Г.Цэнгэлбаяр: Гэр бүлийн хүчирхийллээс болж жилд зургаан мянган хос салж байна

2018-10-19

Цагдаагийн ерөнхий газраас НҮБ-ын Хүн амын сангийн хооронд байгуулсан 2016-2021 онд хамтран ажиллах “санамж бичиг”-ийн хүрээнд “Жендерт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх” төслийг хэрэгжүүлж байна.

Үүний хүрээнд НҮБ-ын Хүн амын сан, Цагдаагийн ерөнхий газар хамтран “Гэр бүлийн хүчирхийлэл, Жендерт суурилсан хүчирхийллээс урьдчилан сэргийлэх нь” сэдэвт сургалт, семинарыг өнөөнөр зохион байгууллаа.

Энэ үеэр ЦЕГ-ын урьчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн цагдаагийн дэд хурандаа Г.Цэнгэлбаяртай ярилцлаа.

-Гэр бүлийн хүчирхийлэл гэж юу вэ?

-Гэр бүлийн хүчирхийлэл гэр бүлийн хүрээнд хүч давамгайлсан буюу эдийн засаг, бие махбодь болон бусад нөлөөт байдлаараа бусдыг хүчирхийлж байгааг хэлдэг.

- Хүчирхийлэлд өртсөн хүмүүсийн статистик тоо баримт бий юу?

-Энэ оны эхний есөн сарын байдлаар гэр бүлийн хүчирхийлэлд 529 хүн өртөж хохирсон статистик тоо байгаа. Эдгээрийн 92.8 хувь нь эмэгтэйчүүд, 7.2 хувь нь хүүхэд байна. энэ нь өмнөх оныхтой харьцуулбал 4.4 хувиар буурсан. Гэвч гэр бүлийн хүчирхийллийн асуудлаар жилд зургаан мянган хос салж байна.

-Жендерт суурилсан хүчирхийлэл гэж юуг хэлэх вэ?

-Статистикаас харвал эрчүүд хүчирхийлэгч болж эмэгтэйчүүд хүчирхийлэлд өртөгч болсон үзүүлэлт байна. Энэ бол жендерийн тэгш байдал алдагдсаны илрэл. Үүнд жендерийн тэгш эрх яригддаг. Эрэгтэй эмэгтэй хүмүүс бие биенээ хүндэтгэж, тэгш харьцдаг байсан бол гэр бүлийн хүчирхийлэл гэж байхгүй.

-Хүчирхийлэлд өртсөн хүн хаана, хэнд хандах вэ?

-Тухайн хороо дүүрэг, орон нутгийн цагдаагийн жижүүрийн шуурхай албанд болон 102, 108, 107 дугаарийн утас, бүх шатны засаг даргад мэдэгдэх боломжтой. Мөн бүх шатны эмнэлэгийн байгууллага, багш,эмч нар мэдсэн бол мэдээлэх үүрэгтэй.

-Түр хамгаалах байр манай улсад хэд байдаг вэ?

-Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хууль 2017 оны хоёр сарын 1-ны өдрөөс эхлэн хэрэгжиж байна. Хохирогчыг хамгаалтанд авах үйлчилгээ үзүүлж байгаа. Одоогоор манайд түр хамгаалах байр, нэг цэгийн үйлчилгээний төв дутагдалтай байна. Нийслэлд цагдаагийн байгууллагын түр хамгаалах байрны үйл ажиллагаа жигдэрсэн. Тодруулбал, Гэмтлийн эмнэлэг, Шүүх эмнэлэг, Сүхбаатар дүүргийн нэг цэгийн үйлчилгээ төв баригдаж байна. НҮБ-ын Хүн амын сангийн дэмжлэгтэйгээр Хууль зүй, дотоод хэргийн яам Хан-Уул дүүрэг, Баян-Өлгий, Дархан-Уул аймагт түр хамгаалах байрыг ашиглалтанд оруулахад бэлэн болсон. Цаашдаа нийслэлийн бусад дүүргүүд болон аймгуудад түр хамгаалах байр, нэг цэгийн үйлчилгээг барих төсөл хэрэгжинэ.

-Гэр бүлийн хүчирхийллийг эмэгтэйчүүд хэр их үйлддэг вэ?

