2018-11-07
Queensland” их сургууль болон амьд байгалийг хамгаалах сангийн /WCS/ судлаачид “Nature”сэтгүүлд дэлхий дээрх онгон байгалийг хэвээр хадгалахын тулд хэн хариуцлага хүлээх тухай судалгааг нийтэлжээ.
Судалгаанаас үзэхэд Австрали, АНУ, Бразил, Орос, Канад зэрэг улсуудад дэлхийн дээр хүний гар хүрээгүй үлдсэн газар нутгийн 70 хувь нь харьяалагддаг болохыг тогтоосон байна.
Судлаачид хуурай газрын 77 хувь, Антарактидийг оруулахгүйгээр далай тэнгисийн 87 хувьд хүний гар хүрч өөрчлөлт гарсан гэх дүгнэлтэд хүрчээ.
Тэд зэрлэг байгалийг хамгаалахын тулд олон улсын бодлогыг зохицуулах хэрэгтэй гэж үзсэн байна. Цаашлаад хөндөгдөөгүй үлдсэн газар нутгийг 100 хувь хамгаалахыг улс орнуудад уриаллаа.
Судалгааг ахлан явуулсан Жеймс Ватсон “Бид зэрлэг онгон байгалийг 100 хувь бүрэн хамгаалах боломжтой. Бүх улс үндэстнүүд тэрхүү байгальд аж үйлдвэрлэлийг зогсоох хэрэгтэй” гэжээ.
Түүнчлэн дээрх таван улс дэлхий дээр үлдсэн зэрлэг байгалийг хуулийн дагуу хамгаалж, манлайлах хэрэгтэйг тус судалгаанд дурдсан байна.
Ногоон өнгө нь хүний гар хүрээгүй хуурай газар нутгийг илэрхийлсэн бол цэнхэр өнгө нь далай тэнгисийн хөндөгдөөгүй байдлыг харуулжээ.
ЦАГ АГААР
°C/°C
°C/°C
°C/°C
Төстэй мэдээнүүд