөөд хамгийн боломжийн нүүрсээр гэрээ дулаацуулж байгаа ч аажмаар үхэж, бас бусдыг хордуулж байгаа юм. Улаанбаатар хотод Монгол Улсын хүн амын тал нь амьдардаг бөгөөд бүгд цэвэр агаараар амьсгалах эрхээ алдаад байна. 

Энэ бол жилээс жилд энэ асуудлыг шийдэхгүй байгаа манай Засгийн газар болон парламентын гишүүдийн хийж байгаа хүний эрхийн эсрэг хүчирхийлэл гэж үзэж байна. 

Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотын оршин суугчийн хувьд Засгийн газрыг ажлаа хийхийг шаардаж,  Монголын иргэдийг аймшигтай нөхцөл байдлаас ангижруулж өгөхийг хүсэж байна. 

Хүндэтгэсэн, 

Б.Бат-Энх" гэжээ.

Та нэгдэхийг хүсвэл ЭНД дарна уу.

Change.org дэлхийн өнцөг булан бүрээс асуудлаа шийдүүлэхийг, аливааг өөрчлөхийг хүссэн 263 сая хүн хандсан байна. Түүнээс 196 орны 31591 хүн амжилтад хүржээ. Олон хүн хандаж, хуваалцах тусам шийдвэр гаргах түвшний хүмүүст илүү хурдан хүрдэг аж. 

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Нэг өрхийн сарын дундаж бодит нийт орлого өмнөх улирлаас 6.6 хувиар өслөө
Үндсэн хуулийн цэц хуралдана
Энэ жилийн хамгийн үнэтэй 10 автомашины брэнд
Б.Хурц нарын есөн хүнд холбогдох гэм буруугийн шүүх хурал өнөөдөр болно
Д.Нямхүү: Дахин хоёр хүн эмчилэгдэж, ХӨСҮТ-ээс гарлаа
Баянзүрх дүүрэгт МАН-аас рейтинг өндөртэй улстөрчид үзэх нь
Хулгайлсан автомашиныхаа арлын дугаарыг өөрчлөн зарж борлуулах гэж байсныг илрүүллээ
Хотын төвийн авто зогсоолуудыг нэгдсэн менежментэд оруулж эхэллээ
Алтанбулаг боомтоор орж ирсэн 205 иргэнийг Орхон, Сэлэнгэ, Дархан-Уул аймагт тусгаарлажээ
Улаанбаатар хотод эм, эмнэлэгийн хэрэгслийн төвлөрсөн агуулахыг барьж байгуулна
Узбекистанд их, дээд сургуулийн элсэлтийн шалгалтыг хялбаршуулсан хэлбэрээр зохион байгуулна
Шүүх Э.Оюунболд аваргын нэхэмжлэлийг хэрхэн шийдэх вэ?
БНХАУ-ын пуужин Атлантын далайд унаж дэлбэрчээ
Хахууль авсан хэрэгт холбогдсон шүүгчдийн гэм буруутай, эсэхийг хэлэлцэж эхэллээ
Сонгуулийн маргааш л бут үсрэх Ардчилсан намын түр эвлэрэл
COVID-19: Халдварласан хүний тоо 4,525,000 давж, 303,371 хүн нас баржээ
Хамгийн олон хууль санаачилж батлуулсан гишүүд
УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн ХОМ авах сүүлийн хугацаа энэ сарын 19
Хэнтий аймагт орон нутгийн замын хөдөлгөөнийг хязгаарлана
Цаг агаарын гамшигт үзэгдлээс сэрэмжлүүлж байна!