-Хүчирхийлэл үйлдэгч болгон нь эрэгтэй хүмүүс гэдэг ташаа ойлголт. Монгол Улсад гэр бүлийн хүчирхийллийг хүч давамгайлсан буюу 90 хувийг эрчүүд үйлдэж байгаа нь үнэн.Үлдсэн 2-8 хувийг эмэгтэйчүүд үйлддэг. Эмэгтэйчүүд насанд хүрээгүй хүний эсрэг хүчирхийлэл, өндөр настай хүмүүсийн эсрэгболон зарим тохиолдолд насанд хүрсэн эрэгтэй хүний эсрэг хүчирхийлэл үйлдсэн байдаг.

Хүчирхийлэлд өртсөн хүмүүс удаан хугацааны дараа цагдаагийн байгууллагад ханддаг. Хамгийн багадаа 2-оос дээш хугацаанд буюу аргаа барсан үедээ ханддаг. Ингэснээр нуугдмал гэмт хэргийг өөгшүүлэх, цагдаагийн байгуулагад тодорхой мэдээлэл бүрэн орж ирэхгүй байх сөрөг үр дагавартай.

-Зарим иргэд хүчирхийлэлд өртсөн хэрнээ цагдаагийн байгууллагад ханддаггүй. энэ ямар шалтгаантай вэ?

Иргэд гэр бүлийн хүчирхийллийн эсрэг хуулиа сайн мэдэхгүй юм чинь цагдаад хандах хэрэггүй гэж бодддог. Цагдаагийн байгууллага хүүхэд, эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг нэн тэргүүнд анхаарч ажилладаг. Энэ талаар 2018 онд хүүхдийн эсрэг гэмт хэргээс урьчилан сэргийлж “Хүүхэд хамгаалал”, “Бяцхан зорчигч” болон цахим гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Unfriend” аян арга хэмжээг зохион байгуулсан. Бид цаашдаа хүүхэд хамгаалах төслийг хэрэгжүүлэхээр ажиллаж байна.

Цоожтой хаалганы цаана үйлдэгддэг энэ гэмт хэргийг дарж нуугдуулж болохгүй. Энэ нь таны эрүүл мэнд сэтгэл санааны дарамтыг нэмэгдүүлсээр байх болно. Цагдаагийн газарт хандаж сэтгэлзүйн зөвөлгөө авах хэрэгтэй. Хүмүүс нэр төр, үр хүүхдээ бодож тэвчсээр байгаад гэмт хэргийн золиос болдог.

-Өнөөдрийн уулзалт семинарын ач холбогдол юу вэ?

-Цагдаагийн байгууллага гэр бүлийн дуудлага мэдээллийг хүлээн авч, шүүхэд хандан шийдвэрлүүлж, нотлох баримтыг шалган цуглуулж, мөрдөх ажиллагааг прокурорт шилжүүлэх замаар ажилладаг. Энэ тал дээр манай албан хаагчид чадваржсан. Гагцхүү хохирогчийн хууль ёсны эрх ашиг, тэдэнд тусламж үйлчилгээ үзүүлэхэд эрхзүйн зохицуулалт бүрэн хэрэгжиж чадахгүй байна. Иймд 21 аймгийн урьдчилсан сэргийлэх ажил хариуцсан, гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн асуудал эрхэлсэн ажилчид болон сэтгэлзүйч нарыг оролцуулсан сургалт явуулж байна. Эдгээр албан хаагчдийг чадавхжуулснаар гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хүмүүст тусламж үзүүлэх, сэтгэлзүйн зөвлөгөө өгөх гэх мэт сургалтууд орж байна. Энэ нь хүчирхийлэлд өртсөн хүмүүстээ ажиллаж байхдаа сэтгэлзүйн талаас ямар алдаа гаргах ёсгүй вэ гэх мэтчилэн практикт гарч буй дутагдлаас урьдчилан сэргийлэх ач холбогдолтой.

-Өндөр настай хүмүүс гэр бүлийн хүчирхийлэлд өртдөг тохиодол бий юу?

-Өндөр настай хүмүүс гэр бүлийн хүчирхийлэлд өртдөг. Өндөр настан тодорхой хүний асаргаанд байдаг. Эдгээр хүмүүс, Эм ээ ууя гэхэд эмийг нь өгөхгүй байх, үүнээс болоод өвчин нь сэдэрдэг. Энэ бол хүчирхийлэлд өртөж байгаа нэг хэлбэр. Нөгөө талаар тэтгэвэрийн зээл авхуулж, тэр мөнгөөр нь архи авч уух зэргээр хүчирхийлэлд өртөж байдаг. Үүнийг гэр бүлийн болон зөрчлийн хуулиар шийдвэрлэдэг.

-Эдгээр настай хүмүүс яаж ханддаг вэ? өөрсдөө ирж гомдол гаргаж байсан тохиодол бий юу?

-Өөрсдөө ирж гомдол гаргасан тохиолдол ховор. Зарим тохиодолд хорооны нийгмийн ажилтан, эмнэлэгийн байгууллага, засаг дарга зэрэг ойр харьцдаг хүмүүс нь мэдээлдэг. Энэ талаар тодорхой жишээ хэлэх боломжгүй.

Мөн энэ үеэр Хэнтий аймгийн цагдаагийн газрын сэтгэлзүйч, цагдаагийн ахмад Э.Лхагваагаас зарим зүйлсийг асуулаа.

-Манай улсад гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн иргэдэд хэзээнээс сэтгэлзүйн зөвөлгөө өгдөг болсон бэ?

- Цагдаагийн байгууллагын сэтгэлзүйчийн ажлын байрны тодорхойлолтонд гэр бүлийн хүчирхийллийн тухай хууль хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан өөрчлөлт орсон. Үүний хүрээнд бид хохирогчидтой ажиллаж эхэлсэн.Өмнө нь Цагдаагийн байгууллагийн сэтгэлзүйч зөвхөн цагдаагийн байгууллагын алба хаагчид буюу дотооддоо үйлчилгээ үзүүлж сэтгэлзүйн зөвөлгөө өгдөг байсан. Шинэ хууль хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан ажлын байранд өөрчлөлт орж гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хохирогчидод сэтгэлзүйн дэмжлэг туслалцаа үзүүлэх үүрэг чиглэл оруулж ирсэн.

Хохирогчдод сэтгэлзүйн туслалцаа үзүүлэхдээ эхлээд тухайн хүнээ оношлодог. Дараагаар тухайн хүний сэтгэлзүйн байдлийг тогтвортой байлгахад анхан шатны тусламж зөвлөгөөний төлөвлөгөө гаргаж ажилладаг.

-Сэтгэлзүйн хувьд ямар болчихсон байдаг вэ?

-Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хууль хэрэгжээд жил боллоо. Өмнө нь энэ талын асуудал төдийлөн хөндөгддөггүй нийгмээс далд байсан. Үүний улмаас гэр бүлийн хүчирхийлэлд өртөөд удчихсан, даамжирчихсан, асар их сэтгэлзүйн дарамтанд орчихсон, айдас түгшүүрт автсан, сэтгэлзүйн хувьд ноцтой өөрчлөлтөнд орчихсон байдаг байсан. Түүнчлэн хаана, хэнд, яаж, хандахаа мэддэггүй, энэ байдлыг яаж таслан зогсоохоо мэдэхгүй болчихсон хүмүүс их байдаг.

-Орон нутагт хүчирхийлэлд өртсөн иргэдэд сэтгэлзүйн зөвлөгөө хэр өгөгддөг юм бол?

-Орон нутагт гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хүмүүст сэтгэлзүйн зөвлөгөө өгөх үйлчилгээ дутмаг байдаг. Жишээ нь, Хэнтий аймагт “Сэтгэлзүйн зөвөлгөө” өгөх төв байдаггүй. Цагдаагийн байгууллагад нэг сэтгэлзүйч, “гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газарт нэг л сэтгэлзүйч байдаг.Энэ бол гэр бүлиййн хүчирхийлэлтэй тэмцэхэд тэмцэхэд сэтгэлзүйчдийн үүрэг оролцоо шаардлагатай байгаа боловч орон тоо, хүн хүчний дутагдал хангалтгүй байгаагийн илрэл.

-Хүчирхийлэлд өртсөн хүмүүст ямар зөвөлгөө өгөх вэ?

-Таагүй уур амьсгалыг дарж, нуугаад яваад байж болохгүй. Тодорхой хэмжээний туслалцаа зөвөлгөөг сэтгэлзүйчээс авах хэрэгтэй. Өөрийнхөө сэтгэлзүйн тогтвортой байдлыг хэвийн байлгахын тулд холбогдох байгууллага сэтгэлзүйчид заавал хандаарай.

-Иргэд гэр бүлийн хүчирхийлэлд өртсөнөө хэр мэддэг вэ?

- Өөрийгөө сэтгэл санааны дарамтанд орсон ч төдийлөн тоохгүй. Энэ нь байх ёстой зүйл мэт бодож явдаг. Заавал бие махбодод нь халдаж, гэмтээсэн тохиолдолд гэр бүлийн хүчирхийлэл үзүүллээ гэж боддог. Энэ тохиолдолд хаана хэнд хандахаа мэдэхгүй өнгөрөөсөөр байгаад сэтгэлзүйнноцтой өөрлөлтөнд орчихдог. Би тэвчих ёстой гэж зодуулсаар,сэтгэлзүй болон эд хөрөнгө, гоо сайхны хувьд хүнд гэмтэлд учирсан хойноо би яах вэ гэж ирдэг.

Энэ тохиодолд орон нутгийнхаа, дүүрэг хорооныхоо харъяа газарт мэдэгдэх хэрэгтэй. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх ажилтнууд байгаа. Шаардлагатай тохиолдолд түр хамгаалах байранд авдаг. Сэтгэлзүйч нь тухайн иргэний сэтгэлзүйн байдлыг хэвийн байлгах, энэ асуудлыг цаашид даамжирахгүй байлгах, шийдвэрлэх тал дээр тусламж, дэмжлэг үзүүлж ажилладаг.

-Гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хүмүүс сэтгэлзүйн хувьд өөрчлөлтөнд орсон хүмүүс их ирдэг үү. Бие махбодын хувьд гэмтэл авсан хүмүүс их ирдэг үү?

-Аль хэдийн сэтгэл санааны хувьд гүн хямралд орчихсон хүмүүс ирдэг. Хамгийн эцсийн бүлэгт сэтгэл санааны хямралаас гадна зодуулсан, биенд гэмтэл учирсан хүмүүс их ирдэг. Өмнө нь айлган сүрдүүлсэн, хэл амаар доромжилсон, эдийн засгийн хувьд хаалт, дарамтанд оруулаад байхад л үүнийг дарж явсаар байдаг. Энэ хүмүүс хамгийн гол нь өөрсдийнхнь сэтгэл санаа тогтворжсон үед л цагдаагийн байгууллагад ханддаг нь сонин.

-Үүнээс болоод гэр бүл салалт их гардаг уу?

-Энэ асуудлыг бид одоогийн сургалтаараа ярилцаж байна. Жилд 10 мянган хос гэрлэж байна. Шүүхээр 4 мянган хосууд орж байна. Эндээс жилд зургаан мянга орчим хосууд салж байна гэсэн судалгаа гарсан. Залуу гэр бүлүүд эхнэр нөхөр байх ойлголт, тус тусын үүрэг гэж юу болох талаарх ойлголт дутмаг байгаагаас хосуудын дунд үл ойлголцол үүсдэг. Энэ нь цаашлаад гэр бүлийн хүчирхийлэл үүсэх шалтгаан болдог.

-Ер нь эхнэр нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэргээр хандаж байсан тохиодол бий юу?

-Манай аймгийн суманд нэг ийм хэрэг гарсан. Нөхөр нь эхнэрээсээ хараат байдаг. Эхнэр нь гэр бүлийнхээ бүх асуудлыг зохицуулдаг. Санхүү, эдийн үасгаа хариуцдаг. Харин нөхөр нь гэр орныхоо аяга таваг угаах, цэвэрлэх, хоол унваа хийх ажлыгхийдэг. Өөрөөр хэлбэл ажил үүрэг нь солигдчихсон. Нөхөр нь гадагшаа гарч олны дунд явдаггүй. Ийм нөхцөл байдлаас болоод нөхөр нь сэтгэлзүйн дарамтанд орж, амиа хорлох тухай бодсон байсан. Нөхрөө зодохгүй ч гэсэн сэтгэл санааны дарамтанд оруулж, хэл амаар доромжилдог байж. Үүнээс болоод эрэгтэй хүн өөртөө итгэх итгэлээ алдсан. Эрэгтэй хүн эмэгтэй хүнийг бодвол тийм ч нээлттэй байдаггүй. Хамаг зовлон зүдгээрээ ил гаргах, сэтгэл хөдлөлөө гаргах нь ховор. Үүнээгээ дотроо бодсоор хадгалсаар байгаад гүн дарамтанд орох тохиолдол бий.

-Хүчирхийлөлд өртсөн хүмүүс хэдий хугацааны дараа хандаж байна?

-Гэр бүлийн хүчирхийлэлд өртөөд 3-4 жил болчихсон хүмүүс ирдэг. Өөрөөр хэлбэл, эхнэр нөхөр бие биендээ сэтгэлзүйн дарамт шахалт, айлган сүрдүүүлэлт үзүүлсээр цаг хугацааны хувьд уддаг. Энэ нь уг хэргийг дарсаар, даамжирсаар ямар нэгэн байдлаар биедээ гэмтэл хохирол авсан үедээ цагдаагийн байгууллагад хандсан байдаг.

 

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Олимпын эрхийн тэмцээнд тоглох манай эрэгтэй багийн тоглолтын хуваарь гарчээ
Сарын аян "Уур амьсгалын өөрчлөлтийн нөхцөлд эрүүл, аюулгүй хөдөлмөр эрхэлцгээе" уриан дор улс орон даяар эхэллээ
МОНГОЛЫН БАГШ НАР ДЭЛХИЙД ЖИШИГ БОЛСОН СУРАЛЦАХУЙН УХААНААС СУРАЛЦЛАА
ЭНЭ ХАВАР ТАНЫГ ЗАГВАРЛАГ, ДЭГЖИН ХАРАГДУУЛАХ ТРЕНДҮҮД
"Мөнгөн мод-2023" наадмын шилдгүүдийг энэ сарын 27-нд шалгаруулна
Тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг 2024 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс нэмэхээр боллоо
ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛҮҮДИЙН ЭРХ ЗҮЙН ОРЧНЫГ САЙЖРУУЛАХАД ЗАСГИЙН ГАЗАР АНХААРНА
Монголоос Унгар руу шууд нисэх боломжтой боллоо
Энэ сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
“Охидын чимээ” өсвөр насны охидод зориулсан арга хэмжээ зохион байгуулагдлаа
БИД БУСДААС ЮУГААР ИЛҮҮ, БАС ДУТУУ ВЭ?
"МОНГОЛЫН БОЛОВСРОЛЫН ХУВИРГАН ӨӨРЧЛӨЛТ-2024" ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН ЭХЭЛЛЭЭ
МАЛЧДАД ТУСЛАХ АЯНД БОАЖЯ-НЫ АЛБАН ХААГЧИД НЭГДЭЖ НЭГ ӨДРИЙН ЦАЛИНГАА ХАНДИВЛАХААР БОЛЛОО
2024 ОНЫ ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТАД 40 МЯНГА ОРЧИМ ШАЛГУУЛАГЧ ХАМРАГДАНА
ЭНЭ ХАВАР ШИНЭЭР БОЛОН ДАХИН ТОГЛОХ ЖҮЖГҮҮД
БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг хоёрдугаар сарын 26-29-ны хооронд бүртгэнэ
ХӨРСНИЙ БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ЧИГЛЭЛД МОНГОЛЫН ЖОРЛОНГИЙН УУГАН ХОЛБООТОЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
ХӨВСГӨЛ АЙМГИЙН ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖИЙН ШИНЭ ЦОГЦОЛБОРЫН БАРИЛГЫН АЖИЛ ЭНЭ ОНД ЭХЭЛНЭ
ЭТТ: ₮351 тэрбумыг иргэдэд ногдол ашиг болгон хуваарилж байна.
Өнөөдрөөс автомашины дугаарын тэгш, сондгой зохицуулалт үйлчлэхгүй